ДАШТ-ийг үзэх хүмүүсийг ОХУ-д визгүй нэвтрүүлнэ
Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ийг үзэх гадаадын иргэдийг визгүйгээр Орос улсад нэвтрүүлэх тухай хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ.
Уг хуульд "хөгжөөн дэмжигчийн ID” гэсэн ойлголтыг тусгасан байна. Ийм ID-тай хүмүүс Орос улсад визгүйгээр нэвтэрч болох бөгөөд ДАШТ эхлэхээс 10 хоногийн өмнө Орост нэвтэрч, тэмцээн дууссанаас хойш 10 хоногийн дотор тус улсаас гарах ёстой ажээ.
Тус улсад нэвтрэхийн өмнө хил дээр "хөгжөөн дэмжигчийн ID”-тай хүн биеийн байцаалт, ДАШТ-ий тасалбар болон тасалбар худалдан авсан баримтыг үзүүлэх шаардлагатай гэнэ.
ОХУ 2018 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг таван жилийн өмнө авсан бөгөөд одоо бэлтгэл ажлыг хангах гээд тун завгүй ажиллаж байна.