Алдарт тагнуулч Рэнцэнхорлоогийн эхнэр их зохиолч Д.Нацагдоржийн нууц охин нь юм байгаа
Хуулийн байгууллагад насаараа зүтгэж "Амьд архив”-уудын нэг болсон дэд хурандаа З.Батсүхтэй уулзаж ярилцлаа. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Ганц нэгийн талаар түүнтэй ийн хуучилсан юм.
– Тэтгэвэртээ гараад нэлээд хугацаа өнгөрсөн байна. Одоо юу хийж явна?
– 2007 оныг дуусгаад цэргийн байнгын тэтгэвэртээ суусан. Насаараа хууль хяналтын байгууллагад ажилласан болохоор зүгээр сууж чадахгүй юм. Залгуулаад харуул хамгаалалтын "Илт бамбай сервис” компанид хүний нөөц, харуул хамгаалалтын захирлаар ажиллаж эхэлсэн. Харин энэ өвөл гэр зуураа хувь уран бүтээлээ хийгээд л сууж байна.
– Дуулиант гэмт хэргүүдийн талаар мэдээлэл авах хүн гэвэл ЭЦГ-т байсан Чулуунбаатар хурандаа та хоёрыг "Архив шиг хүмүүс” гэдэг юм билээ?
– Нэг их олон юманд оролцоогүй ч ганц байгууллагад насаараа ажилласан хүн. Тийм болохоор нүдээр үзэж чихээр сонссоноо мартаагүй л байгаа. 1960-аад оны үед НАХЯ хүчтэй нэр хүндтэй газрын Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газрын хаалгаар орсон. Энэ байгууллагад яг 40 жил ажлаад Цагдаагийн ерөнхий газар гэсэн хаалгаар 2007 онд гарсан даа. 40 жил мөрөндөө воган зүүж шинель өмсч явсан болохоор туулсан амьдралаараа бахархах хообийтой болчихсон. Тийм ч учраас үзсэн дуулсан юм чамгүй бий байх. Анх аюулаас хамгаалах нууцлалыг насан туршдаа өөртөө хамгаалж явна гэж тангараг өргөж гарын үсэг зурсан. Гэхдээ 2005 онд Улсын нууцын тухай багц хуульд батлагдахад 30 жилийн өмнөх явдал улсын нууцад хамаарахгүй гэж заасан байдаг. Харин тагнуулын үйл ажиллагааны аргачлалыг бол дэлхий нийтээрээ нууцалдаг. Манайх ч адилхан.
– Тагнуулын ерөнхий газар та нэлээд олон жил ажилласан байх шүү?
– 22 жил ажилласан. Тэнд нууц шифр зохиох ажилд оролцож байлаа. Моорзын тоог үг болгож буулгах ажлыг анх гардан зохион байгуулсан юм. Нэг үгээр хэлбэл, энд нууц материалыг тоо болгож гадаадад байгаа хүмүүс рүү явуулдаг. Үүнийг л хийлгэх гэж Аюулаас хамгаалах яам руу татаж авсан юм билээ.
– Улсын нууцтай харьцах хүнийг маш эртнээс бэлтгэж, нарийн шалгаж авна биз. Та аль сургуулийг төгссөн бэ?
– Би MУИС-ийг Монгол хэл, уран зохиолын багш, сэтгүүлч мэргэжилтэй хүн. Сургууль төгссөн жил намайг авсан. Сүүлд нь архив үзэж байхад манай аав ээжийн гурав дөрвөн үе, манай хамаатан садан төрлийн бүх хүмүүсийг судалсан материал байсан. Тэр үед чинь хүнийг судална гэдгийг ёстой харуулдаг байсан цаг. Бод доо. Би Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын хүн. Гэтэл намайг судлах гэж бүтэн сум судалсан байсан.
– Манай гадаад тагнуул хэр сайн ажиллаж байгаа гэж та боддог вэ?
– Дэлхий нийтээрээ гадаад тагнуулаа байршуулах олон хэлбэр бий. Элчин сайдын яам, Консулын газар, Төлөөлөгчийн газраар халхавчлан тагнуулаа илгээдэг. Манайх ч ялгаагүй энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа байх. 1960 онд Хятад, Монгол хоёр их найрсаг байх үед хятадууд манайд ажиллах хүчин болгож 35-40 мянган ажилтан өгсөн. Тэр хятадууд аймаг болгонд барилга барьсан. Хөх даалимбан цамцтай, хар шаахайтай хятад ажилчид цэнхэртэж байдаг байсан. Туул голын ойрхон морин тойруулга дээр барилга барьж байсан хятадууд дотор тагнуул байгаа сэжиг гарсан юм. Шалгаад үзсэн чинь жирийн барилгачинд дотор Хятадын генерал тоосго зөөж, шавар зуураад явж байсан шүү дээ. Гэтэл тэд бүгд цэргийн зохион байгуулалттай байсан. 3540 ажилтан бүгд Хятадын цэргийн хүмүүс байсан.
– Тэгээд юу болсон бэ. Тэдний хэд нь яг тагнуулч байсан бэ?
– Хэн гэдгийг илрүүлэх боломжгүй. Өнөөдөр яагаад уул уурхайн салбарт хятадууд том байр суурь эзэлж байна гэдгээс тухайн үед эдийн засаг, геологийн хэдэн тагнуул байсныг харж болно. Гадаад тагнуулыг иймэрхүү хэлбэрээр явуулдаг. Оюутан, тойрон аялагч дотор ч тагнуул явж байж болно.
– Солонгос руу хэдэн мянган монгол залуусыг явуулж байна. Тэдний дотор тагнуул явуулдаг болов уу. Манайхан чинь маш хурдан Солонгос шиг хөгжилтэй болъё гээд байгаа улс?
– 1990 он гарснаас хойш тагнуулын байгууллагын хүч чадал суларсан. Нөгөө талаар зах зээлийн нээлттэй нийгэмд шилжсэн. Тийм болохоор гадаадад (тагнуул хийх шаардлага багассан. Хоёрдугаарт, тагнуул хийлгэх халхавчгүй болсон. Яагаад гэвэл бүгд илэн далангүй болсон. Гэхдээ нөхдөл байдал ийм болсон ч эдийн засгийн тагнуулчид хаа саагүй ажиллаж байна..
– Гадны маш олой компани Монголд хүчээ авч байна. Нэр хундтэй гэсэн болгон нь гадны хөрөнгө оруулалтгай. Тийм болохоор гадаадын эдийн засгийн тагнуулчид Монголд их сайн ажиллажээ гэж үзэж болох уу?
– Монголд эдийн засгийн тагнуулчид 1990 оноос хойш маш эрчимтэй ажилласан. Социйн үед Дорнодын ураны үйлдвэрийг оросууд ажиллуулж байсныг нутгийн хүмүүс ч мэдэхгүй байсан. Байсхийгээд л том том ачааны онгоц Орос руу уран зөөдөг байсан байгаа юм. Харин 1990 оноос хойш ямар нөөцтэй орд гэдгийг нь дэлхий нийтээрээ мэдчихсэн. Өндөр хөгжсөн орнуудын нууц нь тагнуулын шугамаар олж авсан эдийн засгийн судалгааны үр дүн.
– Гадны тагнуулчдийг яаж илрүүлдэг юм бэ?
– Гүйлгээ ухаан, овсгоо зальтай чикистүүд л илрүүлнэ дээ.
– Улсын нууцгай холбоотой зүйлийг мэддэг хүмүүс нууц задруулвал устгадаг гэдэг. Эсвэл ямар ч ой санамжгүй болгох ч юм уу. Өмнө энэ талаар сонсч байсан юм л даа?
– Дээр үед тэгдэг байсан. Орос, АНУ аль ч орон бай хэтэрхий их нууц мэдсэн хүнээ найдваргүй гэж үзвэл устгадаг байсан. Одоо бол тийм юм байхгүй. Социйн үед манайхаас хойд хөршид сурч байсан хүмүүсийг оросууд нууц мэдээлэгчээр авсан тохиолдол их бий. Тэр хүмүүс сүүлд нь маш сэжигтэй байдлаар нас барсан.
– Ямар байдлаар?
– Янз бүр. Улс хоорондын асуудал. Ер нь улс орны тусгаар тогтнол аюулгүй байдлыг хангахад тагнуулын байгууллагын хүч чадал хамгийн чухал. Япон манайх руу дайрахад тэнд ажиллаж байсан манай тагнуулчид сайн ажилласан. Хаана хэдэн цэрэг ямар зэвсэгтэй байгааг байнга мэдээлж байсан. Манай чекистүүд Өвөрмонголд уурга бариад малчин шиг явж байсан. Рэнцэнхорлоо хурандаа 1940 хэдэн онд Хятадад түүхий эд худалдан авах худалдааны газар байгуулж таван жил ажиллаж байгаад Хятад улс 1949 онд тусгаар тогтнолоо зарлахад буцаж ирсэн.
