Хэрвээ хүмүүс гэнэт алга болвол...

0

Хүмүүс оршин суугаа эх гарагтаа асар их нөлөө үзүүлдэг гэдэг нь илэрхий зүйл. Төрөл бүрийн амьтан ургамлын мөхөл, озоны давхаргын цоорхой, далай тэнгис хүчилжсэн гээд хэдхэн жишээ дурдахад л хангалттай.

Харин бүх хүмүүс Дэлхийгээс гэнэт алга болвол юу болох вэ?

Нурж унаад ногоон ургамлаар хучигдсан байшин барилга бүхий анир чимээгүй ертөнцийг төсөөлөөд үз л дээ...

Яг үнэндээ тэнгэр баганадсан өндөр барилгууд ногоон ороонгоор бүрэн хучигдтал маш их хугацаа өнгөрөх гэнэ. Хүн үгүй болсон эхний хэдэн 7 хоног хамгийн их "үймээн самуунтай” байх аж.

Хэрвээ хүмүүс гэнэт алга болвол...

Эхлээд бүх цахилгаан станцууд зогсож гэрэл, дулаангүй болно. 1 тэрбум орчим гахай, 1,5 тэрбум илүү үнээ мал, 20 тэрбум тахиа шувуу зэрэг гэрийн тэжээвэр амьтад хашаа хорооноосоо гарч идэш тэжээл хайн бэлчинэ.

Хэрвээ хүмүүс гэнэт алга болвол...

Гэрийн тэжээвэр амьтад хүнээс бүрэн хамаарч байсан тул шинэ нөхцөл байдалд дасан идээштэл хэцүү байх болно. Зарим нь аажмаар дасан зохицох боловч ихэнх нь зэрлэг амьтдын хоол болж дуусах магадлалтай. Мөн гэрийн нохой, муурнууд зэрлэг байгальд амьдрах чадваргүй. Яваандаа тэдний орыг зэрлэгшсэн муур, холимог цустай ноход болон чононууд эзлэх болно.

Хүмүүсийн хаясан их хэмжээний хог хаягдлаар хооллодог жоом, харх зэрэг амьтад хэсэг хугацааны дараа хоолгүй болж мутацид орох магадлалтай.  

Хэрвээ хүмүүс гэнэт алга болвол...

Ногоон ургамал ирэхээс өмнө олон тооны байшин барилга, бүр бүхэл бүтэн хот, тосгон шатаж үгүй болно. Үүний тулд аянга цахилгаан хангалттай.

Өнөө үед Дэлхий дээр модон байшин олноор бий. 100 жилийн дотор ийм байшингууд үндсэндээ үгүй болно. Үлдэгдэл балгасыг шоргоолжнууд болон төрөл бүрийн бичил биетүүд эзэгнэх байх.

Хэрвээ хүмүүс гэнэт алга болвол...

Харин ган, төмрөөр хийсэн бүх зүйлс: машин, гүүр зэрэг нь дараачийн ээлжинд үгүй болно. Будаг зэрэг байнгын арчилгаа тордлогогүйгээр төмөр нь агаарын хүчилтөрөгчтэй урвалд орж зэвэрнэ. Харин чийг багатай говь цөл дэх төмөр байгууламжууд арай удаан тэсч магадгүй.

Хэрвээ хүмүүс гэнэт алга болвол...

Зам хагарч, газар доорх байгууламжууд (метро, цэвэрлэх байгууламж) усанд автана. Орчин үеийн байшин барилгууд дор хаяж 60 жилийн, гүүр 120 жилийн, далан 250 жилийн настай гэж үздэг ч зохих засвар үйлчилгээгүйгээр хурдан элэгдэлд орно. Салхи шуурга зэрэг байгалийн үзэгдэл ч өөрийн үүргээ гүйцэтгэнэ.

Хэрвээ хүмүүс гэнэт алга болвол...

