Эзэнгүй төрд эмгэнэл илэрхийлье

0

Монголчууд бид онгон зэрлэг байгаль, ан амьтан, араатан жигүүртэн, уул ус, ургамал амьтан гээд эх дэлхийн нэгээхэн хэсэг болсон байгаль эхээрээ бахархдаг. Гэтэл сүүлийн хэдэн жил мөнөөхөн бахархал болсон байгаль эхийнхээ алтан хэвлийг сэндийчиж, уул нурааж хөрсийг нь эргүүлж, усыг нь ширгээж голоо бохирдуулах "Их үйлсийн эзэд” болсон гашуун түүхийг бичиж эхлээд чамгүй хугацааг үдэж байна.

 

 

Хаана байгалийн баялаг, газрын эрдэнэ байна, тэнд өрөмдөж, цоолж, ухаж төнхөөд л гадагшаа урсгачихдаг. Тиймдээ ч өнөөдөр Монгол улдсын эдийн засаг элгээрээ хэвтэж баялаг нь барагдаж байна. Уулын модоо ил далд огтолж, өмхөрсөн хожуул үлдсэн нь өт хорхой ч тоохооргүй болж.

 

Модноос эхлээд ургамал ногоо руу шилжин орсон нь нөгөө л нэн ховор болсон эмийн ургамлын асуудал. Хятадууд уг үндэсээр нь түүлээ л гэнэ. Гэхдээ дан хятадууд ч гэлтгүй манайхан ч бас учир бий. Ёстой л гээндээ ч бий гоондоо ч бий гэдэг дээ. Мөнгө л олж байвал үндэсээр нь ухна уу, ишээр нь огтолно уу тэдэнд падлий алга. Өөрөөр хэлбэл нутгийн иргэд ч өөрсдөө үндэсээр нь түүж хятадуудад худалдах явдал байдаг ч муу л бол хойт талын хар овоохой гэгчээр урд хөршийнхөндөө хамаг бурууг тохно. Монголчууд бид өөрсдөө байгаль дэлхий, ам амьтан, ургамал ногоогоо харамлаж хамгаалж чаддаг бол эрдэнээр арвин Монгол байх байлаа.

 

Өнөөдөр монгол газар шороо, монголын байгаль эх, монгол ан амьтан уйлж байна.

 

Зоосны нүхээр хорвоог харж буй түшмэлүүд хэт олширч, золбин харийнханы өмнө өвдөг сөгддөг муухай монгол зан ан амьтан, араатан жигүүртэнд ч аюул учруулж эхлээд чамгүй хугацааг үдлээ. Зургаар баримтжуулсан үйлдэл бол зөвхөн ганцхан жишээ нь.

 

Арабууд шонхор шувуу, зээр, угалз зэрэг улаан номонд орсон ховор ан амьтныг олноор нь хядаж, буруу номтны жишгээр хоолойг нь хэрчин тохуурхсан нь энэ. Эзэнгүй төрийн эмгэнэл гэж энэ. Эх орондоо, эх нутгийнхаа тэнгэрт эрх дураараа нисэж чадахгүйн зовлон шонхор шувуунд, түүнд урхи тавьдаг шувуудад нүүрлэж.

 

Оюутолгой бол монгол улсыг хэдэн арван жил өлхөн тэжээж дөнгөх алттай. Гэвч алтыг нь аваад авдрыг нь хаяхын үлгэрийг тэд харуулж байгаа нь эзэнгүй төрийн эмгэнэлийн нэгээхэн хэсэг.Оюутолгойн хүрээлэн буй орчны биологич Dennis Hosack гэх нөхөр янгирын сүргийн хамгийн том биетэй, урт эвэртэй харлаг тэхийг сорчлон буудсан ч тэдэнд хариуцлага хүлээлгэх чадамж монгол төрд алга.

 

Өнгөрсөн сард гэхэд "Монгол Сафари” ХХК-ийн эзэн У.Буяндэлгэр, "Луук Монголия” ХХК, "Степ Номад” ХХКомпаниудын эзэн Г.Баттулга Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Д.Даваасамбатай хуйвалдаж ан хийх зөвшөөрөл авсан байгаа юм. Ингээд таван угалз хууль бусаар агнасан байна гэдгийг өвгөн анчин Д.Гэрэл хэлж байсан.

 

Зөвхөн ан амьтан ч биш Орхон гол  улаанаар урссар л байна. Орхон гол баруун таван аймгийн 63 сумыг хамарч,1100 гаруй км үргэлжлэн урт урсдаг. Бохирдлын гол шалтгаан нь Архангай аймгийн Цэнхэр суманд алт олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын буруутай үйл ажиллагаанаас хамаардаг гэж мэргэжлийнхэн тайлбарладаг.

 

Орхон голын эхэнд "Монгол газар”, "Батбродерс”, "Алтайголд”, "БМНС”, "Голден хаммер”, "Алтан дорнод Монгол” компаниуд лиценз эзэмшдэг. Эдгээр компаниуд 16 гэрээлэгч компаниар олборлолт хийлгэдэг бөгөөд тэдний 14 нь хууль ёсны дагуу ТЭЗҮ-гээ хийлгээгүй, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ зэрэг заавал бүрдүүлэх ёстой бичиг баримтуудаа бүрдүүлээгүй өдий хүрсэн байдаг.

 

Өнөөдөр монгол газар шороо, монголын байгаль эх, монгол ан амьтан уйлж байна. Гэсэн чэзэнгүй төрийн эмгэнэл болсон энэ асуудалд анхаарах эрх мэдэлтэн алга. Тиймээс эзэнгүй болсон төрд эмгэнэл илэрхийлж, эх байгалийнхаа төлөө монгол түмэн өөрсдөө л санаачлага гаргахаас өөр зам харагдахгүй байна.

 

Монголын улаан номонд орсон ан амьтаныг агнасан Монгол болон гадаад иргэдийн зургийг танилцуулъя.

 

 

Г.Амита

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex