Зурвасхан бодлууд

0
НАМАЙГ ЗҮГЭЭР Л ХАЙРЛАХАД БОЛНОО
 
 
Намайг зүгээр л хайрлахад болноо.  Заавал өөрийн болгох гэж өмчлөөд юухэв, зоргоороо байгаа сэтгэлийг минь зээрийн хуйлрах талд  тоостой нь орчихчих, би цахилж яваад буцаад л ирнэ. Уулсын бэлд аргамжаад ганцаараа манаж суух гэж шаналаад яахав, үүлтэй тэнгэрт нь дураар нь нисгээд орхичих, би дүүлж яваад буцаад л ирнэ. Усны мандалд хөвөхөд  эрэгт нь бөөцийлэх гэж тэвдээд яах юм бэ, дураар нь орхичих, би зугаацаж яваад эргээд л ирнэ. Тэнгэрт газарт усанд хичнээн дураараа дургивч чиний сэтгэлийн хайранд хоргодоод заавал эргээд л ирдэг юм. Тэр нь тоостой тал, үүлтэй тэнгэр, цэнгэг уснаас ч илүү ойр ертөнц. Хичнээн бардам онгиргон байлаа ч сүүлийн мөчид хайрын сэтгэлд хоргоддог нь хорвоогийн жам. Чин сэтгэлийн хайр гэдэг зоргоороо сэтгэлийн аргамжаа, дураараа араншингийн даруулга, бардам төрхийн уяа. Бас энэ амьдрал дахь ухаарлын зангилаа, эргэж ирэх халуун дулаахан гэр, чиний гар дээр дэрлээд тайван унтах мөч.
Намайг зүгээр л хайрлахад болноо. Ядрахад гарыг минь зөөлхөн илбэж, уцаарлахад минь хацрыг минь зөөлхөн илбэж, гуниж цөхрөхөд минь зүрхийг минь зөөлөн аргадахад би чинийх л байсаар байх болно. Алдаж эндэхэд нүд рүү минь эгц харж байгаад уучилж, заримдаа онгирч сагахад нулимстай нүдээр зөөлөн инээмсэглэж, хааяа бодлогоширч санаашрахад мөрөөр минь тэвэрч духан дээр минь зөөлхөн үнсэхэд би чинийх л байсаар байх болно. Чамд гомдсон бухимдлыг минь өвдгөн дээр минь дэрлэн аргадаж, чамайг гомдоосон үйлдлийг минь өмнө минь суугаад учирлан уучилж, хатуу бардам занг минь хаврын бороо шиг зөөллөн зөөлрүүлэхэд би чинийх л байсаар байх болно. Заримдаа чамайг орхиод явчих юм шиг сэтгэлийн түгшүүрийг чиний чин сэтгэлийн хайр л арилгаж байдаг юм, замын хүмүүсийн дайгуул үгсэд итгээд чамайг хаяад явсан мөчийг чиний чин сэтгэлийн хайр л буцааж авчирдаг юм, чамайг санаж бэтгэрсэн шаналал үүлсийн цаанаас цухуйх сарны гэрэлд чам руу замчилж хөтөлж аваачдаг юм.
Намайг зүгээр л хайрлахад болноо. Заавал бусадтай жишиж өөрчлөх гээд яана, чиний анх хараад дурласан төрх хэвээрээ байхад болно доо. Бусдад гоё харагдуулах гэж элдэв зүүсгэл углаад яана, тэднийг дурлуулж, тэдэнтэй амьдрахгүйгээс хойш. Өрөөлөөс илүү болгох гэж хоосон магтаад яана, чамайг дурлуулсан ааш минь хэвээрээ байвал болно доо. Бусдын төлөө бус өөрсдийнхөө төлөө амьдрах энэ хорвоод бусадтай барьцаж өөрсдийгөө зовоож, шаналааж яана. Бидний амьдрал бидэндээ л болж байхад, бидний зүрх бие биенээ л хайрлаж байхад, бид холдохдоо бие биенээ санаж бэтгэрч байхад жаргал бус уу. Чамайг тэвэрсэн цээжинд минь хайрын зүрх цохилож, чамайг хайрласандаа уярлын үгс урсгаж, чамайг санасандаа урсах нулимсыг минь чи инээн арчиж байхад, хайрласандаа духан дээр чинь зөөлхөн үнсэж, хариуд нь чи намайг чанга тэвэрч уруул дээр минь озон үнсэж байхад өөр юу хэрэгтэй гэж, энэ ертөнцөд. Худал хуурмаггүйгээр бие биесээ чин сэтгэлээсээ хайрлаж байхад ороолж давхисан хүлэг морь үүрсэн янцгааж эргэн ирдэг юм, одтой шөнийн одод бидэн хоёрт баярлаж тэнгэртээ гялалзаж байдаг юм, омголон залуу насны ааг омог чиний энгэрт тайтгарч байдаг юм. Бид бие биесээ чин сэтгэлээсээ хайрлахад л амьдрал өнгөтэй байдаг.
                                                                    
 
                                         СЭТГЭЛДЭЭ УЯНГАТАЙ ХҮМҮҮС РҮҮ ЗОРЬЖ ОЧНО
 
 
Сэрүүн намрын уулнаа бугын урамдах дуунд
Сэтгэл сэмэрч аньсага чийгтэх шиг
Тийм л уярам уянгатай шадууд байна
Чи анхаарч  нэг сонсооч
Сэрж чадамгүй зүүдэндээ нутгаа багтаан жаргаж
Сэрчихээд зүрхнийхээ гүнд санаа алдах шиг
Тийм л өгүүлэмжтэй мөрүүд байна
Чи уярч  нэг сонсооч
Харийн нутагт эгшиглэх найргийн түмэн хэлхээс
Халуун тулганд гал мэт дүрэлзэх шиг
Тийм л гайхамшигтай өдрүүд байна
Чи нэг хүрээд ирээч, хамтдаа сонсоё
Тэртээх намрын шаргал өдөр Денверт ассан их найргийн тулгын галыг зорьж очиж байснаас яг таван жилийн дараа тэдэн рүү зорьж очих гэж байна. Онгоцны тийз минь тэгж таарснаас ч юм уу, таван жилийн өмнөх шиг намайг тоссон машин дотор хувцсаа сольж амжаад л ёслолд очих нээ. Бодвол он цагийн урсгал яг хэвээрээ гэдгийг надад сануулах гэсэн буйз. Гэхдээ урсан урссан таван жилийн хугацаанд зөндөө их зүйл өөрчлөгдсөн. Денверээс буухиалсан найргийн гал Чикаго, Вашингтон ДС, Лос-Анжелес хотуудаар аялсаар өдгөө голомт дээрээ эргэн ирж буй нь энэ. Анхлан Денверт энэ наадмыг үүсгэж байсан гэр бүлүүд зөндөө өнөр өтгөн болж, Америкийн уудам хязгаарын олон хотуудаас зорьж очдог олон олон анд найзуудтай болцгоов. Тэд жил жилийн энэ өдрийг сэтгэлээ чилээж хүлээдэг. Сэтгэлдээ жил шившиж ширээсэн найраг уянгын их гангаа энэ л өдөр, хаврын зөөлөн бороо шиг уярал хайрын дунд уяраадаг. Сэтгэлдээ багтааж ядсан их онгод дуудлагаа энэ л өдөр үзэгчдийн өмнө тогтоож хайлдаг. Сайхан даа сайхан.
Би таван жил энэ наадамд өөрийн дотоод сэтгэлээ чагнах гэж, амьдралаас олсон ухаарлаа хуваалцах гэж, харь оронд монгол найраг уянгын аялгууг эгшиглүүлж байгаа тэдний бахдам царайг харах гэж, энэ бүхний төлөө сэтгэл оюунаа чилээж явдаг хэдэн муусайн найз нараа харах гэж очлоо. Зүгээр л сархадад биш сайхан найрагт согтох гэж, сайхан найзуудтайгаа хууч хөөрч инээлдэх гэж, ойрхон байгаа сэтгэлээ чагнах гэж, он жилүүдийн урсгалд монгол яруу эгшигээ сонсон бахдах гэж очдог. Сэтгэлд нь найраг эгшиглэж байгаа хүмүүс шиг сайхан нь хаана билээ. Тийм хүмүүс инээд баяраар бялхаж, дотоод сэтгэлээсээ гэрэлтэж байдаг юм. Тэдэнд бас дасч орхижээ. Хааяадаа тааралдахад хүртэл дотно, халуун сэтгэлээсээ заримдаа надад талархахад хүртэл сайхан, харийн энэ тэнгэр дор зовлон жаргалыг минь хуваалцахад сэтгэлд минь даанч ойр. Сайхан даа сайхан.
Денверийн "Тулга" клубийнхэн энэ жил таван жилийн баяраа тэмдэглэнэ. Лхамаа маань шилсэн юм шиг сайхан бүсгүйчүүд голдуу багийнхныгаа учирлаж нэг, уурлаж нэг, аашилж нэг, аргадаж нэг удирдаж байгаа. Алсаас ирэх олон гийчдийнхээ арга эвийг олох гэж ухааны чагтагаа зангидаж суугаа. Арга хэмжээгээ аятайхан болгочих гэж ур авьяасаа тэмтэрч л суугаа. Та нар минь Америк хэмээх энэ том гүрэнд Монголын их найраг уянгын галыг асааж, олон олон хотуудад түгээн бадамлуулсан гавьяатай. Олон олон хүмүүсийн сэтгэлд бас гал асааж, халуун илчинд нь нөхөрлүүлсэн ачтай. Эх болсон монгол хэлнийхээ гайхамшигийг ирээдүй үе болсон залуустаа өвлүүлж байгаа зүтгэлтэй. Та нартаа талархья. "Сэтгэлд гал байхад зууханд гал олдоноо" гэдэг шиг сэтгэлээс ундарсан зүтгэл байхад, талархаж дэмжих хүмүүс зөндөө олдоно. Монголыг минь санагдуулсан их уулсын бэл дэх Денвер хотод удахгүй очноо. Сэтгэлдээ найрагтай, бас уянгатай олон найзууд дээрээ очно. Нэгэн үдэш монгол найргаар уянгалж байхад харь энэ орны тэнгэр нь хүртэл чив чимээгүй сонсож, хааяа бас уярлын дусал унагааж байдаг юм. Сайхан даа сайхан.
 