Мөн Рэнцэнхорлоо Японы Квантуны армийн ард тагнуулын ажиллагаа хийх гэж арван хүний хамт ЗХУ-д тусгай даалгавараар бэлтгэгдэж байсан. Алан хядагчдийн бүлэгт бэлтгэгдэж байсан гэсэн үг.
– Ямар сургалтаар бэлтгэдэг вэ?
– Хүний чадах бүхнээр. Усанд сэлнэ, шүхрээр бууна, ямар ч буугаар мэргэн буудаж чаддаг байх гээд мэргэжлийн тагнуулч болсон юм. Харин суралцаад ирэхэд нь дайн дууссан.
– Алдарт тагнуулч Рэнцэнхорлоо гэдэг хүн их зохиолч Д. Нацагдоржийн хүргэн гээд байдаг хүн мөн үү. Нууц хүргэн ч гэл үү нэг яриа байдаг?
– Мөн. Түүний эхнэр Цэрэндулам Д.Нацагдоржийн анхны хүүхэд шүү дээ. Цэрэндуламыг ой ч хүрээгүй байхад нь Пагмадулам, Д.Нацагдорж хоёр Орос руу томилогдсон учир арга буюу түүнийг аав дээрээ үлдээсэн юм билээ. Харин сүүлд нь ЗХУ-ын даалгавараар Монголын бүх сэхээтэн Ерөнхий сайдуудыг Орост аваачиж цаазалсан юм. Тэр үед Монголд ганц маршал байсан нь Дэмид жанжин. Түүнийг хүртэл Орос руу дуудаад воганд явж байхад нь хоолонд нь хор хийгээд хөнөөчихсөн. Тэр үед Х.Чойбалсан дарга эд нар ажилгүй болоод архи уудаг болчихсон байсан гэдэг.
– Тэр Цэрэндулам гэдэг хүнийг Д.Нацагдоржийн хүүхэд мөн биш гэж судлаачид маргаад байдаг юм билээ?
– Тэр хоёр Орос руу яваад Д.Нацагдорж цаашаа Германд очин өндөр боловсрол эзэмшсэн. Пагмадулам гуай ч маш өндөр боловсролтой хүн. Гэтэл тэднийг эсэргүүцэж нэрлэх болсон. Дарамт шахалтнаас болж охиноо өөрсдийнхөө нэр дээр болгоогүй юм билээ. Тэр үед чинь эсэргүүний хүүхэд гэж хэлүүлэх амьдын там байсан цаг. Их зовсон, хоёулаа 30 гараад өөд болсон. Цэрэндуламыг өргөж авсан ээж аав хоёр нь ч "Энэ чинь Д.Нацагдоржийн хүүхэд” гэж хэнд ч хэлээгүй. Аваад суусан Рэнцэнхорлоо гуай мэдэж байсан ч юу ч яриагүй. Харин 1990 онд’ Ренцэнхорлоо гуай анх удаа "Миний хань Д.Нацагдоржийн хүүхэд” гэж анх ам нээсэн. Ингэж нууж явсан болохоор л Ананда Шириг түүний ганц охин гэж ярьдаг байсан. Хэдэн жилийн өмнөөс Д.Нацагдоржийн анхны хүүхдийнх нь талаар дөнгөж судалж эхэлж байна.
Д.Нацагдоржийн ач зээ 29 байна гэж Рэнцэнхорлоо гуай ярьж байсан. Долоо ач нь гадаад хүнтэй суусан юм билээ.
– Д.Нацагдорж нас барсан, яаж өнгөрсөн нь тодорхой бус байдаг талаар уншиж байсан?
– Наадмын үеэр хэдэн өдөр архи хэтрүүлэн ууснаас болж гудамжинд нас барсан байдаг. Харин түүнийг хэдэн найз нөхөд нь морин тэргэн дээр ачиж аваачаад далан давхарт оршуулсан юм билээ. Хөшөө ч босгоогүй мод босгосон гэдэг.
– Хэн хэн оршуулсан юм бол?
– С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Ши.Аюуш гээд тухайн үеийн утга зохиолын томчууд оролцоогүй гэдэг. Пагмадулам оршуулганд оролцсон гэж байдаг. Өөр хүний талаар ёстой мэдэхгүй.
– Тагнуулын ажиллагаанд эмэгтэй хүнийг өгөөшөөр бэлтгэдэг, золиослох үе гардаг тухай хүмүүс ярьдаг?
-Дэлхийд алдартай хаан, цэргийн нэрт жанжин байсан ч түүний толгойг хүүхнүүд эргүүлж чадна. Энэ үзэгдэл бол Монголд олон зуун жилийн өмнө ч байсан. Монгол хүүхнүүд их ухаантай, сэргэлэн, хэр баргийн юманд автахгүй байсан учир эртнээс тагнуулын ажилд оролцуулдаг байсан. Дээр үед солонгос, хятадууд манай хаад ноёдод өөрийнхөө охиныг хатан болгоод өгчихдөг байсан. Хаан хаашаа юунд явж байна, хэнтэй уулзаж байна гэх зэргээр мэдээг авна, шаардлага гарвал алуулна. Энэ хэлбэр дэлхийн ямар ч улсын тагнуулын байгууллагад байдаг. Одоо ч гэсэн зочид буудалд биеэ үнэлэгчээр тавьчихаж болох юм. Тагнуулын байгууллага шаардлага гарвал эмэгтэй хүнийг золиосолж байж мэдээлэл авдаг. Энэ мэт аргачлалын талаар дэлгэрэнгүй ярих хэрэггүй байх. Хуулиараа ч хориотой.
– Гадны нөлөө бүхий хүмүүсийг ирэхэд дээрх зүйлийг ашиглах уу?
– Ашиглана. Ашиглаж таараа шүү дээ. Дагалдан тагнуул гээд янз янзын л юм байна.
– Сонин л юм. Та Хятадын цэргийн дарга нарын онгоцтой явж байгаад Монголд сүйрсэн талаар ном бичиж байгаа гэсэн. Дууссан уу. Ямар түүх вэ?
– Хэвлэхэд бэлэн болчихсон. Даан ч мөнгө нь алга. Хятадын Батлан хамгаалахын сайд асан Лин Бао эхнэр хүүхэдтэйгээ Орос руу дурвэж яваад Хэнтий аймгийн Бэрх тосгоны ойролцоо осолдсон. Энэ чинь улсын нууц байсан болохоор хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Тэр ослын талаар би ном бичсэн юм. Хятадын Комнист намын дүрэмд нь Мао даргыг орлох хүн нь маршал Лин Бао мөн гэж бичсэн байдаг. Тийм мундаг хүн байсан юм.
– Юунаас болж Орос руу дүрвэсэн юм бол. Нисдэг тэрэг сүйрсэн шалтгаан нь юу байсан бэ?
-Тухайн үеийн Хятадын удирдлагууд хоорондоо хагаралдсан юм билээ. Тэгээд мань хүн Орос руу нисдэг тэргээр оргож байгаад дотроо мууцалдаад нисдэг тэрэгт гал гарсны улмаас сүйрсэн. Буудалцсаны улмаас гал гарсан байх магадлалтай гэсэн. Энэ хамгийн үнэнд ойрхон таамаг. Орос руу явж байснаа буцаж эргээд 13 км яваад унасан юм.
– Лин Бао маршалыг осолдоход хэрэг дээр нь ямар хүмүүс ажиллаж байсан бэ?
– Бууны шинжээч Муюу, Гэндэндаржаа хурандаагийн хүү химийн шинжээч Банзрагч дэд хурандаа бид гурав тэр хэрэг дээр ажиллаж байсан. Хятадууд тэр ослыг Оросууд пуужин тавьсан гэж харддаг. Тэр уед чинь Оросын цэрэг Монголд байрлачихсан байсан үе. Нарийн үзэхэд дотроо л муудалдсан байдаг юм. Яагаад эргэх болсон бэ гэхээр түүний дагаж явсан цэргийн хамгаалагч нар нь Орост очих юм бол биднийг буцааж Хятадуудад барьж өгөх учраас буудах ёстой гэсэн. Эндээс л асуудал үүссэн байх. Магадгүй онгоцны нисгэгчид буу тулгаад буц гэсэн байх.
– Хятадын том маршал хүн яагаад Орос руу зугтах болов гэдэг л сонин байна?
– Сталинтай их найз. Герман Орос руу довтолоход Лин Бао, Сталингийн дэргэд зөвлөх хийж байсан юм. Тэрбээр 1939 оны арванхоёрдугаар сард шархдаад Орост очиж эмчлүүлсэн байдаг юм билээ. Уг нь түүнийг Хятадаас Орос руу зутгаж байгааг мэдсэн юм билээ. Тэгээд Хятадын удирдлагууд араас нь устгая гэтэл Мао дарга болиулсан гэдэг. Есөн хүн осолдсон доо.
