Увс аймгийн цагдаагийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Увс аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Бадамрагчааг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Үүнээс гадна тус аймгийн Хил хамгаалах ерөнхий газрын харьяа дугаар отрядын даргыг энэ сарын 13-нд мөн чөлөөлсөн байна. Уг томилгоор улс төрийн нөлөөтэй хэмээн хардах хүмүүс байна. Учир нь санал өгөх, хураахтай холбоотой асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо дангаараа шийдвэрлэж шүүхээс эцэслэн тогтоодог байсан. Харин шинээр баталсан хуулиар сонгуулийн төв байгууллага бус цагдаагийн газраас хянасныг шүүхээс эцэслэн дэнслэхээр болсон. Тиймээс Увс аймгийн Цагдаагийн газрын даргыг гэнэтхэн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь сонгуультай холбоотой маргаанд улс төрийн нөлөө орж мэдэх нөхцөл байдлыг үүсгэх талтай аж. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчтэй холбоотой маргаан цагдаагийн байгууплагад очсон тохиолдолд гаднын нөлөө орох магадлал өндөр. Хүчин төгөлдөр мөрдөж баигаа хуулиар Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар Хууль зүйн сайдын харьяанд шууд хамаардаг билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.