Хүн алга болсноос хойш 40-50 жилийн дараа ихэнх байшин нурж унах бөгөөд, зам харгуй, зогсоол нуранги балгасууд бүгд ороонго, бут, мод сөөгөөр хучигдана.

50 орчим жилийн дотор газрын гадаргуугийн 80% нь ой модоор бүрхэгдэнэ. Харин 200 жилийн дотор манай гараг бүхэлдээ ногоон бүрхүүлтэй болох аж.

Хэрвээ хүмүүс гэнэт алга болвол...

Хэдэн мянган жилийн дотор Дэлхий дээр хүний гараар бүтсэн нэг ч зүйл үлдэхгүй. Дэлхий дээр 430 орчим ширхэг байдаг атомын цахилгаан станцууд дэлбэрэх ч үр дүн нь бидний төсөөлдгөөс нэг их аймшигтай биш байх аж.

Хүмүүсийн устгаж цөөрүүлсэн ан амьтдын тоо толгой хэвийн хэмжээнд хүрч ирнэ.

Харин хүмүүсийн оролцоотойгоор "нутаг сэлгэсэн”, эсвэл зоопаркаас "суллагдсан” амьтад шинэ орчиндоо дасан зохицож, өсөж үржих болно.

Хэрвээ хүмүүс гэнэт алга болвол...

Биднийг явснаас хойш ердөө 2-3 долоо хоногийн дараа Дэлхийн агаар хамаагүй цэвэр болно. Гэхдээ л агаар мандалд их хэмжээгээр хуримтлагдсан нүүрстөрөгчийн давхар ислийн хий нь дахиад 1000 орчим жилийн турш байгаль орчинд нөлөөлсөөр байх болно.

Үүнээс хойш агаар мандал хэвийн хэмжээнд хүрч очих ч, цөмийн цахилгаан станц зэргээс ялгарсан радио идэвхт бодис өнө удаан хугацаанд байсаар байх болно.

Хүмүүс гэнэт алга боллоо ч арилшгүй ул мөрөө үлдээх ажээ

Хэрвээ хүмүүс гэнэт алга болвол...

Хуванцар савтай төрөл бүрийн химийн бодис, байгалийн полимерийг боловсруулж байдаг ашигтай бактериудын "ходоодонд шингэдэггүй” зарим төрлийн резин зэрэг уул овоо шиг их хог үлдэнэ. Эдгээр нь аяндаа буюу ердийн замаар задардаггүй аж.

Хуванцар болон резинэн хог нь яваандаа далайн ус руу орж үе давхарга үүсгэн хуримтлагдах болно. Хэдэн зуун сая жилийн дараа энэ хог эсвэл ёроол руу сууж тэндээ хуримтлагдана, эсвэл уулын чулуулаг давхарганд нэгдэж геологийн цаг тооллын нэг үе болон хувирна.

Хэрвээ хүмүүс гэнэт алга болвол...

100 000 жилийн дараа Дэлхий дээр хүн байсан гэх үзэгдэх баримт нэг ч үлдэхгүй


Сөнөсөн хот Припять

Оросын Припять хот бол хүнгүй Дэлхий ямар болохыг харуулах тод жишээ юм. Чернобылийн гамшгаас хойш тун ч удалгүй энэ хот бүрэн хаягдсан билээ.

Хэрвээ хүмүүс гэнэт алга болвол...

Ердөө 20 жилийн дотор хот ихээр өөрчлөгдөж байшин барилгын дээвэр болон төмөр бетон байгууламжууд олноороо нуран унасан байна.

Хэрвээ хүмүүс гэнэт алга болвол...

Хот цөмийн цөл болон хувирах байх гэж эрдэмтэд таамаглаж байв. Гэтэл байгаль дэлхийн нөхөн сэргэх хүч чадал энд тодорхой харагджээ.

Хэрвээ хүмүүс гэнэт алга болвол...

Бүс нутгийн эко систем ч түргэнээр "шархаа нөхөж”, олон тооны зэрлэг гахай, чоно болон бусад араатан амьтад өсөн олширч эхэлсэн байна. 


 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.