АН-ын бүлэг мэдээлэл хийхгүй
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж дууслаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар олон нийтэд мэдээлэл хийхгүй гэж тус бүлгээс мэдэгдлээ. АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудал болон 2017 оны төсвийн төслийг хэлэлцсэн гэх мэдээлэл байна. Монгол Ардын намын бүлгийн хуралдаан үргэлжилж байна.