Байгаль эхийн эсрэг гэмт хэргүүд
Энд мод огтолж, гол усыг бохирдуулж байгаа талаар ярих гээгүй. Харин хүмүүс бид байгалийн зохилдлогыг зөрчиж, бие цогцсоо хэрхэн зэрэмдэглэдэг талаар өгүүлэх гэсэн юм.
Хөлийнхөө хурууг тайруулах
Өндөр өсгийтэй, гоёмсог шөвгөр шаахай өмсөхийн тулд хөлийнхөө хурууг тайруулдаг хүүхнүүд олон байдаг гэнэ. Голдуу эрхий хурууныхаа яснаас авахуулдаг гэнэ. Гаж нөлөө нь одоогоор хангалттай тодорхой биш ч, үе мөчний үрэвсэлтэй болох эрсдэл маш өндөр ажээ. Гэхдээ Manolo Blahnik брендийн шаахай өмсөж, 10 000 $-ын үнэтэй мэс засалд орох мөнгөтэй хүнд насны эцэст халамж тавих хүн олдох байлгүй дээ.
Биений үсийг лазераар цэвэрлэх
Лазер нь үсний уутанцрыг устгаж үс ургалтыг зогсоодог. Гэхдээ зөвхөн цайвар арьс, хар бараан үсэнд л үйлчилдэг. Үйлчилтлээ хэдэн сар болно, бас их өвтгөнө, сорви үлдээж ч магадгүй, гол нь 2-3 сар болоод үйлчилгээ нь гарах эрсдэлтэй. Эмчилгээний үеэр наранд шарж болохгүй. Үүний оронд уламжлалт аргаар хуссан нь хамаагүй дээр.
Пирсинг
Металлын харшилгүй л бол чихээ цоолох нь асуудалгүй. Харин бусад газраа цоолох бол огт өөр хэрэг. Хөхний товчийг цоолоход эдгэртлээ жил болно, үлдсэн сорви нь хүүхэд хөхүүлэх үед асуудал үүсгэнэ. Бэлэг эрхтнээ цоолох нь бэлгэвч хэрэглэхэд түвэгтэйгээс гадна цус алдалт үүсгэх аюултай. Мөн арьс өнгөний өвчин халдах эрсдлийг нэмэгдүүлдэг. Хэлэнд зүүсэн чимэглэлээс болж шүдний сулралт үүсэх ба чимэглэлээ залгих эрсдэл маш өндөр.
Шүдний ломбон гоёл
Хип-хоп сонирхогчдын дунд ийм гоёл түгээмэл байдаг. Энэ нь шүдний эмчид очиж өндөр үнэтэй эмчилгээ хийлгэх асуудлыг л бий болгодог. Бас бүйл, шүдний үрэвслийн процессийг түргэсгэнэ.
Хиймэл нүүр будалт
Арьсны өнгөн давхраанд нүүр будалтын төрөл бүрийн элементүүдийг суулгаж өгөх (хөмсөг, контур, уруулын хүрээ шивүүлэх гэх мэт) арга юм. Энэ нь өдөр тумын нүүр будалтанд цаг зарцуулахгүйгээс гадна, ямар ч аюулгүй. Гэхдээ л гомдол гаргагчдын тоо олширсоор байна. Учир нь нүүр будалтын загвар хурдан өөрчлөгдөж, өнгө, хэлбэр нь тохирохоо болиод эхэлдэг байна.
Тураах мэс засал
Турах хүсэлтэй хүмүүсийн эцсийн арга. Тэдний хоол боловсруулах замыг өөрчилж, ходоодны хэмжээг багасгаснаар хоол бага иддэг болох юм байх. Мэс заслын 40%-д нь хагас жилийн турш ноцтой гаж нөлөө ажиглагддаг.
Арьс цайруулах
Мэс ажилбар хэдийчинээ хямд байна, төдийчинээ эрсдэл ихтэй. Зарим цайруулагч нь мэдрэлийн эс болон бөөрийг цочроодог мөнгөн ус агуулдаг ажээ. Зарим нь Европт хориглосон гидрохинон, канцероген зэрэг бодисыг агуулсан байдаг. Зарим хүн төрөлхийн мэнгээ нуух гэдэг бол зарим нь сэвхээ арилгах гэдэг. Гэвч зарим оронд цагаан арьс илт давуу боломжийг олгодог гэнэ.
Ботокс
Үхлийн аюултай бактерийг нүүрэндээ тариулж, булчингийн хөдөлгөөнийг хөшөөх санааг анх хаанахын хэн гаргасан нь тодорхойгүй ч, орчин үед энэ нь маш нийтлэг хэрэглээ болжээ. «Ботокс» гэдэг нь «botulinum toxin» (хорт ботулин) гэсэн нэрийн товчлол юм. Ангаах ухаанд хамгийн хортой гэж үздэг энэ бодисыг нүүрэнд тарихад нүүрний булчингууд хөдөлгөөнгүй болж, үүссэн үрчлээс тэнийдэг байна. Гэхдээ ажилбарын үеэр амьсгал боогдох, гэнэт нас барах тохиолдол гарчээ.
Бэлэг эрхтнээ томруулах
Таашаал өгөхөд хэмжээ хамаагүй ч, өөрийгөө голдог эрчүүд энэхүү эрсдэлтэй алхмыг байнга хийдэг аж. Сэрэл мэдрэмжээ алдахаас эхлээд гаж нөлөө нь нэн их тул нэр төртэй эмч нар хэзээ ч ийм хагалгаа хийдэггүй. Харин осол, эсвэл хүнд өвчний улмаас гэмтсэн эрхтнийг ингэж сэргээж болох юм.
Липосакци буюу өөх соруулах
Мэс заслын ширээн дээр 4 цаг хэвтээд 4,5 кг өөх авахуулна. Мэс заслын дараах таагүй зүйлс хэдэн сар үргэлжилнэ. Харин мэс заслын үеэр амь нас эрсдэх тоог 5000-д 1 болгон бууруулж чаджээ.
emch.mn
Сэтгэгдэл байхгүй байна.