Пак Кин Хе: Цөмийн аюулгүйн зөвлөлд Монголыг оролцохыг уриалж байна Шинэ мэдээ 2014/08/18 760 БНСУ-ын Ерөнхийлөгч эмэгтэй Пак Кин Хе Зүүн-хойд Азид цөмийн аюулаас сэргийлэх зорилго бүхий олон улсын зөвлөл байгуулах саналыг албан ёсоор санал болгожээ. Тэрээр БНСУ-ын тусгаар тогтнолын өдөр ард түмэндээ хандан үг хэлэхдээ, "Зүүн-хойд Азийн бүс нутагт атомын цахилгаан станцууд маш шигүү байрласан. Японы Фукушимагийн атомын цахилгаан станц газар хөдлөлтийн үеэр бүс нутагтаа багагүй уршиг тарьсан билээ. Дээр нь энэ бүс нутагт БНАСАУ-ын цөмийн зэвсгийн хөтөлбөр заналхийлсээр байна. Иймд миний бие бүс нутгийн цөмийн аюулгүйн зөвлөлийг БНСУ, Япон, БНХАУ-ын бүрэлдэхүүнтэй байгуулж, үйл ажиллагаанд нь Монгол, БНАСАУ, ОХУ, АНУ зэрэг улс орныг идэвхтэй оролцохыг уриалж байна” гэжээ. Б.БАРС ЗУУНЫ МЭДЭЭ 760