Роналду өөрийн зочид буудлаа эмнэлгийн зориулалтаар үнэгүй ашиглуулна
Энэ сарын 12-нд Италийн "Ювентус” клубын хөлбөмбөгч Даниэлэ Руганид коронавирусний халдвар илэрснээр клубын тамирчид хөл хорионд ороод байгаа билээ. Тэгвэл тус клубын хөлбөмбөгч Криштиану Роналду коронавирусний тархалттай тэмцэхэд зориулж Португал улс дахь өөрийн эзэмшлийн зочид буудлуудаа эмнэлгийн зориулалтаар үнэгүй ашиглуулахаар болсон тухай Испанийн Marca сонинд мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр, алдарт хөлбөмбөгч эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин зэрэг шаардлагатай бүх зардлыг даах юм байна.
Эх сурвалж: Fact.mn
Сэтгэгдэл байхгүй байна.