МАХН-ын гишүүнчлэлээсээ татгалзах хүмүүс нэмэгдсээр байна
Сүүлийн өдрүүдэд иргэн Ш.Төмөрсүх МАХН-ын дарга Н.Энхбаяр хуулийн хугацаандаа бага чуулганаа хийж УИХ-д нэр дэвшигчидээ зарлаж чадаагүй гэх учир хууль зөрчиж байна гэх мэдээллийг хийх болсон. Тэгвэл Өнөөдөр МАХН-ын бага чуулганы гишүүд албан ёсны мэдээлэл хийж иргэн Ш.Төмөрсүхийн мэдлээллийг баталгаажууллаа. Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамьяан нар анхнаасаа сонгуульд нэр дэвших боломжгүйгээ мэдсээр байж бусад нэр дэвшигчиддээ боломж олголгүй саад болж санаатайгаар бага чуулганыг хуулийн хугацаанаас нь хоцроож хуралдуулсан. Ингэснээрээ дан ганц Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамьяан нарын асуудал биш бүхэл бүтэн МАХН-ын 76 нэр дэвшигч нэрээ татуулж болохуйц хэмжээнд хүрээд байгаа гэдгийг хэллээ.
СХД-ийн МАХН-ын дарга асан: Э.Бизьяагундаа
Н.Энхбаяр Э.Эрдэнэжамьяан нар СЕХ-оос нэрээ татуулах нь тодорхой байсан. Учир нь тэдний ял эдлэх хугацаа дуусгавар болоогүй байгаа юм. Энэ шалтгааныг аль эрт мэдэж байсан Энхбаяр намынхаа 76 гишүүнийг хамтад нь нэрийг нь татуулбал хоёулахнаа өлсөж суухаар илүү өргөн хүрээг хамарсан хөдөлгөөн зохион байгуулах боломжтой гэдгийг олж харсан бололтой. Нэг хүний нам гэх МАХН-ынхан бага чуулганаа 27-ны 00 цагаас өмнө хийж нар дэвшигчидэ зарлалгүй 28-ны 00:30 минутад эхлүүлсэн байна. Залуу гишүүд дэмжигчдийнхээ үгийг хүлээн авч боломж олгох нь битгий хэл үг хэлэх ч эрх олгоогүй байна.
Жирийн гишүүд дэмжигчидээ сонсдоггүй дарангуйлсан шинжрүү орж байгаа хэсэг бүлэгхэн хүмүүсийн төлөө ажилладаг байхаас залхсан залуучууд өдөр ирэх тусам Н.Энхбаярт итгэх итгэл нь алдагдаж МАХН-ыг орхиж байна. Өнөөдөр сонгинохайрхан дүүргийн МАХН-ын дарга Бизьяагундаа, залуучуудын холбооны нарийн бичгийн дарга Энхманлай, тэргүүтэй МАХН-ын бага чуулганы гишүүд намынхаа гишүүнчлэлээсээ татгалзаж байгаагаа мэдэгдлээ.