                                                      ЯДРАЛ хийгээд СЭТГЭЛ ХАНАМЖ
 
...Нэг их уудам хөндий рүү гүйгээд л гүйгээд л, тэгснээ хавцал дундаас өндөр уулын орой хэсэг рүү авирч гараад амьсгаагаа дарж тэртээх дор хөндий рүү хараа билчээхдээ монгол хүний сэтгэл нь ханаж, өөртөө омогшдог. Хараа цуцаам тэр хөндийд бэлчих мал сүрэг,тэртээх өндрөөс хараачлан хүссэн ангаа сонгох бүргэдийн дэвэлт, уулсын бэл дэх амьд амьсгал, уур савсуулах харзны ус. Олон хүмүүс өндрөөс айдаг хэдий ч монгол малчид уулсын өндөрлөг дээрээс хараа сунган алсыг ажихдаа сэтгэлийн их таашаал авч, яг л уулын бүргэд шиг омог бардам бас омголон сүрлэг болдгийг би мэднэ. Тэнгэрээс заяасан тавилан нь тэр буйз. Заримдаа хүмүүс өөрийгөө ядраахаас эмээж тэртээх өндөрлөг рүү зүглэдэггүй. Амьсгаа нь давхцаад, даралт нь ихсээд, зүрх нь савлан зовоодог биз. Тэнгэрийн тавилан тэнгэртээ, газрын тавилан газартаа. Намгийн мэлхий намагтаа гуаглаж байхад тэнгэрийн бүргэд тэнгэртээ элин халин дэвж байдаг. Хичнээн хүсэвч намгийн мэлхий тэнгэрт бүргэд шиг дэвдэггүйн үлгэр нь буй. Хүн бүрт өөр өөрийн оноосон тавилан гэж буй.
 
Өөрийн амьдралаасаа илүү гаргаад, өвөр дэх түрүүвчээ дэлгэн бусдын сайн сайхны төлөө зориулах гэдэг тийм ч амар биш. Өөрийн сэтгэл дэх их ухаарлаа өөртөө хадгалж нуулгүйгээр бусдад учирлан ойлгуулах гэдэг бас л амаргүй. Зарим нь ойлгож дэмжинэ, нөгөө нэг нь шоолж инээнэ, дотно нэг нь санаа зовсондоо шивнэж учирлана. Зөндөө олон хүмүүс энэ тухай бодож, зарим нь бичнэ, нөгөө нэг нь нэвтрүүлэг бэлтгэнэ, өөр нэг нь кино хийнэ, өрөөл бусад нь дуулж бас шүлэглэнэ. Бусдын ухаарлын төлөө дуугарсан болгон нь бусдад ад болж, бас шоолуулж доромжлуулна гэдэг амаргүй. Сэтгэлээсээ хийсэн болгоных нь өөдөөс цэр хаяж нулимуулах гэдэг хэцүү, цэцэрхэж өөрөөс тань илүүг сургах атлаа өөрөө юу ч хийдэггүй нь гачлантай, тэгсэн мөртлөө бусдаас нууж чамд долигонох нь даан ч зовлонтой. Зүгээр л алгаа дэлгээд чамайг тэврэх хүсэл нь, өрөөл бусдад шоолуулахгүй гэсэндээ алгаа хумиж чиний өөдөөс салаавч гаргах үйлдэлтэй тэрсэлдэх нь дэндүү хорсолтой. Өөрийнх нь нүүр улайх хэрнээ, өөр нэгний өөдөөс зусардан инээх төрх нь дэндүү хар.
 
Зөндөө олон хүмүүс бусдын сэтгэлд гэрэл асаах гэж хийсэн бүхний минь төлөө намайг "тэнэг" гэж зэмлэж байвч, зүдэрч ядарсан хэдий ч хоосон түрүүвчээ дэлгээд би сэтгэлдээ инээмсэглэдэг. Зүрх сэтгэл минь өнгө мөнгөний боол болоогүй болохоор сүүлчийн ганц зоосоо бусдын төлөө зориулахдаа би өөртөө баярладаг. Сөгдөж цөхөртлөө ядарч туйлдахдаа сүүлчийн мөчид бусдыг баярлуулсан бас ухааруулсан зүтгэлдээ би сэтгэл ханадаг. Тэгээд л би цэв цэх нуруугаа тэнийлгэн бардам алхаж чаддаг. Хөлөрсөн алгандаа атгасан зоос бүхнийхээ төлөө хүн чанараа алдаж орхивол наймаа хийгээд яанам билээ. Хэдэн зууны тэртээд хэн нэгний зохиож хэрэглэсэн цаасан мөнгөний өмнө хүний мөн чанараа арилжиж орхивол "хүн" байгаад ч яанам билээ. Халаас хөхөвчиндөө бусдаас нуун хадгалах өчүүхэн мөнгөний төлөө хичнээн ухаан заль, хөөрхөн төрхөө нуун далдлаад бид хаа холдох билээ. Өлгийнөөс авс хүртэлх богинохон зайд өөрийн үнэ цэнээ шавартай хутгаад ч яах билээ. Бусдын төлөө үйлдсэн буянтай үйлс болгон сэтгэл ханамж болон хувирах орон зай түүнээс илүү холыг туулах ч билүү? үгүй ч билүү? Бид энэ их мөнгийг авсандаа авч ороод тайтгарах ч билүү? үгүй ч билүү? Зүгээр л сэтгэлийн их таашаал гэдэг жаргал буюу.  
 
                                                       Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex