Алдарт ”Женко ХХК” Оффшор компани болох нь илэрлээ

6

 

 

Х.Баттулгын эзэмшдэг оффшор компаний нэрс бүхий уртаас урт жагсаалт ил гарлаа. Энэ дундаас монголын томоохон компаниудын нэг, эх оронч, хятадуудыг үзэн ядагч энэ эрхмийн толгой компани болох "Женко"хятад гаралтай оффшор компани гэдгийг батлах баримт захаас аван гарч ирж байгаа нь анхаарал татав.

 

Интернэтэд байрлах Сингапурын компаниудын танилцуулга, тус улсын иргэдэд хаяглагдсан ажлын байрны зар энэ тэр гэх мэт нээлттэй өдий төдий эх сурвалжийн мэдээлэлд Монголын ч юм шиг, Сингапурын ч юм шиг "Genco Holdings Pte Ltd" гэдэг компанийн нэр 101 Thomson Road #16-05 United Square Singapore 307591 гэсэн хаяг, http://www.genco.com.sg вэб сайттайгаа байгаа нь байн байн тааралдана. Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулгын Хөрөнгө орлогын мэдүүлэгт, хувьцааг нь эзэмшдэг хэмээн тэмдэглэсэн "Женко Холдинг" ХХК энэ болж таарч байна. Вэбсайтад нь монголоор нэг ч үг үсэг байхгүй боловч Вауаngol Hotel Office, Ulaanbaatar, Mongolia, Chingiss Khan Avenue, Sukhbaatar District гэсэн хаяг буйг үзвэл яах аргагүй мөн. Үүнээс үзвэл Х.Баттулга хуулиас нуугдан Сингапурт \Хятадад\ хоргодож байсан, үе үе сэтгүүлчдийн багийн хамаг зардлыг дааж тийш аялуулдагт нь гайхах зүйлгүй юмсанж..

Монголын Хөрөнгийн биржийн бүртгэлд "Баянгол зочид буудал" ХК-д таваас дээш хувийн хувьцаа эзэмшдэг талуудыг хэрхэн нэрлэснийг үзвэл, Х.Баттулга 6.22 хувь, 13.78 хувь, Х.Баттуул 16.3 хувь, Д.Бадамдэлгэрэх 14.78 хувь, Билли Лим Син Пау 16.32 хувь гэжээ. Х.Баттулгатай тэнцүү шахуу, "Женко"-гийн хоёр дахь гол хүн Х.Баттуулаас илүү хувь эзэмшдэг нэг гадаад хүн гараад ирэх нь тэр. 

 

Алдарт ”Женко ХХК” Оффшор компани болох нь илэрлээ

 

 

Билли Лим Син Пау гэдэг нь Сингапурын иргэн, хятад. "Баянгол"-ын том хувьцаа эзэмшигч энэ "хятад" өдгөө уг компанийн захирлаар ажилладаг. Мөн"АПУ" компанийг хувьчлахад "Женко" оролцож байсан ба Улаанбаатар үйлдвэр нь саяхныг хүртэл АПУ компанийг спиртээр хангаж байсан бөгөөд харин тухайн үеийн албан ёсны мэдээнд "Женко" гэдэг нэр байхгүй, харин Сингапурын иргэн Билли Лим гэж бий нь уг хувьчлалд хэн нь хэнийхээ өмнөөс орсныг өнөөдөр тодорхой харуулж байна.

Олон жилийн өмнө "Женко"-гийн мэдлийн "Сити шоп" хэмээх сүлжээ дэлгүүрийг энэ хүн хариуцан ажиллаж байсан гэдэг бол өнөөдөр түүний хариуцдаг "Женко"-гийн активууд мөн л нэг бус. Тодорхой мэдэгдэж байгаагаар бол Билли Лим өнөөдөр "Женко тур бюро" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг байна. Х.Баттуул нарын есөн хүнтэй ТУЗ-ийг удирддаг гэсэн үг. Хөрөнгийн биржийн мэдээллийн санд "Женко тур бюро" ХК-ийн удирдлагын бүтцийн танилцуулгад ингэж байгаагаас гадна анхаарал татсан нэг зүйл бол, уг танилцуулгад Билли Лимийг "Капитрон" банкинд ажилладаг" гэжээ. Тэнд теллер хийдэггүй нь мэдээж тул хужаа эр "Женко"-гийн үндсэн хэд хэдэн активын шууд удирдлагад багтдаг байх нь.

"Женко"-гийн хужаа Лимүүд Биллигээр дуусахгүй нь бас гайхал төрүүлнэ. "Genco Holdings Pte Ltd" компанид "managing director" гэх албан тушаал бүхий Деннис Лимгэж хүн бий. Хятадын Зүүн өмнөдөд түгээмэл Лин гэдэг овог Сингапурт Лим болдог. 2009 оны 12 дугаар сарын 5-13-нд Хонгконгт болсон Зүүн Азийн наадмаас манай жүдочид хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртсэн юм. Тэднийг ирсэн хойно нь Азийн нэгэн улсын бизнесмэн 22 мянган доллар бэлэглэснийг санаж байна. Нэрийг нь Деннис Лим гэж байв. Тамирчдад маань өглөгийн гараа сунгасан гадаадын тэр буянтай бизнесмэний нэр өнөөдөр Монголын жүдо бөхийн гол ивээн тэтгэгч "Женко" компанид ажилладаг хэмээн интернэтэд алдар нь дурайж байгаа чухам хэн нь тодорхойгүй тэр хятад эрийн нэртэй яг ижил байх нь юу вэ? Лим, жүдо, "Женко"... Ингэж гайхаад цааш нь сонирхвол үнэхээр гайхмаар зүйл олон гарч ирэх ажээ.

"Женко Холдинг"-ийн вэбсайтад "Mining" буюу "Уул уурхай" гэсэн хэсэг байна. "Баянгол" зочид буудал, "Мах импекс", Чингис хааны аварга хөшөө зэрэг олны мэдэх олон охин, харьяа компани, активуудаас нь өөр, жирийн бидний мэддэггүй бизнесийн бүтэц "Женко"-д нэг бус байдаг ажээ. САМS (Central Asian Mine Supplies CAML(Central Asian Mining Logitics)) CAMEX (Central Asian Mineral Exploration) гэсэн гурван "оффшор" компанийн танилцуулга энд буйн эхнийх нь уул уурхайн компаниудад тоног техөөрөмж нийлүүлдэг бол удаах нь тэдэнд ажиллах хүчин зуучилдаг аж. Зуучлуулагчдаас хэтэрхий их хөлс авдаг, Оюу толгой зэрэг уул уурхайн аваргуудын хятадад ажиллах хүчнийг Монголд монополь эрхтэйгээр дангаар зуучилдаг гэгдэн хэвлэлээр шүүмжлэгдэж байсан энэ компанийг "Женко"-гийн "хүүхэд" гэдгийг даанч мэдсэнгүй.

2006 оны наймдугаар сарын 17-нд байгуулагдсан, уул уурхай хайгуул, олборлолтод төвлөрдөг гэх "Камекс" ХХК энд хамгийн ихээр анхаарал татав. Төв аймгийн Баян суман дахь Төгрөг нуурын хүрэн нүүрсний, Хэнтийн Өмнөдэлгэрт вольфрам, молибдень, Сэлэнгийн Хүдэрт төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж байгаа, зохих лицензүүдийг хууль ёсоор эзэмшдэг хэмээсэн энэ компанийн танилцуулгыг уншиж суухад МоАХ-ны IV Их хурал дээр Х.Баттулга "Уул уурхайн эздийн орлого жирийн иргэдийнхээс 250 дахин илүү байна" хэмээн заналтайгаар мэдэгдэж байсан нь санаанд бууна. Х.Баттулга хоёр нүүр гаргаж тэдгээр занагдаж буй эздийн нэг нь өөрөө мөн гэдэгт амар иттэхийг хүсээгүй учраас монголчууд тэр бүр хайхардаггүй нээлттэй эх сурвалжаас тодруулахад дахиад л гайхмаар баримтууд гарч ирэв ээ.

Нэгэн цагт "Женко"-гийнх байсан (Компаниудын танилцуулгыг байрлуулдаг Монголын хэд хэдэн сайт дээр уг компанийн албан ёсны хаягийг "Баянгол" зочид буудал, II давхар" гэсэн бол "Bloomberg"-ийн бүртгэл дээр "Genco Holdings Pte Ltd" компанийн Сингапур дахь хаягаар байгаа) "Камекс" хэмээх компани өнөөдөр албан ёсоор хүнийх болжээ. Тодруулж хэлбэл Хятадуудынх. Хонгконгийн усны барилга байгууламжийн "Ming Hing Waterworks Holdings" компани 2009 оны 12 дугаар сард гэрээ байгуулан 2010 оны дундуур "Камекс" компанийг 1.9 тэрбум хонгконг доллараар (тухайн үеийн ханшаар 255 сая ам.доллар) худалдаж авч,нэрээ "MongolianInvestment Group" (Mongolian INT) буюу "Монголын хөрөнгө оруулалтын групп" хэмээн өөрчилсөн ба "оффшор" компани байгуулагчдын диваажин гэгддэг Кэймэний аралд бүртгүүлжээ.