– Хятадын онгоц манайд осолдоно гэдэг чинь тухайн үед манайхан ямар нэгэн юмны дохио гэж хүлээж авсан байх?
– Нисдэг тэрэг унасаны маргааш Хятадын Элчин сайдыг дуудаж эсэргүүцлийн нот гардуулсан. Хятадын цэргийн том нисэх онгоц манай улсын хилийг зөрчиж орж ирлээ. Ямар учиртай талаар хариу өг гэсэн. Осолдсон хүмүүсийг энд оршуулсан. Хятадын ойр тойрны хүмүүс нь оршуулсны маргааш нь Оросоос онгоцоор ирж шарилыг нь ухаж задлан шинжилгээ хийсэн. Маш нууцаар шүү. Cap болоогүй байтал дахиад шинэ комисс ирсэн. Мундаг шинжээчид эрдэмтэд ирсэн. Шөнө нөгөө шарилыг чинь онгоцоор ачиж ирээд НАХЯ-ны хашаанд буулгачихсан. Шинжилгээ хийсээр байгаад Лин Баогийн толгойг аваад явсан. Одоо ч гэсэн толгойны яс нь Орост байдаг юм билээ. Чандар нь бол манайд бий. Тэр үед л эмнэлэг ашиглалтад ороод хүүр шатаадаг болчихсон байсан. Хотын төвд хүн чандарладаг байлаа шүү дээ.
– Чандар нь хаана байгаа гэж?
– Устгаагүй бол Тагнуулын ерөнхий газар байх ёстой.
– Оросууд тэр толгойгоор яах гэж байсан юм бол. Манай сэхээтнүүдийн толгойноос хойно байгаа юм биш биз дээ?
– Бүү мэд. Яах гэж ч байсан юм. Монголоос Дамбийжаагийн толгой л Орост байгаа. Миний мэдэхээр тэр л байна. Яг нарийн түүхийг нь мэдэхгуй.
– Толгой гэснээс дуучин Төмөрийн толгойг тасдаад пийшинд хийчихсэн байсан гэсэн. Та хоёрыг найз нөхөд гэдэг?
– Би хамгийн анх очиж үзлэг хийж байсан. Түүний амийг хөнөөгөөд толгойг нь салгаад талх шарагч дотор хийчихсэн байсан. Анх очиход шалаар дүүрэн цус болчихсон, толгойг шатаах гэж байсан юм шиг л байгаа юм. Баахан сонин хийж шатаах гэж үзсэн байсан. Төмөр Сайд нарын зөвлөлийн Пунцагноров гуайн охин Нарангоотой суугаад хоёр хүүхэд гаргасан. Их ч сайхан айл байсан. Сүүлдээ авгайгаасаа салж, архинд хэт орсон доо. Гэртээ ганц цагаан ортой үлдсэн.
– Юунаас болж тийм хэрэгн гарсан юм бэ. Ямар хүн үйлдсэн билээ.
– Батсүх гэдэг сэтгэцийн өвчтэй хүн. Юунаас болж хөнөөсөн гэхээр Төмөр цэцэрлэгийн эрхлэгч нэг хүүхэнтэй явдаг байсан атлаа Батсүхтэй холбоотой байсан гэдэг. Батсүх байцаалт өгөхдөө "Намайг гаднаас орж ирсэн чинь Төмөр нэг хүүхэнтэй байсан. Бид гурав архи ууж байхад тэр хоёр сонин, сонин үйлдэл гаргаад байхаар нь би хардаад алчихсаэ юм” гэж мэдүүлсэн.
– Цэцэрлэгийн эрхлэгч хүүхнийг нь ч гэсэн үү?
– Тийм. 30 гаруй хутгалсан байдаг байх шүү. Манайхан ганцаараа энэ хэргийг үйлдэж чадахгүй өөр хүн хамт байж магадгүй гэж шалгаж байсан. Тэр алсан нөхөр нь ч Ганц хутагт очоод cap гаруй болоод нас барсан.
– Алдартнуудын дунд ийм хүн их байдаг гэж ярьдаг?
– Гавьяат жүжигчин, улстөрч гээд нэр алдартай олон хүн бий. Гэхдээ хүнийг амьд байхад нь энэ тухай ярьж болохгүй. Өнгөрсөн ч гэсэн үр хүүхдэд нь эвгүй биздээ. Хуулийн байгууллагад ажиллаж буй хүн ярих ярихгүй юмаа зааглахгүй бол болохгүй.
"Өдрийн шуудан" сонины сэтгүүлч Л.Цэрэнжаргал
Эх сурвалж: tonshuul.mn