Монгол тамирчдын мөнгөн урамшуулал…

19

Монголчууд Риогийн олимпод од муутайхан оролцоод эх орондоо ирцгээж байна. Эрүүл мэндийн дэд сайд асан Т.Болдбаатар "Монголын баг тамирчид Риогоос хоёроос гурван алтан медаль, нийтдээ 7-8 медаль авах зорилготой” хэмээн мэдэгдэж байсны хажууд тун даруухан амжилт үзүүлсэн ч ямар ч гэсэн "Оргүйгээс охинтой” гэгчээр мөнгө, хүрэл медалийн ганзагалаатай ирцгээлээ. Одоо амжилт гаргасан тамирчдад олгох урамшуулал, мөнгөн шагналын асуудал босч ирэх нь тодорхой. Мэдээж хүн төрөлхтний эв нэгдэл, цэнгэлийн манлай олимпийн тэнгэрт Монгол Улсын төрийн далбааг мандуулсан гавьяатнууд зүй ёсоор алдар цуугаа дуудуулж, шагнал урамшууллаа ч хүртэх эрхтэй. Гэтэл гадаадын хэвлэлд бичиж байгаачлан эдийн засгийн хямралын улмаас 2015-2016 онд тив дэлхийд Монголын нэрийг гаргаж, төрийн дууллаа эгшиглүүлсэн олон тамирчин Засгийн газраас авах ёстой мөнгөн урамшууллаа өнөөдрийг хүртэл авч чадаагүй байгаа нь үнэн.   

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны наймдугаар сард, олимпийн наадамд багтдаг их спортын төрлөөр олимп, дэлхийн АШТ-ээс медаль хүртсэн Монгол Улсын харьяат тамирчдын амжилтаар нь тооцож сар бүр мөнгөн урамшуулал олгох зарлиг буулгасан билээ. Ерөнхийлөгчийн энэ зарлигийн дагуу олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчид сар бүр мөнгөн урамшуулал хүртдэг болсон нь дэлхийд өөр байхгүй жишиг болсон юм. Медалийн өнгөөр нь үнэлэмж тогтоож сар бүр шагнадаг манай энэ шийдлийг одоохондоо нэг ч улс орон даган дуурайхаа эцэслэн шийдэж амжаагүй байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аргагүй л эрсдэлтэй, тун зоримог шийдвэр гаргасных гэдэг нь харагдаж байгаа юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд Монгол Улсыг дайраад байгаа эдийн засаг, санхүүгийн хямралаас шалтгаалан Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу амжилт гаргасан тамирчдад олгох ёстой дээрх мөнгөн тэтгэлгийг цаг хугацаанд нь өгч чадахгүй, тэр ч байтугай үе үе төр засаг, парламентын хэмжээнд ярьж хэлэлцэж буй тохиолдол ч цөөнгүй гарах болов.   

Ерөнхийлөгчийн буулгасан зарлигийн дагуу олимпийн наадмын алтан медальтан сар бүр 4.0, мөнгө 3.0, хүрэл 2.0 сая төгрөг, олимпийн наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлийн ДАШТ-ий алтан медальтан сар тутамд   2.0, мөнгө 1.0, хүрэл 0.5 сая төгрөгийн мөнгөн урамшуулал авах учиртай. Ерөнхийлөгчийн зарлигт "Монгол Улсын иргэн” гэж заасан учраас 2002 онд иргэншлээ өөрчилж ХБНГУ-ын харьяат болсон Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр зөвхөн 1992 оны Барселоны олимпоос авсан хүрэл, 1998 онд ДАШТ-ээс хүртсэн алтан медальдаа л мөнгөн урамшуулал авдаг аж. Өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигийн дагуу олимп, дэлхийгээс медаль хүртсэн гавьяагаа үнэлүүлж хамгийн сүүлд Риогоом мөнгө, хүрэл хүртсэн гавьяат тамирчин Д.Сумьяа, ОУХМ Д.Отгондалай хоёрыг оруулаад нийтдээ 22 тамирчин дээрх мөнгөн урамшуулалд хамрагдаж байгаа юм. Эдгээр 22 тамирчдаас хэн хэдэн төгрөгийн урамшууллыг сар бүр хүртэж байгааг танилцуулъя.

 

Эхлээд их спортоос зодог тайлсан тамирчдыг танилцуулъя.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар З.Ойдов. Нас-67. Олимпийн мөнгө, ДАШТ-ний 2 алт, 1 хүрэл. Сар бүр хүртдэг мөнгөн урамшууллын дүн 7.5 сая төгрөг.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх. Нас- 73. Олимпийн мөнгө, ДАШТ-ний 1 алт, 2 мөнгө. Мөнгөн урамшууллын дүн 7.0 сая төгрөг.  