Хонгконгчууд харин "Женко"-той хамтардагаа нуух гэж байдгаараа оролджээ. Энэ наймааны талаарх албан ёсны мэдээг үзвэл "Камекс"-ийн өмнөх эзэн нь мөн л "оффшор" "Well Delight" гэдэг компани аж. Хаанахынх нь тодорхойгүй энэ компанийн талаарх мэдээллийг хууль ёсны, эрүүл саруул, нууж хаах булхайгүй аливаа бизнесийн талаарх бүхий л мэдээлэл ил тод байж байдаг Интернэтийн орчноос өнөөдөр хайгаад олохгүй. Аливаа активыг өгч авалцах ажиллагааг олон нийт болон төрийн холбогдох институциэс нууж хаах хэрэгтэй гэж үзвэл нэг өдрийн ч юм уу настай хуурамч, оффшор компани байгуулж, түүгээрээ дамжуулах, мөн түүнтэй төстэй арга хэрэглэх жишиг өнөөдөр түгээмэл болсныг "Well Delight" гэдэг компанийн тодорхойгүй байдал эрхгүй санагдуулна. "Камекс" ХХК Монголын нэг том компанийн мэдлийнх байсан нь өөрсдийнх нь интернэтэд байрлуулсан албан ёсны танилцуулга дээр өнөөдөр дурайтал бий.

Ямар ч байсан ашигт малтмалын нэр бүхий хэд хэдэн лиценз эзэмшдэг Монголын нэг компанийг хонгконгчууд үнэ хүргэж авсан нь энэ. Үнэ хүрэх нь ч аргагүй байж. Хонгконгийн компанийн (Үнэндээ Панамын нэгэн адил оффшор бүс гэдгээрээ алдаршсан Кэймэний арлуудад бүртгэлтэй) өөрийн мэдээлснээр, "Камекс" XXК нь "Төгрөг нуурын энержи" хэмээх компанийг 100 хувь, "Корес Монголиа" компанийн 70 хувийг эзэмшдэг аж.

Төв аймгийн Баян суман дахь Төгрөг нуур нь Зөвлөлтийн геологичид аль 30-аад оны үеэс хайгуул, өрөмдлөг хийж, нөөцийн ихэнхийг тогтоосон хүрэн нүүрсний асар баялаг орд бөгөөд нөөцийг нь нийлүүлж бодвол 13 тэрбум тонн хүрэх төвийн бүсийн таван том ордын нэг юм. Монголын компаниудыг авснаар хонгконгчуудын мэдэлд очсон талбай нь энэ их ордын нэг хэсэг болох Тахилт бололтой. Албан ёсны байгууллагын бүртгэлийг шүүрдэж үзвэл Тахилтын хэсгийн геологийн нөөц нь 302 сая тонн боловч ТЭЗҮ-д тусгасан нь 61.4 сая тонн аж. "Женко"-гийн сайт дээр "Камекс" компанийн албан ёсоор эзэмшдэг хэмээн тайлагнасан дөрвөн лиценз нь 7367х, 7368х, 7901х, 2063х, 228а гэж байх бөгоөд АМГ-ын албаны хүний хэлснээр эхний хоёр нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт олгогдсон хайгуулын лиценз аж. Тэдгээрийг "Корес Монголиа" ХХК авсан.

"Mongolian Investment Group" вэбсайтдаа Төв аймагт 228а, 13553а, 13533а, 15429а дугаартай лицензүүд эзэмшдэг гэсний эхнийх нь "Камекс"-ын эзэмшдэг лицензийн дугаартай мөргөж байгаа бөгөөд АМГ-т буй талбай ашиглалтын зургаас үзэхэд эдгээр нь Төгрөг нуурын ордын талбай яг мөн байна. Сонирхолтой нь АМГ-ын албаны эх сурвалж лицензийн албан ёсны эзэмшигч нь хэн болохыг хэлэхээс шууд татгалзсан юм. "Төгрөг нуурын энержи" компани нь лицензтэйгээ ийнхүү хонгконгчуудад зарагджээ. Дараагийн гайхах зуйл мөн чухам эндээс гарч ирнэ. Төгрөг нуурын ордын болон бусад лиценз Хонгконгийн компанид очсон.

Тэглээ гээд нийтлэлийн "гол баатар" энд ямар хамаатай гэж? Тун зөв асуулт, хариулт нь ч сонирхолтой. Монголын уул уурхайн үйлдвэрлэгчдийн ассоциациас Бээжинд зохион байгуулсан "Нүүрсний хийжүүлэлт, шингэрүүлэлт" уулзалтад оролцсон үндэсний ахуйн нэгжүүдийн төлөөллийн жагсаалтыг зарласныг үзвэл тэр дунд "Монголын аж үйлдвэрийн корпорацийн захирал Ядамсүрэнгийн Батсүх" гэж байна.

Тэгвэл "Женко34" бөхийн клубийн вэбсайтад, ерөнхийлөгчөөр нь Х.Баттулга ажилладаг. Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг танилцуулсны дотор Я.Батсүх гэдэг хүний нэр байх бөгөөд түүнийг "Камекс" ХХК-ийн захирал" гэсэн байна. Тэгвэл Азийн оффшор компаниудын бүрэн мэдээллийг багтаасан Хонгконгийн "Ааstocks" компанийн мэдээллийн баазыг өнгийж үзвэл энэ нэр дахин гарч ирнэ. Тэнд байгаагаар бол "Mongolian Investment Group" гэх оффшор компанид таваас дээш хувийн хувьцаа эзэмшдэг хоёр хүн байдаг бөгөөд тэдний нэг нь "Ядамсүрэнгийн Батсүх 5.31 хувь" гэжээ. Ядамсүрэнгийн Батсүх гэх энэ эрхэм нь Та бидний сайн мэдэх Ардчилалын 13-ын нэг Х.Баттулгын дотны анд "Ард" хэмээх Батсүх юм. "Бүх зам Ром руу очдог" гэдэг шиг зарим зам явсаар яалт ч үгүй "Женко" руу хөтлөх аж.

 

Алдарт ”Женко ХХК” Оффшор компани болох нь илэрлээ

 

 

 

Алдарт ”Женко ХХК” Оффшор компани болох нь илэрлээ

 


 

МоАХолбооныхоо хурлын индэр дээрээс, энгийн иргэдээс 250 дахин их орлоготой уул уурхайн эздийг занах УИХ-ын гишүүнийг энд тэндхийн хятадууд, тэрбум тэрбумын орлоготой уул уурхайн бизнес, энэ хоёрыг холбож байж болох элдэв будлиан, нууц хоронд огт хамаагүй хэмээн итгэхийг хүсэх тусам захын баримт л хүссэнээс шал эсрэг зүйлийг нотлох ажээ. Хонгконгийн өнөө компанид том хувь эзэмшдэг хоёр монголын нэгийг танилцуулахаа мартах шахлаа. "Машбатын Бөхбат болон түүний эхнэр Балболдын Оргилсүрэн нар тус бүр 17.21 буюу нийт 34.42 хувийг эзэмшиж байна. Гурван монголын хувьцаа нийлбэл, энэ компанид 40.16 хувь буюу Хонгконгийн цуутай баян, будлианы эзэн "Wong Ching Ping Alex"-ийн араас уг компанийн эздийн хоёрдугаарт бичигдэж байна. Мөн дээр дурьдсан Х.Баттулгын эртний анд Билли Лим Син Паугийн охин Селистина 5.74 хувийг эзэмшиж байгаагаас Х.Баттулга нь энэхүү оффшор компаний далд эзэн гэдэг нь тодорхой харагдана.

Цуутнуудтай зиндаа ойртсон хоёр дахь монгол манай Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Машбатын Бөхбат юм. Эндээс Лим, жүдо, "Женко" гэсэнтэй адилаар Хонгконг, мөнгө, нэг монгол, жүдо, "Женко" гэсэн яг адилхан төгсгөлтэй бас нэг дараалал үүсэх нь. Лим гэснээс дээр манай жүдочдыг мөнгөөр шагнасан хэмээн нэр гарсан өнөө Деннис Лим "Mongolian Investment Group"-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг аж. 2010 оны 10 дугаар сард алдарт жүжигчин Жэки Чаны Монголд хийсэн гурав хоногийн буяны айлчлалыг Хонгконгийн "Mongolian Investment Group" компани санаачлан зохион байгуулсан гэдгээ өөрийн вэбсайтад албан ёсоор мэдээлсэн байна.

Жэки Чан "Баянгол" зочид буудалд бууж, Цонжин болдог дахь Чингисийн хөшөө цогцолбор зэрэгт очсон бөгөөд монголчуудаас түүнтэй хамгийн ойр дотно байсан хүний нэрийг манай хэвлэлүүд "Женко" Х.Баттулга гэж бичжээ.

Энэ мэтээр Х.Баттулга гишүүний АНУ-д бүгж буй зөвлөх, шалгагдаж буй хамгаалагч зэрэг хүмүүстэй холбоотой "оффшор" компаниудын уртаас урт цуваа хөвөрсөөр байна.

 

Алдарт ”Женко ХХК” Оффшор компани болох нь илэрлээ

 

 

С. Батаа

Эх сурвалж: http://news.zone.mn/


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

6 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex