Ж.Оюунгэрэл: Монгол орны хөрсөнд ургасан эмийн ургамлаар цайгаа үйлдвэрлэдэг

0

"Зууны мэдээ” сонин "Хэв маяг-Хэмнэл” булангийнхаа зочноор "Одь Тан” ХХК-ны Ерөнхий менежер Ж.Оюунгэрэлийг урьж ярилцлаа.

-Монголчууд эртнээс уламжилж ирсэн олон соёлтой.  Үүний нэг нь өдөр тутмын цайны соёл шүү дээ?

-Монголчууд цайны өндөр соёлтой ард түмэн. Мөн цай үүсэж, хөгжиж ирсэн баялаг түүх биднийх. Монголчуудын онцлог бол цайны ургамал тариалдаггүй мөртлөө эртнээс цай нь хүндэтгэлийн идээ болон ахуйд нэвтэрсэн явдал юм. Тиймээс   цайтай холбоотой үг хэллэг бидний дунд багагүй бий. Тухайлбал, цай уух зуур, цайны газар, цай холдлоо, цай ч үгүй царай ч үгүй , царайны сайхнаар цай сүлэх биш, цайны хүн болгох гэх мэт. Айл гэрийн эзэгтэй өглөө босоод цайгаа чанахаас тухайн өдөр эхлэх жишээтэй.  Монголчууд бид ирсэн зочиндоо асуухгүйгээр цай  аягалж өгдөг. Энэ нь бидний зочломтгой зангийн илрэл юм. Мөн аян замд нүүдэлтэй таарвал цайгаа барьж, зам тосч очдог уламжлал бий. Энэ нь алжааж, ядарч яваа хүмүүст нэн тустай дэм болдог. Харин өнөө цагт ойр дотны хэн нэгэн эмнэлэгт хэвтэхэд халуун савтай цай бариад очдог нь нэг ёсны хайр халамж, хүндлэлийн хэлбэр юм шүү дээ.

-Цайны соёлын нэгээхэн хэсэг нь дээж өргөх. Энэ ёсны утга учрыг та тайлбарлаж өгөөч?

-Гэрийн эзэгтэй цайгаа уухаасаа өмнө хангай дэлхийдээ цайныхаа дээжийг өргөх нь утга учиртай. Малгайгаа өмсөж, дээлийн товч шилбээ бүрэн товчилж, ханцуй нударгаа буулгана, үс гэзгээ янзалж, тогоогоо зөв тэгш тавихаас эхлээд ёс жаяг ихтэй. Чанаж буй цайгаа амталж үзэхдээ шанагаар хутгаж аваад амсахдаа хагасыг нь тогоондоо эргүүлээд хийдэг. Шанаганд үлдсэнээсээ амсах нь дээжийг нь аваагүй гэсэн санаа юм. Ингээд амт нь болсон гэж үзвэл тэнгэр хангай, уул усандаа хандаж өөрсдийгөө даатган өргөлөө өргөдөг. Энэ нь мал нь онд мэнд орж, ган гачиг болохгүй, байгаль дэлхий бидэндээ ээлтэй байгаарай гэж хүсч буйн нэг хэлбэр. Харин цайгаа аягалахдаа өрхийн тэргүүндээ эхэлж  өгөх нь том хүндлэл бөгөөд дараа нь насны эрэмбээр барина. Аягалсан цай нь нар зөв эргэлттэй байх ба эрхий хурууны өндгийн аяган дотогш хийж үл болно.

-Цай бүр өөрийн  онцлогтой. Бид ч улиралдаа зохицуулж цайгаа сонгох ёстой юу?

-Уламжлалт анагаах ухаанд цайг зургаан амт, найман чадал, 17 эрдэм, 21 билэг чанартай гэж үздэг. Нутаг нутгийн цай өөр өөрийн жортой. Миний уншиж байснаар 50 гаруй төрлийн цай бий. Жишээлбэл, баруун аймгийнхан давстай цай уух ба давс ихтэй цайг зүүн аймгийнхан уудаггүй. Мөн нутаг орны онцлогоос гадна цаг улиралдаа зохицуулан өөр өөр цай чанана. Өвлийн улиралд шар тостой, борцтой, сүүлтэй, будаатай цайгаар ундаалдаг бол харин хаврын цагт хужиртай цай, зуны цагт бор цай уух нь элбэг.  Манайх шиг нүүдэлчин соёлтой улсын малчдад байнга хоол хийх цаг байхгүй.  Тиймээс  цайгаа чанахдаа л хийцтэй, тостой, борцтой хийж цайгаараа хоолшдог байсан болов уу гэж боддог. Харин орчин үед залуусын хэрэглээ улирал, цаг харгалзахгүй  кофе байнга уудаг  болсон байна .  Кофе бол түр зуурын сэргээш шүү дээ. Чанартайг нь хааяа уухад сэргээдэг ч хэтрүүлбэл цус өтгөрүүлэх аюултай. Харин Монгол орны хөрсөнд ургасан ургамлын цай нь  урт удаан хугацаанд биеийг сэргээж, бодисын солилцоог сайжруулж, цусны эргэлтийг хурдасгаж, бүх эрхтэнд тэгш үйлчилдэг онцлогтой.

-Сүүтэй цай уух нь ямар ач холбогдолтой вэ. Мөн олон самарсан цай амттай болно гэж ярьдаг?

-Цай сүлж уух нь амтыг нэмэхээс гадна эрүүл мэндийн ач холбогдолтой. Сүүтэй цай настай хүний улаан эсийг төлжүүлж,  яс бэхжүүлэх тустай гэж ярьдаг. Мөн сайн цай хүнийг сэргээж, толгой өвдөлтийг намдааж, хөлс гадагшлуулж, хавагнахаас сэргийлдэг. Цайг самрахад бий болж буй хуйларсан хөдөлгөөн буюу давтамжид олон дахин оруулах гидродинамикийн гравитацийн арга нь цайны найрлага дахь судас хатууруулагч органик бус эрдсийг хувиргах технологи юм. Мөн 108 самрах нь нар сарны гэрэл, тухайн айлын энергитэй холилдож, өөрийн өвөрмөц амтыг гаргадаг. Тиймээс айл, айлын цай өөр амттай байдаг.

-Танай цайнуудыг эх орондоо үйлдвэрлэснээс гадна цэвэр байгалийн бүтээгдэхүүн голлосон гэж сонссон?

-Манай "Одь Тан” компанийн үйлдвэр нь үйл ажиллагаагаа эрхлээд долоо дахь жилтэйгээ золгож байна. Бүтээгдэхүүний онцлог нь өөрсдийн тариалсан анагаах тустай ургамлуудаа хүний өдөр тутмын хэрэгцээнд ойр буюу цай болгон  үйлдвэрлэсэнд оршиж байгаа юм. Нийт 10 төрлийн эрүүл мэндийн цайтай. Үүнд элэг хамгаалах, ханиад томуу анагаах, бөөр цэвэрлэж дэмжих, уушги цэвэрлэх, эмэгтэйчүүдийн, ядаргаа тайлах, дархлаа дэмжих, мариа шуух, нойргүйдлийн, хар манжингийн гээд бий.  Бид Баянчандмань суманд эмийн ургамлаа тарьж, ургуулдаг. Мөн хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийн төлөө уламжлалт анагаах ухаанд олон зуун жил хэрэглэгдэж, шалгарсан жороор цайнуудаа үйлдвэрлэж байна. Цайнууд маань өөр өөрийн үйлчилгээтэй. Тухайлбал, уушгины цайг өдөр тутамдаа уувал зохистой. Учир нь  уушгийг нөхөн төлжүүлж, цэвэрлэнэ. Хаврын эхэн сарын үеэр элэг дорддог учир гурван сар тасралтгүй элэгний цайг уувал ирээдүйд учрах эмгэг өвчнөөс сэргийлнэ. Мөн өвөл ханиад томууны үеэр хүүхдүүд их өвддөг. Хэрэв цэцэрлэг, сургуулиуд хүүхдүүддээ ханиадны анагаах цай  өгдөг байсан бол хүүхдүүд ойр, ойр өвдөхгүй, ядаж л ханиад нь ч хүндрэхгүй байсан болов уу. Хүн ханиад хүрэхэд таван хоног эм уух нь бий. Харин уламжлалын анагаах ухаанаар 21 хоногт ханиадны урхаг нь биеэс нь салахгүй. Тиймээс ханиад туссаны дараа уушги цэвэрлэх цайгаа ууж нөхөн сэргээвэл илүү үр дүнтэй. Мөн цайгаараа хоолшдог монгол түмэн долоон банштай цайгаа 13 өдөр дараалан уувал аливаа өвчин нь  илааршдаг гэх нь бий.  Үүнээс гадна тамхи байнга татдаг, астматай хүмүүс уушги цэвэрлэх  цайг өдөр тутам  хэрэглэж заншвал бид өвдсөн хойно нь бус өвдөхөөсөө өмнө сэргийлэх боломж байгаа шүү гэж хэлье.

-Цайнууд анх хэрхэн бүтсэн бэ?