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба. Нас-30.  Олимпийн мөнгө, ДАШТ-ний алт, хүрэл. Мөнгөн урамшууллын дүн 5.5 сая төгрөг.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган. Нас-30. Олимпийн алт, ДАШТ-ний мөнгө. Мөнгөн урамшууллын дүн 5.0 сая төгрөг.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар. Нас-32. Олимпийн хүрэл, ДАШТ-ний алт, хүрэл. Мөнгөн урамшууллын дүн 4.5 сая төгрөг.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат. Нас-75. Олимпийн мөнгө, ДАШТ-ний хүрэл. Мөнгөн урамшууллын дүн 3.5 сая төгрөг.
Монгол Улсын Ардын багш Ц.Дамдин. Нас-59. Олимпийн мөнгө. Мөнгөн урамшууллын дүн 3.0 сая төгрөг.

Монгол Улсын Ардын багш Д.Сэрээтэр. Нас-73. Олимпийн хүрэл, ДАШТ-ний хүрэл. Мөнгөн урамшууллын дүн 2.5 сая төгрөг.

Монгол Улсын Ардын багш Ч.Дамдиншарав. Нас-71. Олимпийн хүрэл. Мөнгөн урамшууллын дүн 2.0 сая төгрөг.

Монгол Улсын гавьяат тамирчин Р.Даваадалай. Нас-66. Олимпийн хүрэл. Мөнгөн урамшууллын дүн  2.0 сая төгрөг.

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Энхбат. Нас-54. Олимпийн хүрэл. Мөнгөн урамшууллын дүн  2.0 сая төгрөг.

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярсайхан. Нас-51. Олимпийн хүрэл.Мөнгөн урамшууллын дүн 2.0 сая төгрөг.

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандах. Нас-41. Олимпийн хүрэл. Мөнгөн урамшуулал 2.0 сая төгрөг.

Их спортод одоо ид өрсөлдөж буй тамирчид.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр. Нас-32. Олимпийн алт, мөнгө. Сар бүрийн мөнгөн урамшууллын дүн 7.0 сая төгрөг.

Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг. Нас-26. Олимпийн хүрэл, ДАШТ-ний 2 алт, мөнгө. Мөнгөн урамшууллын дүн 7.0 сая төгрөг.

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа. Нас-25. Олимпийн мөнгө, ДАШТ-ний хүрэл. Мөнгөн урамшууллын дүн 4.5 сая төгрөг.

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт. Нас-24. Олимпийн мөнгө, ДАШТ-ний мөнгө. Мөнгөн урамшууллын дүн  4.5 сая төгрөг.

Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ. Нас-34. Олимпийн хүрэл, ДАШТ-ний 2 хүрэл.  Мөнгөн урамшууллын дүн 4.0 сая төгрөг.

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр. Нас-47. Олимпийн хүрэл, ДАШТ-ний алт. Мөнгөн урамшууллын дүн 4.0 сая төгрөг.

Монгол Улсын гавьяат тамирчин С.Ням-Очир. Нас-30. Олимпийн хүрэл, ДАШТ-ний хүрэл. Мөнгөн урамшууллын дүн 2.5 сая төгрөг.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа. Нас-38. Олимпийн мөнгө. Мөнгөн урамшууллын дүн  3.0 сая төгрөг.

ОУХМ Д.Отгондалай. Нас-28. Олимпийн хүрэл. Мөнгөн урамшууллын дүн 2.0 сая төгрөг.

2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан МАН-ын Засгийн газар хэчнээн эдийн засгийн хямралтай, хүнд байгаа ч "Тамирчдад олгох мөнгөн шагналыг яаралтай олгоно” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын шийдвэр гарсан. Ямартай ч Риогийн олимпийн отгон медальтан Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумьяа 4.5 сая, ОУХМ Д.Отгондалай 2.0 сая төгрөгөө удахгүй гар дээрээ авах бололтой.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com
Утас: 76110303, 76110505

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

19 сэтгэгдэл
:

http://www.aslamyatbok.com/perfect/fine-chaussures-nike-flex-contact-gris-bleufi
ne chaussures nike flex contact gris bleu
baskets tennis fille districenter http://www.newsglobaltoday.com/edison/baskets-tennis-fille-districenter

:

http://www.z-tripper.com/cowboy/manteau-parka-hiver-femme-parka-noir-femme-grand
e-taillemanteau parka hiver femme parka noir femme grande taille
photo harold semelle cuir chaussure couture richelieu box marron fonc茅 http://www.xmusiclisten.com/generate/photo-harold-semelle-cuir-chaussure-couture
-richelieu-box-marron-fonc%c3%a9

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex