Алдарт “Ачлалтрейд” компаний дансаа хаалгуулсан явдлыг эргэн сөхөхөд...

1

Алдарт “Ачлалтрейд” компаний дансаа хаалгуулсан явдлыг эргэн сөхөхөд...

 

Өдгөө МАН-аас Баянхонгор аймагт нэр дэвшиж байгаа том улстөрч, мундаг бизнесмэн эмэгтэйн энэ компани өр ширэнд ороод дансаа хаалгасангүй. Ердөө л  захиалагчаа үл хүндэтгэсэн, гэрээ хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, шүүхийн шийдвэрийг үл тоомсорлодогоосоо л болж шийдвэр гүйцэтгэлийнхэнд дансаа хаалгуулаад баларч арай гэж нээлгэж байсан нь өнгөрсөн оны явдал юм. Тус компани болон Хан-Уул дүүрэг дэх  "Оранж” хотхоны 59-р байрны … тоот дөрвөн өрөөг эзэмшигч асан Б.О нарын хооронд шүүхийн маргаан гарсан. Шүүх хэргийг хэлэлцээд байрыг чөлөөлөн "Ачлалтрейд” компанид буцаан олгох, харин компаниас 120 сая төгрөг гаргуулан захиалагч  иргэнд өгөх  шийдвэр гаргажээ. Шийдвэрийг хоёр тал хүлээн зөвшөөрч шүүхийн шийдвэрийнхэн ч харзанаж эхэлжээ. Нэр дэвшигчийн компани эхлээд байрыг чөлөөлж өгсөний дараа л мөнгийг чинь өгнө гэсэнд иргэн дөрвөн өрөө байраа бушуухан суллан өгчээ. Гэтэл дараа нь байр зарагдсаны дараа мөнгийг чинь өгнө гэсэн шүүхийн шийдвэрт тусгагдаагүй шинэ нөхцөл шалтаг тоочоод эхэлсэнд иргэн нь шүүхэд гомдол гаргасан аж. Шүүгч шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх гүйцэтгэх хуудас бичиж шүүхийн шийдвэрийхэнд явуулсан гэнэ. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэлийнхэн "Ачлалтрейд” компаний өөр нэгэн үйлчилгээ явуулдаг дөрвөн өрөө байрыг битүүмжлээд хэрвээ тухайн иргэний 120 саяыг өгөхгүй дуудлага худалдаагаар зарж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулна гэж мэдэгдсэн.  Мөн арилжааны банкууд дахь компаний данснуудын зарлагын гүйлгээг нь түр хаажээ. Энэ нь том цочрол өгсөн тул захирал М.Билэгт сандран өөрийн биеэр шүүхийн шийдвэрийхэнтэй ирж уулзсан гэнэ. Гэхдээ л компаний удирдлага нь шүүхийн шийдвэрийн сайн дураараа биелүүлэхгүй байсан тул арга буюу албадан гүйцэтгэх арга хэмжээ авч явуулахад хүрчээ. Шүүхийн шийдвэр эцэслэн гарсан л бол биелүүлэх ёстой гэдгийг бизнесмэнүүд ойлгодог ухаардаг байх ёстой. Тэр тусмаа хуулийг чандлан мөрдөх учиртайг бизнесээс улстөрд орж байсан М.Билэгт хатагтай хагас дутуу ухаарсан хэвээрээ л явж байжээ. Тэрээр улстөрд шинэ хүн биш. Өмнө нь мөн л төрсөн нутаг Баянхонгордоо нэр дэвшихээр Г.Занданшатар нарын хамт намын сунгаанд өрсөлдөж байсан. Ер нь улстөрчдийн тэр тусмаа Ардын намаас сонгогдсон гишүүдийн компаниуд давуу эрх эдэлдэг, хуульд захирагдадгүйгээрээ алдартай. Зээл тусламжийг хамгийн түрүүнд хүртдэг атлаа хуулийг хамгийн их зөрчдөг. Хэрвээ М.Билэгт сонгогдвол "Ачлалтрейд” гэж бас нэгэн том толгойтой компани нэмэгдэх нь дээ...

 

NUUTS.mn


 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex