Хиймэл гараараа шивээс хийдэг зураач
Францын зураач Gonzal жинхэнэ протез ашиглан, дээр нь үүнд шивээс хийдэг төхөөрөг нэмснээр шивээсний зураач Жон Шайтанд ер бусын протез хийж өгсөн байна. Протезыг стимпанк-стилиэр хийсэн бөгөөд хүрэн өнгийн зэвмэтөнгөр,хуучин бичгийн машин болон граммофоны механик эд ангиудаар чимжээ.
Ердийн шивээс хийдгийн адил байнга солих шаардлагатайшивээсний машины бүх эд анги нэг удаагийнх гэнэ.
Ж.Шайтаны хэлснээр,22 жилийн өмнө тэр тохойноосоо доош баруун гаргүй болсон ч,энэ нь түүний хүсэл сонирхолоо дагах чин зоригийг нь мохоогоогүй байна. Харин тэр зүүн гараараа зурж сурахад хүрчээ.
Энэ протезбол миний өдөр тутам хэрэглэдэг багаж биш, харин нэг ёсны "баримал” гэж чболохоор зүйл гэж Шайтан хэлдэг байна. Өч төчнөөн эд анги бүхий протезыг цэвэрлэхэд асар их цаг зарцуулахад хүрдэг нь хамгийн том асуудал аж.Олон жилийн өмнө гаргүй болсон Шайтан баруун гараараа хэзээ ч шивээсхийдэггүй байжээ. Харин одоо тэр баруун гараараа зурж сурч байгаа гэнэ.
С.Инда
Сэтгэгдэл байхгүй байна.