19 настай секс аялагч аяласан хот болгоныхоо нэг залуутай унтана
Хятадын иргэн 19 настай Жү Пенг царайлаг, 30-аас доош настай, 175 см-ээс дээш өндөртэй мэдээж баян түр найз залуу хайж байна. Тэрээр бүх Хятадын нутгаар замын унаагаар аялахаар төлөвлөсөн бөгөөд очсон хот болгоныхоо нэг залуутай унтаж төлбөрөө төлөх юм байна. Шанхай хотын иргэн тэрээр "царайлаг, 30-аас доош настай, 175 см-ээс дээш өндөртэй мэдээж баян түр найз залуу хайж байна” гэсэн зарыг хятадын weibo сайтад тавьжээ. Гэвч түүний энэ хачин аялал нь олон нийтийн сүлжээгээр маш их шуугиан тарьж байгаа бөгөөд шүүмжлэлийг дагуулж байна.
Тэрээр хэлэхдээ түүнийг аялах хот хүртлэх, хотод байрлах болон бусад зардлыг нь хариуцвал хариуд нь маш гайхалтай, хөөрхөн охинтой мартагдагшүй шөнийг өнгөрүүлэх болно гэжээ.
Тэрээр энэ аргаараа Хятадын зүүн хэсгээр аяласан бөгөөд Хятадын үлдсэн бусад газруудаар аялахад түүнд санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа юм байна. Мөн энэ нь нэг төрлийн аялал бөгөөд ичээд байх зүйл байхгүй гэсэн байна.
Энэ нь нэг төрлийн биеэ үнэлэлт үүнийг дэмжиж болохгүй, иймэрхүү зарыг устгах хэрэгтэй гэх зэрэг маш олон шүүмжлэлийг дагуулаад байна. WEIBO сайтын нэгэн хэрэглэгч "хэрэв тэр аялалаа энэ аргаараа үргэлжлүүлвэл бид түүнийг юу гэж нэрлэх нь ойлгомжтой, үнэхээр жигшмээр заваан арга байна” гэж сэтгэгдлээ үлдээжээ.
Тэр аялалаа үргэлжлүүлж чадах болов уу?
Сонирхолтой, сонин содон мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсвэл манай page-д Like дарж бидэнтэй нэгдээрэй.
Сэтгэгдэл байхгүй байна.