Бардам ам, шалдан гуя Б.Энх-Амгалан

1

Бардам ам, шалдан гуя Б.Энх-Амгалан

"Би өөрөө жолоочийн хүүхэд. Миний бага нас дандаа жолоочийн кабинд, аавынхаа хажууд өссөн. Энэ салбарыг тодорхой хэмжээгээр гадарлана” хэмээн мэдлэггүйгээ, мэргэжлийн бусаа зарлан хээвнэг ярьж байсан Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ажил бүр нь маш нарийн тооцоо, судалгаатай явдаг энэ салбарыг удирдахад дэндүү жулдаж байна. Бизнесийн салбараас улс төрд орж ирсэн түүнд төрийн алба, тэр дундаа төрийн сайдын сэнтий хүнддэж байна. Хариуцсан ажил нь зуун задгай, нэг ажлаа гараас гаргаж жин тан болгоогүй хэр нь "Тэнгэрийн зам” мөрөөдөж, түгжрэлээр шоудаж болно гэж бодож суугаа нь дэндүү жижиг сэтгэхүйтэйг харуулж байх.
Сонгогдсон дүүргийнхээ сонгогчдыг басамжилдаг, алагчилдаг, хийсэн ажлаа тайлагнаж тараасан сэтгүүл нь өөрийгөө "Жинхэнэ Монгол хүн” гэж магтуулан зургаа сэтгүүлийн нүүр дүүртэл малийтал хэвлээд тараадаг ийм л хүн УИХ, Засгийн газрын гишүүний албыг хашиж "давхар дээл”-тэй халууцаж, даналзаж явна.

Б.Энх-Амгалан зам тээврийн салбарыг удирдаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Сайдын ажлыг авснаасаа хойш Улаанбаатар-Дархан-Уул аймгийг холбосон замыг гурван ч удаа дөрөв, тав, зургадугаар сард ашиглалтад оруулна гэж хэвлэлээр ярьж, ам гарав. Гэсэн ч тэр зам нь ашиглалтад орох яагаа ч үгүй байдалтай, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган аймгийг зорих иргэд там болсон Дарханы замаар зорчиж, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Салбарынх нь хариуцсан ажил ийн урагшгүй, олон хүний амиар наадаж байхад Б.Энх-Амгалан сайдын ам, ажил зөрсөөр Төрийн ордонд, сайдын өрөөнд ямбалж, ялархаж сууна. Ямбыг нь эдэлж буй бол ялыг нь бас үүр гэж үг бий. Нэгэнт ямбаа эдэлж байгаа бол хариуцсан ажилдаа эзэн болж, чин сэтгэлээсээ хийх нь хэн бүхний үүрэг ч Б.Энх-Амгалан "Аль нэг төслөөс мөнгө завших” гэсэн башир арга хэрэглэж байна уу даа гэж харагдах. Түүний танилцуулсан "Тэнгэрийн зам” төсөл 800 сая ам.долларын өртөгтэй гэх чинь билээ. Ийм их мөнгөөр агаарт барих зам нь ямар ч тооцоо судалгаагүй байгаа нь түүнийг бардам ам, шалдан гуя гэж нэрлэж, хочлохоос өөрөөр яалтай билээ дээ.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаас хоёр том асуудлыг шийдвэрлэлээ. Нэг дэх нь Үндэсний хөгжлийн газрын "Тэнгэрийн тойрог” төсөл буюу хотын А бүсэд зам барих юм. Энэ нь 6-12 метрийн өндөрт 13 км урттай, хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй төлбөртэй замын байгууламж юм. Орох, гарах 27 цэгтэй. Энэ төсөл хэрэгжсэнээр замын түгжрэл 45, агаарын бохирдол 20 хувиар буурна. Уг гүүрэн замын дагуу нийтийн тээврийн шугамыг ашиглах бололцоотой. Төслийн нийт өртөг нь 800 сая ам.доллар. Нэг нийтийн тээврээс нэг ам.доллар буюу км тутамд 15 центийн хураамж авбал, зургаан жилийн дотор зээлээ нөхнө гэж байгаа. Сансарын аюулгүйн тойргоос Зүүн дөрвөн зам, Нарантуул, цаашлаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүрэх зам юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар болон орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргахгүй. Концессоор барина” хэмээв.

Удирдлагад нь ажиллаж буй багийнхан нь хэлж, ярьдаг ч "номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уугаагүй” учраас оюун бодолдоо төсөөлж, түүнийхээ утгыг нь тайлж олон нийтэд мэдээлнэ гэдэг түүний хувьд тун ярвигтай ажил биз.

Тэгвэл энэ салбарын мэргэжлийн хүмүүс Тэнгэрийн тойрог зам ашиглалтад орлоо гээд замын түгжрэл сайдын хэлсэнчлэн 46 хувиар буурахгүй гэдгийг хэлж байна. Бас тооцоо судалгаагүй харагдаж буй юм. Тухайлбал, "Тэнгэрийн зам”-аас буусан хөдөлгөөний урсгалаа газрын зам уулзваруудад хэрхэн хүлээн авч зохицуулах, хөдөлгөөн зохион байгуулалтын арга хэмжээ яах нь төсөлд тусгагдаагүй байх жишээтэй. Түүний ярьж, тайлбарласнаас харахад шүү дээ. Газрын замын хөдөлгөөн нэвтрүүлэн өнгөрүүлэх чадвар тэнгэрийнхээс бага учир эхний уулзвар дээрээ л хөдөлгөөний саатал үүсэж, хурд удааширсан болон зогссон тээврийн хэрэгслийн цуваа тэнгэрийнхээ замын хөдөлгөөнийг ч хаах магадлалтай. Үүнийг газрын замынхаа эхний уулзварын "Бөөгнөрөх коэффициент”, "Ханасан урсгал”-ыг гаргаад үзэхэд л тодорхой болно. Үүнээс гадна "Тэнгэрийн зам” нь орон сууцны хорооллууд дундуур дамжин өнгөрч байгааг тооцож, оршин суугчдыг дуу чимээнээс хамгаалах ажил хийх үү. Газрын хөрснөөс өргөгдсөн замын байгууламжийн хөдөлгөөний урсгал бол хэзээд дуу чимээ нэмэгдсэн эх үүсвэр байдаг хэмээн холбогдох мэргэжлийн хүн бичжээ.

Энэ талаарх тооцоо судалгааг тэр танилцуулсангүй. Танилцуулъя гэсэн ч өөрөө энэ салбарын хүн биш учраас нарийн тооцоо, судалгааг мэдэхгүй. Удирдлагад нь ажиллаж буй багийнхан нь хэлж, ярьдагчлан "Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уугаагүй” учраас оюун бодолдоо төсөөлж, түүнийхээ утгыг нь тайлж олон нийтэд мэдээлнэ гэдэг түүний хувьд тун ярвигтай ажил биз.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн дараагийн хэлсэн төсөл нь дүүжин тээвэр. Тэрбээр "Энэ нь Монголд хэрэгжиж байгаагүй. Нью-Йорк, Москва, Франц, Колумб гэх мэт улсад бий. Нийтдээ 60.5 сая еврогийн 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийх төсөл. Эхний ээлжинд хийх маршрут нь Баянхошуу, Ханын материал,  III, IV хороолол. Өдөрт 22 мянган зорчигч тээвэрлэхТЭЗҮ гарсан. Эдгээр төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, агаарын бохирдлыг бууруулна” гэсэн юм.
Эхний төслөөр 13 км гүүрэн замыг 800 сая ам.доллароор барина гэдэг үнэнээс хэт зөрсөн тооцоолол аж. Үндсэндээ нэг км-ын өртөг 61.5 сая ам.доллар. Үүнийг төгрөгт шилжүүлбэл 166 тэрбум орчим төгрөг гэсэн үг. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хамгийн сүүлд барьж ашиглалтад оруулсан Олимпын гүүрний нийт санхүүжилт 42.38 сая ам.доллар байсан. Энэ бүтээн байгуулалт 477 метр урт, дөрвөн эгнээ, зорчих хэсэг бүхий үндсэн гүүр болон A, B, C рамп, Сэлбэ гол дээрх гээд нийт 1.1 км гүүр, 2.5 км авто зам, гэрэлтүүлэг, гэрлэн дохио, явган зам, явган хүний гүүр, ногоон байгууламжаас бүрдсэн. Энэ том бүтээн байгуулалтыг "Тэнгэрийн зам”-ын нэг км замтай харьцуулахад ийм зөрүү, ялгаа гарч байна. Гэхдээ хотын дарга С.Амарсайхан Олимпын гүүр ашиглалтад орсны дараа замын хөдөлгөөний түгжрэл 40 хувиар буурна гэж байсан юм. Тэгвэл Б.Энх-Амгалан сайдын ярьсанчлан 46 хувийн замын түгжрэлийн 40-ийг нь С.Амарсайхан даргын хэлснээр 40 хувиар бууруулчихлаа. Үлдсэн зургаан хувийн түгжрэлийг бууруулахын тулд ямар ч тооцоо судалгаагүй төсөлд 800 сая ам.доллар зарлагадах хэрэг байна уу, Б.Энх-Амгалан сайд аа.
Олон нийтийн доог тохуу, инээдэм ханиадам болонгуут Зам, тээврийн хөгжлийн яамнаас "Энэ төсөл Зам, тээврийн хөгжлийн яаманд огт хамааралгүй, төсөвт ямарч холбоогүй. Төрийн ямар нэг шийдвэр гараагүй төслийг төсвөөс мөнгө гаргаж хийх гэж буй мэтээр Засгийн газартай холбож  улстөржүүлж байгаад харамсаж буйгаа төслийг санаачлагч компаниуд илэрхийлсэн” хэмээжээ.
"Муу л бол хойд талын хар овоохой” гэгчээр олон нийтийн шүүмжлэлтэй тулгарангуут хэн нэгэн нь рүү буруугаа чихдэг байдал манайд хавтгайрлаа. Нэгэнт эрх ямбаа эдэлж л байгаа бол ялаа ч давхар үүрч, зоригтойгоор буруугаа, хариуцлагаа хүлээдэг байх сан. Нүдэн дээр хуулж хаясан Дарханы замаа хучиж чадахгүй байж юун том зүйл мөрөөдөнө вэ, Б.Энх-Амгалан сайд аа. Хүүхэд шиг "Том болоод тийм хүн болно, тэгнэ, ингэнэ дээ” гэж дэврүүн сэтгэлээр мөрөөддөг шиг л зам тээврийн салбарт хандаж болохгүй. Таны мөрөөдөл сэрэхгүй бол сайхан зүүд байна. Одоо зүүднээсээ сэрж, салбарынхаа ажлыг хийнэ үү.

Эх сурвалж: Үндэсний шуудан


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

хийж чадахгүй л байгаа биз дээ энэ тэнд тэтгэвэрийн хэдэн хүмүүсийг даргаар аваачиж суулгаад нөгөөдүүл нь юу ч чадахгүй энэ хүнийг сайдаас нь огцоруулмаар юм

хийж чадахгүй л байгаа биз дээ энэ тэнд тэтгэвэрийн хэдэн хүмүүсийг даргаар аваачиж суулгаад нөгөөдүүл нь юу ч чадахгүй энэ хүнийг сайдаас нь огцоруулмаар юм

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex