Ч.Куланда: Улс төрч хүн үг дааж сурах дамжааг онц төгсөх хэрэгтэй байдаг юм

0

Ардчиллын анхдагчдын нэг, Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн ул мөрөө тодоос тод тамгалж явсан сэтгүүлчдийн нэг БСШУ-ны сайд асан Ч.Куландатай ярилцлаа.


Ч.Куланда: Улс төрч хүн үг дааж сурах дамжааг онц төгсөх хэрэгтэй байдаг юм 

-Японоос ирээд тусгаарлалтад байхдаа бичсэн сонирхолтой тэмдэглэлүүдийг тань уншсан. Тэрхүү өдрүүдийг хэрхэн өнгөрүүлэв?

-Хүн өөрөө тухайн орчинд орж үзэж байж л тэр үеийн сэтгэл зүйг мэдрэх байх. Өрөөндөө цоожтой, хоол ирэхээр хаалгыг таваг гаргах хэмжээний зайтай онгойлгохоор нь тавина. Хоол өгч дууссаны дараа өрөөг гаднаас нь түгжээд явна. Амралт, эмнэлэгт танилцсан хүмүүс тэр дороо танилцаж найзууд болцгоодог бол тусгаарлагдсан өрөөний уур амьсгал ч цаанаа хүйтэн хөндий. Хоорондоо юм бараг ярихгүй. Хамгийн гол нь өөрийгөө байнга дарамтанд байлгадаг юм билээ. Яагаад гэвэл өөрийн эрхгүй "Би аюултай учраас намайг тусгаарласан”, "Юмыг яаж мэдэхэв, халдвар авчихсан бол яана аа”, "Халдвартай бол үр хүүхдийг минь элдвээр хэлэх вий” гэсэн бодлууд толгойноос салахгүй. Ер нь өөрийгөө гэхээс илүү бусдад гай болох вий гэсэн бодол хамгийн хэцүү нь юм билээ. Одоо 1000 гаруй хүн тусгаарлалтад байгаа сурагтай. Тэр хүмүүсээ бас хайрлаж, ойлгоосой гэж хүсье. Тэнд байгаа хүмүүс бүгд л над шиг сэтгэлийн дарамттай байгаа. 

1 дүгээр сарын эхээр Япончууд Уханиас иргэдээ татаж авсан.Тэднийгээ Чиба мужид тусгаарласан байдаг. Тэр үед тусгаарлагдсан иргэдийн байрлах зочид буудлын гадаа хотын иргэд нь очиж дуу дуулж, хөгжим тоглож, бүрэнхий болохоор халуу сэтгэлээ илчилсэн зүрхэн хэлбэртэй лаа асааж, хүүхдүүд нь зочид буудлын хашаа дээр "Би та нартай хамт. Та ганцаараа биш шүү. Хичээгээрэй” зэрэг бичиг, зурсан зурагт хуудсуудаа тавина. Ийм сэтгэл хөдлөм мэдээнүүд олныг үзсэн. Тэр ч байтугай тусгаарлалтын хугацаа дуусч гэртээ харьж буй хүмүүсийг хотын дарга, иргэд нь баяр ёслолын баяртайгаар үдэж гаргаж байсан. Гэтэл тэрхүү эерэг хандлага нь сэтгэл зүйд ямар их хүч дэм өгөх үйлдэл болдгийг сая тусгаарлалтад байхдаа ойлголоо шүү дээ. Ер нь тусгаарлалтад байгаа нэгнийгээ хэмлэлгүй,  ядахдаа л сошиалаар элдэв доромж үг бичихгүй байгаасай гэж хүсье.  

-Тэгвэл Ц.Элбэгдоржийг журмын нөхөд нь эргэсэн санаа үүнээс эхлэлтэй байх нь…?

-"Хонх” хамтлагийн дуучин Н.Энхбаяр "Хонхны дуу”-гаа Элбэгээ, Бат-Үүл нараас юуг нь харамлах вэ гэж ярьдаг хүн.  "Хонхны дуу” дуулдаг өдрийн урьд орой нь ч Цогтсайханы охин Сантаа Н. Энхбаяр руу залгаад "Элбэгээ ах тусгаарлалтад байгаа юм байна. Гадаа нь очиж "Хонхны дуу”-гаа дуулж сэтгэлийг нь сэргээе” гэж л дээ. Ингээд тэд сэтгэл нэгдээд очоод дуулчихсан юм билээ. Зочид буудлын гадаа нь хамт очих уу гэж над руу ч утасдсан. Би өөрөө гэрийн тусгаарлалтад байсан учраас очиж чадаагүй.

-Хонхны дуу”-тай эргэлт нийгмийн сүлжээгээр нэлээн яригдсан. Голдуу сөрөг мэдээлэл давалгаалсан. Энэ үед та Ц.Элбэгдоржийг өмөөрсөн цөөхөн хүний нэг нь Та байсан. Та өөрөө нийгмийн сүлжээний дайрлагад хэр өртөв?

-Өртөлгүй яахав. Өнөөдөр Ц.Элбэгдорж, С.Баярцогт хоёрын талаар эерэг үг бичиж хэлвэл балбуулж дуусна ш дээ, нийгмийн сүлжээгээр. /инээв/ Гэхдээ би нийгмийг тэр чигээрээ ийм хандлагатай болчихсон гэж боддоггүй. Магадгүй бэлтгэгдсэн буюу бодит бус захиалгатай хүмүүс эсвэл тархиа хэтэрхий угаалгасан, аливаад автамтгай, бусдын толгойгоор явдаг зарим нь ийм зүйл хийдэг биз. Ер нь хэн нэгэн хүнд гомдож, муу санахын тулд ямар нэгэн шалтгаан хэрэгтэй биз дээ. Ямар ч шалтгаангүйгээр хэн нэгэн рүү яагаад асах ёстой гэж. Нийтийн жишгийг дагаж тэднийг муулах бус яагаад ингэж хэлэх болов гэдгийг сонирхож үзэх хэрэгтэй. Ц.Элбэгдоржийг цагтаа маш олон долоогчтой, олон ч нөхөдтэй явсныг нь мэднэ. Тэр үед хүн өндөрт гарахаар тийм болдог юм байлгүй гэж хараад л сууж байлаа. 

-Журмын нөхдөөс тань хүртэл өмөөрч дуугарсан нь цөөн байх…?

-Ц.Элбэгдорж хүнээр өмөөрүүлээд ч байх хүн биш л дээ. Өнөөдөр түүнийг буруутгаж яриад байгаа зүйл нь бодитой эсэхийг та бид баттай мэдэхгүй биз дээ. Би нүдээр харсан зүйлдээ л итгэдэг. Хүн хаан ч явсан харц ч явсан, ямар ч үед хүнээрээ л байх ёстой биз дээ. Бид хүн ёсыг бодож хамтдаа явсан нэгнийхээ зовлон жаргалыг хуваалцалгүй яахав. 30-н жилийн өмнө бид бие биенээ өөрсдөө л олсон. Хэнээс ч хамааралгүйгээр учирцгаасан. Олж учруулсан ганцхан хүчин зүйл байсан. Тэр бол ардчиллын төлөө, өөрчлөлтийн төлөө гэсэн сэтгэлийн дуудлага. Элбэгээг өмөөрч уйлан дуулах гэсэн хэрэг огт биш шүү дээ. Хүн чанараа гээгээгүй журмын анд, найз нөхдийнхөө сайхан сэтгэлийг дурссан төдий. Нас явахын хэрээр хурц байж чадахаа больчихдог, магадгүй элдэв хар хэл амнаас дайжиж, сэтгэлийн дарамт авахаас төвөгшөөдөг ч байж мэднэ. Үнэндээ дотроо айдастай эсвэл бүр мэдэхгүй зүйл дээр дуугараад яахав гэсэн хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Уг нь монголчууд унасан хүнийг өшиглөх дургүй ард түмэн. Тэр сэтгэлгээ нь бүдгэрчихсэн юм уу даа гэж анзаарсан. 

-Та ардчиллын анхдагчдын нэг. Эргээд харвал анх асаж тэмүүлж явсан залуусын хүсэж мөрөөдсөн нийгэм өнөөгийнхөөс хэр хол зөрүүтэй байна вэ?

-Тэр үед бид үйл явц яаж өрнөж, чухам хаана хүрэхийг нарийн төсөөлөөгүй. Ямар ч л байсан социализм гэдэг зүйл явуургүй гэдгийг л мэдэж байсан учраас тэрхүү давалгаанд яваад орсон. Эргээд харвал нийгмийн төлөвшил явж л байна, гэхдээ цаг их алдсан нь үнэн. Хамгийн чухал нь бид өнөөдөр тансаг амьдралгүй ч гэсэн бүрэн эрх чөлөөтэй ард түмэн гэдгээ хаана ч хэлнэ. Ардчиллын ачаар чөлөөт хэвлэл хөгжиж, иргэн хүн дуу хоолойгоо чөлөөтэй хүргэх боломж бүрэн бий болсон. 

Бусад социалист улс орнууд дотор ч гэсэн ардчиллын ирээдүйг сайтар төсөөлөөгүй, замын дунд төөрч будилсан нь бий. Тухайн үед нийгмийн тогтолцоог л өөрчлөхийг л чухалчилсан хэрэг. Зарим улс орнууд одоо ч учраа олоогүй явна. 

-Эргээд харвал таны тэмцэж явсан ардчиллыг үнэгүйдүүлсэн, үл хүндэтгэсэн хандлага бий болчихоод байна уу гэж би хардаг. Таны бодол…?

-Өнгөрсөн жил Шинжаан Уйгарт очсон. Ардчиллыг үзэн яддаг хүмүүсийг бөөнөөр нь тэнд аваачаад хэд хоног байлгах юмсан гэж өөрийн эрхгүй бодож билээ. Ардчилалд цадаж ханасан хүмүүс л ардчиллыг үгүйсгэдэг бололтой. Энэ их хараал зүхэл, доромж дайралт хийх эрхээ хүртэл ардчиллын буянаар олж авсан гэдгийг сануулахсан. 

Түүгээр ч зогсохгүй, та нарын хийсэн ардчилал өнөөгийн муу муухай болгоныг бий болгосон гэж ирээд буруутгаж, зүхэхийг нь яана аа. Тэгээд яах ёстой байсан гэж, өөрчлөгдөхгүй, Хойд Солонгос шиг үлдэх ёстой байсан юм уу. Ардчилал нь гоё сайхныг бэлэглэгч ид шидийн саваа биш шүү дээ. Ардчиллыг хүн ард нь өөрөө хамгаалж, өөрөө усалж тордоно. Гэхдээ ардчиллын үнэ цэнийг нь ойлгох цаг ирнэ гэдэгт итгэдэг. Нөгөө талаас энэ нь өөрөө нэг төрлийн тархи угаалт гэж ойлгогддог. 

-Яагаад тархи угаалт гэж?-Би "Точка-37” гэдэг киног орой бүр хүлээж сууж, үзэж дуусгасан. Хулгайч тонуулч нар нийлээд ардчилсан хувьсгал хийсэн мэтээр харуулсан байна лээ. Харамсаар. Уран сайхны кино л юм даа гэж тайвшрахаас. Гэхдээ хүний оюун санаанд хамгийн их нөлөөгөө хүргэдэг нь урлаг шүү дээ. Урлагаар хүмүүжүүлж, урлагаар төлөвшүүлдэг, соён гэгээрүүлдэг. Уран бүтээлчид үүнийг мартаж болохгүй ээ. Ямар зорилготой тийм кино хийснээ зохиолч, найруулагчид нь хариулна биз ээ. Тэр киноны найруулагч О.Бат-Өлзий нар гэхэд ардчилсан хувьсгалыг дэмжиж, чөлөөтэй үг хэлэх анхны индэр болж байсан "Залуу уран бүтээлчдийн зөвлөлгөөн”-д оролцож явсан хүмүүс. Би ийм кино гарсныг ч мэдээгүй ч ардчиллын тухай кино гэж шаагилдаад байхаар нь үзсэн юм. Их сонин хэрэг л дээ, яг энэ кино үзэхтэй давхцаж, 1990 оны ардчиллын эхлэл тавигдаж байсан үеийг бичсэн Японы баримтат зохиолчийн номын орчуулга дээр сууж байна. Тэгээд л эвгүйрхээд байгаа хэрэг.

 -Сонирхолтой юм. Ямар учир шалтгаанаар тухайн үед Япон зохиолч Монголд ирсэн юм бол?

-Уг номын зохиолч нь Токио дахь нэгэн элчин сайдын яамны дайллаганд ирсэн гадаад орны хоёр дипломат хүний яриаг сэм сонсдог. Тэр хоёр дипломатч нь "Монголд ардчилсан хөдөлгөөн өрнөсөн мэдээ байна. Удирдагч нь цэл залуу гэнэ” гэж ярьдаг. Зохиолч Кудо Мёоко тэр хоёр эрхмийн яриаг нягтлахаар Монголд ирсэн нь Монголд ардчилсан хөдөлгөөн дөнгөж гараагаа эхэлж буй үе юм. Тэгээд хөдөлгөөний удирдагч С.Зоригийн араас явж, эрэн сурвалжилж, элдэн хөөж явсанаа ном болгосон. Энэ ном бол Ардчилсан хөдөлгөөн эхэлсэн үеийн хамгийн бодит мэдээллийг үлдээсэн, баримтат ном. Удахгүй хэвлэлтэнд өгнө. 

-Номынх нь нэр?

-"Улаанбаатар зочид буудал” гэдэг нэртэй ном. Ирэх болгондоо "Улаанбаатар” зочид буудалд буудаг байжээ. Орчуулгын ажилдаа цэг тавих дөхсөн, ганц өдрийн л ажил үлдсэн. Гэхдээ нэр дэвшигчдийн гоё ганган зураг хэвлүүлж байгаа энэ үед миний номыг хэвлэх газар нэг хэсэгтээ л олдохгүй болов уу. 

-Эргээд ардчиллын тухай л асуух нь. Таны хамтарч мөр зэрэгцэж явсан нөхөд хэр өөрчлөгдсөн бэ?

-Ардчилсан намыг байгуулалцаж бас унаж босч явсан үед олон хүнтэй ойр явсны хувьд олон зүйлийг үзэж харлаа. Итгэж явсан нөхдөөс минь танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн хүн ч цөөнгүй бий. 

-Тэдгээр нөхдийнхөө нэрийг нь дурдаж болох уу?

-Жишээ нь Л.Болдыг хэлж болох байх. Ингэж өөрчлөгдөнө гэж ерөөсөө бодоогүй. Аавтай нь хамт ажиллаж байлаа. Ямар элит гэр бүлээс гаралтай хүн билээ дээ. Ингэтлээ үзэл санаа нь өөрчлөгдсөнийг бодоод олдоггүй юм. Ховсдуулсан юм болов уу /инээв/. Ард нь юу байгааг нь, чухам ямар шалтгаантайг би мэдэхгүй. Мэдэхгүй учраас муу хэлж буруутгаж чадахгүй, гайхахаас цаашгүй. Улс төрийнхөн дээд түвшинд хөлөө олох гэж яваад хоорондоо жийлцдэг нь харамсалтай. Бас Н.Алтанхуяг дарга байна. Энэ хүнийг ихэд үнэлдэг. Намайг хүний зэрэгт хүргэхэд, тодорхой ажил албан тушаалд тавихад нөлөөлж байсныг нуух юун. Н.Алтантуяг Ардчилсан намын буянаар Ерөнхий сайд хүртэл болсон. Сүүлдээ, үнэт зүйл үзэл бодлоосоо ухарч бас л сонин болоод явчихлаа. Би буруу дүгнээгүй юм бол.

-Энэ мэтийг үйл явдлуудыг хараад Ардчилсан нам хэзээ төлөвших бол гэж боддог. Та гаднаас нь хэрхэн харж байна вэ?

-Дан ганц Ардчилсан нам биш Монголын улс төр өөрөө төлөвшилгүй байна. Бүхэл бүтэн 100 жилийн түүхтэй МАН-ыг хар л даа. 

Нөгөө талаасаа монголчууд хэтэрхий улс төржиж байна. Бараг л улс төргүйгээр амьдарч чадахаа больчихож. Энэ байдал нь зарим улс төрчдөд өөрсдийнхөө хүслээр, зохиосон дүрмээр тоглох боломж олгоод байна. Японд гэхэд улс төрийг сонирхдог, ярьдаг хүн бараг алга. Сая коронавирусын үеэр л улс төрийн шийдвэрийг анхааралтай ажигласныг эс тооцвол. 

-Хүн болгоны улс төржилт үүнийг даамжруулдаг байж ч мэдэх юм...Таны бодлоор?

-Би улс төрчдөд биш, монгол хүний ухаан, сэтгэлийн мухар хоёрт итгэдэг. Монгол хүнд өөр ямар ч үндэстэнд байдаггүй эх орон гэсэн үзэл хүчтэй оршдог. Монгол хүн хаана ч явсан гэсэн эх нутгаа хаядаггүй, хайрладаг, харьд явсан ч үр хүүхдүүддээ эх хэлээ, өв уламжлалаа сургачих юмсан гэж хичээдэг. Тийм ч учраас эх орноор нь оролдсон хүнийг үзэн яддаг. Хэрвээ дургүй нэгнийгээ "Энэ нөхөр Монголын газар нутгийг харьд өгчихсөн” гээд залж орхиход л хэлүүлж буй нөхөр "будаа” болно, шууд л үзэн ядалтын бүс рүү шидэгддэг. Магадгүй монголчуудын энэ их эх орноо гэсэн харам бөгөөд нандин утсыг нь хөндөж, тэр үзэл дээр нь улс төр хийхэд амар байдаг бололтой.

-Энэ байдлаараа үл бүтэх амлалт, хийсвэр лоозонтой улс төрийн нам хүчирхэгжиж популизм цэцэглэх нь гэж эмээдэг үү?

-Монгол Улс ардчиллаас ухраагүй, ухрах зам ч байхгүй, харин ч сайжруулаад засаж залруулаад явах ёстой. Монгол хүний дотор өвөрмөц, онцгой гүн ухаан бий. 

Хоёр том гүрний дунд тэсч үлдэж, энэ том газар нутагт эзэн сууж чадаж байгаа нь монгол хүний дотуур тамир, өөрийгөө хамгаалах чадвартай салшгүй холбоотой. Коронавирусийн үеэр гэхэд өөрсдийгөө яаж хамгаалж байгааг нь хар л даа. Бүгдээрээ амны хаалтаа зүүчихсэн байгаа биз дээ. /инээв/ Энэ бол амиа бодож байгаа хэрэг биш Монгол үндэстний өөрийнх нь тэсвэрлэж үлдэх чадвар юм. Тийм ч учраас популизмд ялагдсан, үлбийсэн улс хэзээ ч болохгүй гэдэгт итгэдэг. 

-Сонгуулийн тухайд энэ жил нэр дэвшсэн эмэгтэйчүүдээс хэнийг дэмжиж байна вэ?

-Нам харгалзахгүйгээр эмэгтэйчүүд олноор сонгогдвол улс төрд эрүүлжих хандлага бий болно. Ер нь эмэгтэй хүний заяагдмал шинж байна. Бохир заваан үйлээс хол байдаг.  

АН-аас нэр дэвшсэн С.Одонтуяа, З.Нарантуяа хоёр бол манай төлөөлөл яах аргагүй мөн. МАН-аас Т.Ганди нэр дэвшсэнд баярласан. Түүн шиг улс төрч эмэгтэйг бэлдэхэд их цаг орно шүү. Жинхэнэ хат суусан улс төрч л дөө. Энд нам нь огт хамаагүй. Бид улс төрд 30 жил хамт явлаа. Нэг нэгнээ ч мэднэ.

-Улс төрд орж буй эмэгтэйчүүд үргэлж элдвээр хэлүүлж ирсэн. Та ч бас тэр давааг давсан. Танд гомдох үе байсан уу?

-Эрэгтэй хүн хэдэн эхнэр солих нь, ямар муу үйл хийх, муу зуршилтай эсэх нь тийм ч чухал биш байсаар ирсэн. Харин эмэгтэй хүн өндөр албан тушаалд очих юм бол элдвээр дуудуулах нь хэвийн үзэгдэл. Энэ хандлага өөрчлөгдөх цаг нь болсон. Нөгөө талаасаа улс төрийг сонгосон хүн гэдэг үг дааж сурах дамжааг онц төгсөх хэрэгтэй байдаг юм. Хэлээгүйг хэлсэн болгож гүтгэх, үндэс угсаагаараа дайрч доромжлуулахыг амсаж л явлаа. Тэглээ гээд Монголоо гэсэн цохилох зүрх хувирахгүй, зогсохгүй.   

-Та багагүй хугацааг дипломатыг албанд зүтгэж Японд өнгөрүүлсэн. Япончуудын ямар зан чанараас монголчууд суралцаасай гэж боддог вэ?

-Японд удаан байгаад Монголд ирэхэд Монголын амьдрал илүү сонирхолтой, илүү амьд санагддаг. Энд бид биендээ тусална, нэгэнтэйгээ өрсөлдөнө, дуулна, уйлна. Жинхэнэ амьдрал өрнөж байна. Хэрвээ Монгол хүн бүх зүйлийг эмх цэгцтэйгээр хардаг, эмх цэгцтэй хийж чаддаг болчихвол Монголын хөгжил шат ахиж, хурд нэмнэ. Эмх цэгц гэдгийн дотор хариуцлага, дэг журам гээд бүх зүйл багтана. Энгийн жишээ хэлэхэд, манайхан ажлаа урьдчилан төлөвлөдөггүй, дураараа, гэнэт ажил гарвал хийж байгаагаа хаяад явчихдэг гэмтэй. Энэ мэт нүүдэлчдийн эрх дураараа араншин бидний мах цусанд шингээстэй байгаа нь бодит үнэн. Нүүдлийн болон суурин соёл иргэншлийг хамтдаа авч яваа улс үндэстэн Монголоос өөр байдгийг мэдэхгүй юм. Энэ нь бидний ялгаа юм даа.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: Peak.mn

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex