Ц.Оюунбаатар: Миний өрөөнд үл мэдэгдэх хүмүүс дайран орлоо

5
                                            Шадар сайд Ц.Оюунбаатар өнөөдөр өрөөндөө мэдэгдэл хийлээ.
 

Учир нь түүний албан ажлын өрөө рүү 13.00 цагийн үед нэр нь үл мэдэгдэх, дөрвөн хүн  дайран оржээ. Энэ нь Төрийн ордны хуулийг зөрчсөн гэж Шадар сайд дүгнэв. Мөн УИХ болон Засгийн газрын гишүүнийх нь халдашгүй байдалд ч заналхийлсэн, намын үйл ажиллагаанд санаатай саад хийсэн гэж үзэж байгаагаа мэдэгдэв.  

Энэ бол балмад үйлдэл. Тэдгээр хүмүүс өөрсдийгөө танилцуулаагүй тул хэн гэдгийг нь бид мэдэхгүй байна.

Түүний өрөөнд МАХН-ын дарга Н.Энхбаяр байсан байна. Түүнийг Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах санал тавьсан бичгийг өгөхийн тулд тэдгээр хүмүүс Шадар сайдын өрөөнд нэвтэрчээ.

Авлигатай тэмцэх газар Төрийн ордон дотор хуулийн  ажиллагаа явуулсанд МАХН харамсаж байгааг Шадар сайд мэдэгдэлдээ дурдсан. Мөн тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар "Энэ бол балмад үйлдэл. Тэдгээр хүмүүс өөрсдийгөө танилцуулаагүй тул хэн гэдгийг нь бид мэдэхгүй байна. МАХН-ын даргыг уламжлалт аргаар баривчлахын тулд түрэмгий байдлаар хандлаа” гэв.  

АТГ МАХН-ын үйл ажиллагааг саатуулсан ажиллагаа явуулж байна гэж МАХН мэдэгдсэн. Учир нь тус намын санхүүгийн өрөөг битүүмжилсэн тул хуульд заасан албан байгууллагын үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрч, санхүүгийн тайлан гаргах, аудитын шалгалт оруулах боломжгүй болжээ. Энэ асуудлаар хандсан ч АТГ одоог хүртэл хариу өгөөгүй гэв.   

МАХН-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга "Би Н.Энхбаяр даргатай байнга хамт байгаа. Тэгэхэд АТГ-ынхан түүнтэй намын байранд нэг удаа л уулзсан. Өчигдөр З.Баянсэлэнгэ сайд руу утсаар ярьсан юм билээ. Түүнээс АТГ-ынхны ярьж байгаа шиг таван удаа бичиг илгээгээгүй. Хэдхэн сарын дараа энэ тогтолцоо нурна. Тэр үед АТГ-ын хууль бус ажиллагаа явуулсан ажилтнуудтай хариуцлага тооцно. Дахин хууль зөрчиж, үүрэх ялаа бүү нэм" гэв.

Дээрх уулзалтын үеэр Н.Энхбаяр "Би өөрийнхөө болон ойр дотны хүмүүсийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй. Та нар намайг хилсээр хэрэгт унагасан. Би дахин та нарын улс төрийн жүжигт оролцохгүй" гэсэн аж. 

МАХН АТГ-ыг Байцаан шийтгэх хуулийг мөрдөх сонирхолгүй, Н.Энхбаяр даргыг ямар нэг байдлаар хорихоор завдаж, олон нийтэд өгөх тайлбараа эртнээс бэлдэж байна гэж буруутгав. Мөн тэдгээр хүмүүс  "Та нар АТГ-ыг төлөөлж байна уу, ялтай байдлын тухай тодорхойлолтыг та нар гаргах уу, ямар хуульд энэ талаар заасан бэ" гэж асуухад "Үгүй" гэж хэлээд ум хумгүй зугтсаныг ч онцлов.    

Авлигатай тэмцэх газраас Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахаар завдсан гэх мэдээллийн мөрөөр тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодруулав. 

Сэжигтэн Н.Энхбаяр өнөөдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтад хүрэлцэн ирж, мэдүүлгээ өгөхгүй байгаа.

-Авлигатай тэмцэх газар Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх мэдээлэл байна. Зарим эх сурвалж МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан гэж мэдээлж байна. Энэ үнэн үү? 
-Авлигатай тэмцэх газраас Төрийн ордонд ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Сэжигтэн Н.Энхбаяр өнөөдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтад хүрэлцэн ирж, мэдүүлгээ өгөхгүй байгаа. Авлигатай тэмцэх газраас Н.Энхбаярт нийт 5 удаа зарлан дуудах хуудас хүргүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах үүднээс сэжигтэн Н.Энхбаярт өнөөдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид албан бичиг аваачиж өгсөн. 

-Албан бичиг нь ямар агуулгатай вэ? Яагаад мөрдөн байцаагч нар албан бичиг аваачиж өгөх болов? Албан бичгээ МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө авсан уу? 
-Албан бичигт таны байгаа газарт Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид очиж мэдүүлэг авъя гэж дурдсан. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах зорилгоор байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлтийг албан ёсоор албан тоотоор түүнд хүргүүлсэн. Албан бичгийг Монгол Улсын Шадар сайдын уулзалтын өрөөнд сэжигтэн Н.Энхбаяр өөрөө гардан авсан. Сэжигтэн Н.Энхбаярыг батлан даалтад авсан нэр бүхий албан тушаалтнууд хуулиар хүлээсэн хариуцлагаа мөн биелүүлэхгүй байгаа. Авлигатай тэмцэх газрын зүгээс хууль биелүүлэхийн тулд боломжит бүхий л байдлаар ажиллаж байна. 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

5 сэтгэгдэл
:

diamond2deal 14k solid white gold box chain necklace http://www.proleningrad.com/pacheco_wonewoc/kris-nations-birthstone-necklace-gol
d-impressions-online birthstone jewelry for teenager http://www.proleningrad.com/pardeeville_maypearl/gearwrench-80056-six-piece-mini
-torx-screwdriver-set pink phoebe liberty kid bow tie http://www.proleningrad.com/parklayne_homedale/eco-friendly-passport-cover skeleton optics decoy special edition sunglasses http://www.proleningrad.com/peters_broad/navy-and-green-christmas-tree-christmas
-tree-decor-ideas
in conversation with lainey keogh the gloss daily http://www.amaravathifocustv.com/fitzpatrick_bonham/in-conversation-with-lainey-
keogh-the-gloss-daily

:

the bellechasse biaude mm maison goyard http://www.thinkoutsidetheclass.com/decherd_pinal/shop-engagement-rings-and-loos
e-diamonds-online paul smith mens pizza slice gold cufflinks accessories http://www.thinkoutsidetheclass.com/estral_crugers/2-sided-brass-wires-nylon-gol
f-brush-clip-groove-ball-cleaner-cleaning-kit-tool-golf-accessory-newest-in-golf
-training-aids-from fingerprint heart necklace http://www.thinkoutsidetheclass.com/evington_kilmichael/silver-statement-necklac
es armstrong 21 893 14 piece 3 4 drive 6 point sae impact socket set http://www.thinkoutsidetheclass.com/fortsumner_armada/handheld-pipe-beveler-beve
ling-tool-model
jet black iphone 7 plus stock editorial photo http://www.daastanemohabbat.com/madawaska_llanogrande/jet-black-iphone-7-plus-st
ock-editorial-photo

:

http://www.aslamyatbok.com/still/vetement-femme-fashion-pantalon-jeans-push-up-b
leu-taille-haute-julie-vetement-femmevetement femme fashion pantalon jeans push up bleu taille haute julie vetement femme
build own custom messenger bag courierware messenger bags 24 http://www.iraniansmspanel.com/angry/build-own-custom-messenger-bag-courierware-
messenger-bags-24