Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяаг 60 сая төгрөгөөр урамшуулна
Рио 2016 олимпийн наадмаас хэдхэн цагийн өмнө жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа мөнгөн медал хүртэж эх орон, ард түмнээ баярлуулсан билээ.
Тэгвэл Засгийн газраас олимпийн наадмаас медаль авсан тамирчдад мөнгөн шагнал олгох журмын дагуу Д.Сумъяаг 60 сая төгрөгөөр шагнал хүртэл эрхтэй болж байгаа аж. Олимпоос алтан медаль авсан тамирчинд 120, мөнгөн медалийн эзэнд 60, хүрэл медалиар энгэрээ мялаавал 30 сая төгрөгийн шагнал олгодог юм.
Ч.Ган
Сэтгэгдэл байхгүй байна.