Оюун ухааныг дээдлэх цаг хэзээ бол...

0

 

Оюун ухааныг дээдлэх цаг хэзээ бол...

 

Монголын ард түмний өмч болсон уламжлалт соёлд морин уралдаан, үндэсний бөх хоёр багтсаар ирсэн. Аль аль нь олон зууны түүхтэй. Монголчуудын үндэсний бахархал гэж үздэг. Одоо ч хэвээр. Тийм болохоор хурдлаад ирж байгаа эрдэнэт хүлэг морио хараад самсаа шархирдаггүй хүн ховор. Эр бяраа гайхуулсан наадмын манлай бөхчүүдээ хараад омогших нь монгол хүнд л заяасан өвөрмөц хувь заяа гэж хэлж болно.

 

Гэхдээ уламжлал гэдгийг ухвар мөчидхөн ойлгодгоос болж тэр бахархалтай бүхнээ өнөө цагт хэт давуу үнэлж тэгснээрээ өөрчилмөөр, халмаар нэгэн хоцрогдлыг хадгалсаар байна.

 

Наадмаар яаж ийгээд зарим нь найраа хийж, тав даваад начин болсон бас цолоо ахиулсан хүн дайнд ялсан баатар шиг л байх болсон.

Тэдний хүү улсын цол авч гэнэ овоо доо гэж нутаг нугаараа ярихын оронд аймаг сумаараа хөдөлж түүнд орон сууц, жийп машин бэлэглээд сүйд болж байна. Бас цолны найр, наадам гэж тийм хуультай юм шиг заавал хийнэ. Ер нь аймаг, сумын нутгийн зөвлөлүүдийн гол анхаарал нь энэ л зүгт чиглэж байдаг шиг байгаа юм.

Ган, зуд болоход нүдгүй, чихгүй мэт байх хэрнээ ийм л юманд хэтэрхий хөл алддаг болсон цаг юм уу даа. Өнөө цагийн баячууд бараг бүгдээрээ хурдан морьгүй бол юмтай хүн гэж хэлүүлэхгүй юм шиг зан гаргах болж. Улс­төрчид хүртэл өөрөө уяж  мэдэхгүй ч айлын уяанд хэдэн адуу "дүүжилчихээд” гайгүй­хэн давхичихвал өөрийнхөө нэр дээр цоллуулж алдарт, манлай уяач гэсэн цол зүүгээд явахыг л бодох юм. Энэ нь монгол уламжлалыг ур­вуулан ашиглаж байгаа хэлбэр гэхэд ч буруудамгүй.

УИХ-ын дарга нь Монголын уяачдын хол­боог тэргүүлж, улстөрч нэртэй уяачдаараа төрийн ажил удирдуулахыг чармайж байгаа болохоор энэ үг тэдэнд тун таагүй сонсогдох байх. Тэгвэл уламжлалыг хадгална гэдэг нь сайныг нь аваад цагийн салхинд таарахгүйг нь орхихыг хэл­­дэг болохоос Монголын нэртэй юм гээд хиртэй тоостой нь байлгаад бай гэсэн үг биш байлтай.

Юун хир, тоос ярив гэвэл дээр үед бидний монголчууд оюун ухааны олон гайхамшигтай түүх бүтээсэн гэдэг ч нэг хоцрогдол нь хар бяр, хурд хоёроос өөрийг үнэлж мэдэхгүй явж ирсэн нь үнэн. Уг үнэн одоо хэвээр байгааг нөгөө л бөх, морь шүтдэг үзлээр тайлбарлаж болох санагдана. Гэтэл цаана нь гуравхан сая монголчуудаас оюун ухааны хүчтэй, гайхамшигтай залуус дэлхийг дэлдийлгэж байна. Ой тогтоолтын тамирчид гэхэд 2011 оноос хойш олон улсын 40 дэх тэмцээндээ оролцжээ. Гэвч төр, засаг харьяалдаг байгууллагаас нь ямар ч дэмжлэг байдаггүй болохоор тэдгээр ухаалаг хүүхэд, залуус дандаа хувийн зардлаараа тэмцээнд явдаг байх юм.

Амжилтынх нь тухайд ярьвал манай тамирчид 2008 онд оюун ухааны анхны олимпдоо оролцож шагналт тавдугаар байр эзэлжээ. 2012 онд тэр амжилтаа ахиулж хоёр алт, нэг мөнгөн медальтай ирэв. Олимпийн аваргыг хоёроор нэмжээ гэсэн үг.  2016 оны олимпод 11 тамирчин оролцоод 15 медальтай ирсэн нь Монгол хүний оюуны чадамж өндөр түвшинд хүрсний баталгаа юм.

Гэтэд тэднийг хэн ч тоосонгүй ээ. Нөгөө л "Рио-2016” зуны олимпоос медаль зүүж ирсэн 2-3 хүнээ ам чөлөөгүй магтан, элдэв шагналаар булж л байх жишээтэй. Монголын оюун ухааны академийн тэргүүн Х.Хатанбаатар "Бид мөнгө төгрөгийн төлөө яваагүй. Хамгийн гол нь үр дүнгээ олон нийтэд мэдрүүлж, Монгол хүний тархи дэлхийд тэргүүлэх боломжтой шүү гэдгийг харуулахыг зорьсон юм. Харин оюуны чадвараа зарцуулж эх орныхоо нэрийг тив дэлхийд гаргаад ирж байгаа хүмүүсийг жаахан ч гэсэн урамшуулдагсан бол энэ спорт Монголд улам илүү хөгжинө” гэж ярьж байна лээ. Гэтэл оюун ухааны тамирчдын амжилтыг Монголын төр сохроор харж байна. Нөгөө л эр бярын хүчээр олимпийн аварга болоод ирсэн хүнийг Хөдөлмөрийн баатарт өргөмжилдөг хэрнээ оюун ухааны дэлхийн олимпод түрүүлээд ирсэн хүн нэг биш байхад тэднийг шагнах, урамшуулах тухай зүүдлэх ч үгүй байгаа юм даа. Төр, засгийн эрхмүүд бүр шагнах магтах байтугай нэрийг нь мэдэхгүй байгаа байлгүй. Энэ агуулгаар л хоёр өөр хандлагыг нь хоцрогдол гэж  хэлэх гээд байна. Нэг ухаалаг зохиолчийн "Хүний оюун ухааныг Монголд ганц гулууз алтнаас дор үнэлдэг цаг иржээ” гэснийг голыг нь олж хэлжээ гэж бодож байна. Саяхны нэг жишээ хэлье. Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Х.Хатанбаатар гэдэг залууг нийслэлийн дээд шагнал "Хангарьд одон”-гоор шагнасны дараа юу болов оо.

Хотын хөгжилд хувь нэмэр оруулаагүй нэг муу залууд тийм өндөр шагнал өглөө гэж зарим нь боож үхэх бор шидмэс эрж давхив даа. Тэгвэл уг шагналыг чухам нүдээ олсон шагнал гэж хэлэх хүн олон байв. Энэ залуу Монголын оюун ухааны академийг байгуулж захирлаар нь ажилласан хэдхэн жилд оюун ухааны спортынхон тив, дэлхийд монголчууд ухаантай гэдгийг жинхнээр нь гайхуулж байна. Ингээд бодохуйд Х.Хатанбаатарын бүтээ­сэн үйл ажил нийслэлд төдийгүй Монгол Улсад үнэлэгдэх учиртай юм биш үү.

Гэтэл түүнд яагаад одон өгчихөв гэж бачуурагчид нөгөө л монголчууд бидний дунд оршиж байгаа оюуны үнэлэмжийг хөсөр хаясан хоцрогдлыг харуулж байгаа хэрэг юм. Өнгөрсөн намар олимпийн мөнгөн медальт Д.Сумъяаг бас "Хангарьд” одонгоор шагнахад хэн ч юм хэлээгүй. Нийслэлийн хөгжилд хувь нэмэр оруулна гэдэг заавал гу­дамж, талбай тохи­жуулсан, зам тавьсан, барилга барьсан, хог шороо цэвэрлүүлснээр хэмжигдэх ёстой юм гэж үү. Үгүй ээ. Энэ дашрамд хэлэхэд уламжлалыг хадгалж байна гээд хэлбэрдээд байх нь зохимжгүй хэрэг. Наад зах нь өнөөгийн малчдыг машин мотоцикль биш морио уна гэж албадах ч хаашаа юм. Бас Монгол хүн юм бол хаа ч дээлээ өмсч явах ёстой гээд тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг байх ч дэмий санагддаг юм даа.

Тэгээд нэг санал хэлэ­хэд тив, дэлхийн тэм­­цээн, олимпоос медаль авсан тамирчдад юу юугүй гавьяатын тэмдэг зүүгээд өгчихдөг, хэдэн арван сая төгрөгөөр шаг­­­­на­даг. Тийм бол уг шагналыг хүртээх эрх зүйн акт болсон Засгийн газрын тогтоолд оюун ухааны спортын тамирчдыг багтаадаг болмоор байна. Оюуны спортынхноос дэлхийн болон олимпийн аварга болсон тамирчид бусад төрлийнхөөс ч олон бо­лоод байгаа шүү. Олимпийн хөтөлбөрт багтсан, багтаагүй гэдэг явцуурлыг ч таягдан хаях цаг болсон. Дэлхийд оюуны спортын олимптой болоод удаж байна. Харин үүнийг манай төр, засгийн эрх­­мүүд мэдсэн ч мэдээгүй царайлсаар байх шиг. Тив, дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж, төрийн дууллаа эгшиглүүлээд ирлээ гээд оюуны спортынхонд тийм шагнал хүртээлээ, ингэж урмыг нь сэргээлээ гэ­сэн үг яриа, тийм мэдээ сонсоогүй өдий хүрлээ. Монголд оюун ухааныг дээдлэх тэр цаг ер нь хэзээ болоо. Оюун ухааны эринд амьдарч байна шүү дээ бид.

Оюун ухааныг дээдлэх цаг хэзээ бол...

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex