ИРГЭНИЙ ДЭЭР ГИШГЭСЭН ЭМЭГТЭЙ ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА БАЙЖЭЭ
Дүрэмт хувцастай эмэгтэй өмднийхөө халаасанд гараа хийн, нэг хөлөөрөө согтуу иргэний дээр гишгэн зогсох үйл явдлын талаар мэдээлсэн билээ.
Нэгэн иргэн зургийг нь аван, өөрийн фэйсбүүк хуудастаа "Хүн архи хэтрүүлж уусан байж болно. Тэднийг ийм байдалтайгаар барьж байна гэдэг юуг харуулаад байгаа юм бэ. Хажуугаар нь зөрөөд өнгөрөхөд тухтай нь аргагүй инээгээд гишгэж зогссоноо, за одоо гялс аваачаад хийчих, хурдан хөдлөөч” гэж байсан хэмээн нийтэлсэн байсан юм.
Тэгвэл согтуу хүнтэй дээрх байдлаар дээрэнгүй харьцсан эмэгтэй энэ жил сонгон шалгаруулалтад орж, ажилд тэнцсэн Олон нийтийн цагдаа байжээ.
Одоогоор уг эмэгтэйг холбогдох байгууллагаас шалгаж байгаа гэсэн мэдээллийг эх сурвалж өглөө.
Олон нийтийн цагдаагийн ажилтныг ажиллуулах эрх зүйн үндсийг 2013 оны долдугаар сарын 5-нд батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн тавдугаар бүлгийн 24 дүгээр зүйлд тодорхойлж өгсөн байдаг.
Энэ дагуу нийт 400 гapyй иргэдийг сонгон шалгаруулалтад оруулж, 200 гаруй иргэний шалгаруулан 355 мянган төгрөгөөр цалинжуулан ажиллуулдаг болсон байна.
Х.Хэрлэн