ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАНЫГ ЦАГДААД ӨГЧЭЭ
Тэгвэл өмгөөлөгч Г.Батбаяр өнөөдөр жүжигчин Б.Амарсайханыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулахаар өгсөн гэж мэдээллээ.
Энэ талаар өмгөөлөгч Г.Батбаяраас тодруулахад "Жүжигчин Амараагийн энэхүү үйлдэл нь "сонгуулийг будлиантуулж, Төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авах санаа зорилгыг агуулж, ард олны амгалан тайван байдлыг алдагдуулж, айдас хүйтэст автуулан, оюун санааны хүчирхийлэл үйлдэх аргаар санаа бодлыг хувирган тогтворгүй болгох..” гэмт хэргийн шинж агуулсан.
Бүх юм болж бүтэхээ байж, улс орны тусгаар тогтнол алдагдчихсан юм шиг санаа бодлыг ард түмэнд бий болгох зорилго агуулж байгаа учраас эрх бүхий байгууллагууд Эрүүгийн хуулийн 82-р зүйлийг баримтлан шалгаж, цаана нь байгаа гэмт хэргийн санаа зорилго агуулсан этгээдийг олж тогтоох нь зүйтэй" гэлээ.
821 дүгээр зүйл.Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах
821.1.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
821.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, их хэмжээний эд хөрөнгийн болон бусад хор уршиг учирсан бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар:Энэ хуулийн 821.1-д заасан гэмт хэрэгт оролцохоор завдсан боловч гэмт үйлдэл эхлэхээс өмнө энэ тухай төрийн зохих байгууллага, албан тушаалтанд сайн дураараа мэдэгдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.
/Энэ зүйлийг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/