Барилга дээрээс кран унажээ
Дөнгөж сая Баянгол дүүргийн II хорооны нутагт нэгэн осол болжээ. "ТБД-Андууд" худалдааны төвийн хойно баригдаж байсан барилгын кран хажуу байшингийн дээр унасан аж.
Энэ тухай Нийслэлийн Онцгой байдлын газарт мэдээлэл ирж, хэргийн газар ажиллаж байгаа юм байна. Хүн гэмтсэн болон яагаад ийм осол гарсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй байна. Манай сурвалжлах хэсэг удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.
Сэтгэгдэл байхгүй байна.