-Манай үйлдвэрийг Монгол Улсын хүний гавьяат эмч, доктор П.Баатар санаачилсан бөгөөд өөрөө найм дахь үеийн мааранба хүн. Эрт үеэс уламжлалт анагаах ухаанд хэдэн зууны турш хэрэглэж ирсэн жор дээр суурилан энэхүү цайнуудыг гаргасан. Бидний Монголын цаг уур, хүний биеийн онцлогтой уялдуулсан гэж ойлгож болно. Мөн эх орныхоо хөрсөнд ургасан, өвөлдөө – 40, зундаа +40 хэм гэж хэлбэлздэг эрс тэс уур амьсгалд тэсэж гарсан ургамлын чадал асар их  байдаг.  Элэг болон эмэгтэйчүүдийн цайг л сүлж хэрэглэж болохгүй. Бусад цайг өдөр тутамдаа гэр бүлээрээ сүлж болон чанаж хэрэглэхэд тохиромжтой.

-Цайнуудаа хэрхэн туршиж, баталгаажуулсан бэ?

Элэгний цайг гэхэд харх дээр туршилт хийсэн. Хархны элгийг өөхлүүлээд элэг цайгаа туршихад өөхжилт багасаж байлаа. Бид байгаль цаг ууртайгаа зохицсон ургамлынхаа цайг уувал химийн бодистой эм бүтээгдэхүүнээс илүү үр дүнтэй. Тухайлбал, хувийн цэцэрлэгүүд пакеттай цай өгч байхаар эрүүл мэндэд тустай цай өгвөл өвөлдөө ойр ойрхон ханиад хүрэхгүй ба хүрсэн ч хөнгөн тусна шүү дээ. 

-Танай бүтээгдэхүүнүүд үнийн хувьд хэр уян хатан бэ?  

-Өдөр тутамдаа хэрэглээд заншвал эрүүл мэндийг тань найдвартай хамгаална.  Мөн эмийн хордлогод оролгүйгээр, эко бүтээгдэхүүнээр эрүүлжих бүрэн боломжийг манай цай олгож байгаа юм. Үүнээс гадна үнийн хувьд харьцангуй боломжийн учир санхүүд хүндрэл учруулахгүй. Бид зөвхөн хотод бус орон нутгийн ойн нөхөрлөлүүдтэй хамтран ажиллаж, ажлын байр бий болгож байна. Мэдээж импортын барааг орлох үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь олон талын ашиг тустай бөгөөд мөнгөний урсгалд өчүүхэн ч болтугай хувь нэмрээ оруулж байгаа гэж бодож байна. Сүүлийн үед  эрчүүдийн эрүүл мэндийн асуудал их яригдах болсон. Эрчүүд ихэвчлэн нүүрсний уурхай, гурилын үйлдвэр зэрэг байнга жижиг тоосонцортой нөхцөлд ажилладаг.  Тиймээс уушги цэвэрлэх цайг тогтмол  ууж хэвшвэл мэргэжлээс хамаарах өвчнөөр залуугаараа өвдөх эрсдэл нь буурна.

-Бусад цайг нэмэлт өнгө оруулагчтай гэдгийг хэрхэн мэдэх вэ?

-Усанд хийхэд ямар нэгэн өнгө шууд гарч байвал нэмэлт өнгөүнэр оруулагчтай гэсэн үг. Хатаасан ургамлаас тэр дороо шууд өнгө гардаггүй. Харин удаан чанах тусам хандлагдаж өнгө нь өөрчлөгдөнө.  Хайртай хүмүүстээ гоё зүйл өгч байна гээд нэмэлт өнгөүнэр оруулагчтай цай өгөх нь буруу. Хадгалалтын горим алдагдсан, холоос ирж буй цайнууд хөгзрөх, мөөгөнцөртөх аюултай байдаг. Харин манай цайнууд үйлдвэрээс хэрэглэгчдийн гар дээр шинээрээ хүрдэг. Орц найрлагаасаа хамаарч цай бүр өөрийн үнэр ,амттай.  Ер нь улс бүр өөрийн брэнд цайтай байдаг. Япончууд ногоон цайгаараа. Энэтхэгчүүд масала, британчууд липтон цайгаараа алдартай бөгөөд тэдгээр нь өвөрмөц амт, үнэрээрээ ялгардаг. Гэтэл манай амралт сувилал,  зочид буудал, ресторанууд гадны   зочид ирэхэд үндэсний үйлдвэрийн цайгаараа дайлдаг бил үү. Тухайн хүмүүс нутагтаа очоод  Монголын цай ийм онцлогтой, тийм амттай, биед хэрэгтэй гээд дурсах сонинтой буцах ёстой шүү дээ.


Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 83 (7068)



Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex