As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.
Багш нар ажил хаяж, сургууль, цэцэрлэгүүд цоожтой дүнхийж байна. Сарын сая гаруйхан төгрөгийн цалин нь байрны зээл, тог цахилгаан, ус дулаан, түлээ нүүрсэндээ яваад, цаана нь хүүхдэдээ зайрмаг, хөргөгчиндөө талх авах мөнгө үлдэхгүй байгаад бухимдсан багш нарын ажил хаялтыг буруутгах аргагүй. Цалинг нь одоо л нэмэхгүй бол багш нар барилгачин, буудлын үйлчлэгч болохоор Солонгос руу хэдэн зуугаараа нисцгээж байгаа нь бодит үнэн. Боловсролын сайд П.Наранбаяр өөрөө л гэхэд татвар, шимтгэлээ хасуулаад, сард дөрвөн сая төгрөгийн цалин гар дээрээ авдаг. Түүнээс "Таны цалин хүрэлцэж байна уу” гэж асуухад "Амьдрал хүнд байна шүү дээ, юмны үнэ өсчихсөн. Ойлгомжтой юм битгий асуу” гэж ундууцна лээ. Сайд П.Наранбаярын сарын дөрвөн сая төгрөгийн цалин хөргөгчөө дүүргэхэд нь хүрэлцэхгүй байхад сарын сая төгрөгийн цалинтай багшийн амьдрал ямаар байх нь ойлгомжтой.
Тэгвэл бид багш нарын буюу боловсролын салбарын төв, толгой байгууллага болох Боловсролын яамыг хэдий хэмжээний зузаан хэтэвчтэй, хэр тансаг хэрэглээний хүмүүс удирдаж буйг цувралаар танилцуулж байгаа. Өчигдөр л гэхэд 1.0 тэрбумын орон сууцанд амьдарч, 400 сая төгрөгийн жийп хөлөглөдөг, энэ жил 12 тэрбум төгрөгийн тендер төрөөс халааслачихаад буй Боловсролын яамны ахлах мэргэжилтэн Ш.Энхтуул гэгчийг танилцуулсан. Харин энэ удаад Боловсролын яамны хамгийн, хамгийн буюу топ зургаан тэрбумтныг нь танилцуулж байна. "Эрдэнэс тавантолгой”, "Эрдэнэт үйлдвэр” гэх мэт мөнгөөр "гулгидаг” газруудад ч байдаггүй тэрбумтан төрийн албан хаагчид чухам Боловсролын яаманд л байдаг аж.
Хамгийн үнэтэй орон сууцтай
Боловсролын яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан Ахлах мэргэжилтэн Д.Бүтэмж- 7.3 тэрбум төгрөгийн нэг орон сууц, нэг хувийн хаустай. Land Cruiser 200 жийптэй, 122 толгой мал, 97 сая төгрөгийн хоёр газар, 380 сая төгрөгийн хадгаламжтай.
Хамгий олон малтай
Боловсролын яамны Хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал- Жилдээ 136 сая төгрөгийн орлоготой, 1.3 тэрбум төгрөгийн хоёр орон сууц, нэг зуслангийн хаустай, 555 сая төгрөгийн бог, бод нийлсэн 190 толгой малтай, хурдан удмын 10 адуутай. 100 сая төгрөгийн үнэт эдлэл, 50 сая төгрөгийн хадгаламжтай.
Хамгийн том газартай
Боловсролын яамны Төслийн зохицуулагч Б.Цэрэнханд- Жилд 146 сая төгрөгийн орлоготой, 704 сая төгрөгийн дөрвөн орон сууцтай, 201 сая төгрөгийн Land Criuser 300 жийптэй. 694 га, 700 га, 700 га хэмжээтэй гурван газартай, 50 сая төгрөгийн үнэт эдлэл, 25.7 сая төгрөгийн хадгаламжтай.
Хамгийн олон автомашинтай
Боловсролын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга У.Өлзийцэцэг- Жилдээ 520 сая төгрөгийн орлоготой, 551 сая төгрөгийн зургаан автомашинтай. 2023 онд түүний автомашинууд 871 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан.
Хамгийн үнэтэй автомашинтай
Боловсролын яамны Төлөвлөлт, тайлагналт хариуцсан Ахлах мэргэжилтэн П.Наранжаргал- Жилдээ 295 сая төгрөгийн орлоготой, 484 сая төгрөгийн хоёр орон сууц, нэг зуслангийн хаус, нэг хашаа байшин, нэг үйлчилгээний барилгатай, 761 сая төгрөгийн Land Cruiser 200 тэргүүтэй таван автомашинтай, 28 сая төгрөгийн хадгаламжтай.
Хамгийн өндөр орлоготой
Боловсролын яамны хэлтсийн дарга Э.Бүгүнүтэй- Жилдээ 930 сая төгрөгийн орлоготой, 1.0 тэрбум төгрөгийн хоёр орон сууцтай, 308 сая төгрөгийн Infiniti FX35 ,Mercedes Benz-ACTROS, Mercedes Benz E350 загварын гурван автомашинтай. Эхнэр Х.Отгонзул нь Нийслэлийн статистикийн газрын даргаар ажилладаг.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.