Хог хаягдлыг багасгах зурагт хуудасны болон гэрэл зургийн уралдаан зарлалаа
Хог хаягдлыг багасгах, ангилан ялгах, дахин боловсруулах ач холбогдлыг олон нийтэд таниулах, иргэдийн ухамсарыг дээшлүүлэх зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, UNIDO, gef хамтран хүүхэд залуусын дунд зурагт хуудас болон гэрэл зургийн уралдаан зарласан. Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2016 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл Хангарди ордны 6 давхар 610 тоотод хүлээн авч байна.
Тус уралдааныг зарласнаар хог хаягдалгүй, эрүүл, цэвэр орчин бий болгоход хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой. Тэргүүн байр эзэлсэн бүтээл НҮБ-ын Аж Үйлдвэрийн Хөгжлийн газраас зохион байгуулах бүсийн шалгаруулалтад оролцох бөгөөд бүсээс шалгарсан нэг хүүхэд Австри улсын Вена хотод өргөмжлөл гардан авах ёслолд оролцох эрхээр шагнуулна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна.