Хэдэн арван тэрбумын өртэй Ц.Шаравдорж МХЕГ-ын дарга болох нь зөв үү
МАХН-ын мэдэлд зургаан агентлаг хувиарлагдан очсон юм байна. Эхний ээлжинд нам дээрээ хэлэлцэгдээд Шадар сайдад хүргүүлсэн агентлагийн дарга нарын нэрс тодорчээ. Онцгой байдлын Ерөнхий газрын даргаар Баянгол дүүргийн П.Цогтбаатар очих нь. Энэ нөхөр МАН-аас 500 нөхөр дагуулан очсон учраас агентлагийн даргаар шагнуулж байгаа бололтой. Стандарт, хэмжил зүйн газрын даргаар О.Лхагвацэдэн гэдэг эмэгтэй очих юм байна. Ч.Улааны эхнэрийн дүү гэх энэ эмэгтэй намдаа хийсэн ажил, бүтээсэн бүтээлтэй бололтойдог. Тухайлбал Эрүүл мэндийн яаманд тоног төхөөрөмж шахаж Сангийн яамнаас 10 тэрбум төгрөг гаргуулсан авсан байдаг. 10 тэрбум төгрөг намын дансруу орсон болоод л албан тушаалаар шагнуулж байгаа биз ээ.