Өнөөдөр сондгой дугаартай машинууд хөдөлгөөнд оролцохгүй
Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдрүүдэд замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлаж буй.
Долоодугаар сарын 16 буюу өнөөдөр сондгой тоогоор төгссөн, маргааш тэгш тоогоор төгссөн дугаартай авто тээврийн хэрэгслийг авто замын хөдөлгөөнд оролцуулахыг түр хязгаарлаж байна.
Харин Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамж, Богд уулын арын замд 08-20 цагийн хооронд зохицуулалт хийн ажиллаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.