Жонни Депп ганц бие боллоо
Холливудаас төрсөн цөөхөн хосууд бий. Тэдний дундаас нэг нэгэндээ төгс зохицсон хосууд бол жүжигчин Жонни Депп, Амбер Хёрд нар байв.
Тэд өнгөрсөн онд сүр дуулиантай хуримлаж байсан. Жонни 50 гарсан бол түүний эхнэр нь өөрөөс нь 20 гаруй насаар дүү юм. Тэгвэл хосуудын хамтын амьдрал тийм ч удаан үргэлжлэхгүй бололтой.
Энэ сарын 20-нд "Карибын тэнгисийн дээрэмчин” киноныхоо дүрээр олонд танигдсан жүжигчин залуугийн ээж хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байдаг. Улмаар үүнээс хоёрхон хоногийн дараа Жонни эхнэрээсээ салсан байна.
Тэдний салалтын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм. Гэхдээ ээжийнх нь үхэл тэдний харилцаанд ан цав суулгасан байж болзошгүй гэдгийг зарим эх сурвалж өгүүлсэн байна.