As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА

0

        Засгийн газар "Цалин нэмэх төсөв байхгүй” гээд гэдийчихсэн. Багш нар болохоор "Олон хулхидуулж ханалаа, одоо л 3.5 сая болгож нэмүүлнэ” гээд гүрийчихсэн. Ингэж хоёр тийшээ харж суугаад хагас сар боллоо. Сургууль, цэцэрлэгийн ширээ, сандлууд тоос шороонд дарагдаж, зэрлэг шарилжинд баригдаж гүйцлээ. 
 
Тэгвэл Засгийн газраас буюу Ерөнхий сайдын захирамжаар томилогддог аймгийн Засаг дарга төсвийн мөнгөөр хэрхэн туйлж, тансаглаж байгааг бодит, бүр бухимдмаар жишээгээр харуулъя. Ядарсан багшийн цалинг нэмэх төсөвгүй гэх мөртөө, задарсан Засаг даргыг тансаглуулах төсөвтэй байх нь шударга бус биз дээ. 
      Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат 0001СҮА улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Nissan Patrol Y62 загварын жийп хөлөглөдөг байсан. Уг нь залуухан Засаг даргад байтугай, Засгийн газрын сайд нарт ч гологдохооргүй үнэтэй, том, тохь тух ч гэж жигтэйхэн жийп. Дээрээс нь "тор” хийх чимээ гарах төдийд нь төсвийн мөнгөөр засаад өгчихдөг. Жишээ нь, энэ оны дөрөвдүгээр сард М.Идэрбат хотод ирж, "Моннис моторс” ХХК-ийн албан ёсны Авто засварын газарт төсвөөс 7.5 сая төгрөг төлж, Nissan Patrol Y62-тоо оношилгоо хийлгэж, моторын тос, агаар шүүгч, тосны шүүр зэргээ солиулаад буцсан байгаа юм. 
 
Гэтэл энэ оны долдугаар сард буюу улсын наадмын өмнөхөн "Моннис моторс” ХХК-аас Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбатад 352 сая төгрөгийн үнэтэй, үйлдвэрээс гараад гуравхан сар болж байгаа, хар өнгийн Nissan Patrol Y63 Titanuim загварын жийп, 292 сая төгрөгийн үнэтэй, үйлдвэрээс гараад мөн л гурвсан сар болж байгаа хар өнгийн Nissan Patrol Y63 SE загварын жийп, харин "Таванбогд” ХХК-аас 256 сая төгрөгийн үнэтэй, үйлдвэрээс гараад мөн л гурван сар болж байгаа, хар өнгийн Toyota Land Cruiser 300 GXR загварын жийп тус тус хүлээлгэн өгчээ. Өөрөөр бол, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат төсвийн 900 сая төгрөгөөр 2025 оны "0” гүйлттэй гурван жийп авах тендер зарлаж, хоёрыг нь "Моннис моторс” ХХК-аас, нэгийг нь "Таванбогд” ХХК-аас худалдаж авсан нь энэ байв. 
Жишээ зураг: Nissan Patrol Y63
       Ингээд тэр даруйдаа Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат өнөөх муу мөнгөлөг өнгийн Nissan Patrol Y62-тоо зүүж байсан 0001СҮА улсын дугаараа тайлж аваад, 352 сая төгрөгийн үнэтэй, хар өнгийн Nissan Patrol Y63 Titanuim-даа зүүжээ. Харин 292 сая төгрөгийн үнэтэй Nissan Patrol Y63 SE-д 0002СҮА улсын дугаар, 256 сая төгрөгийн үнэтэй Toyota Land Cruiser 300 GXR-д 0003СҮА улсын дугаар тус тус зүүж, ИТХ-ын дарга, ЗДТГ-ын даргадаа өгчээ. Хөөрхий хуучин Y62-оо арай хаячихаагүй, 0005СҮА улсын дугаар зүүсэн. Хурган дарга нарынхаа нэгэнд "Хөл залгуул” гэж өгсөн биз. 
        Ганцхан аймгийн гурван дарга 900 сая төгрөгөөр 2025 оны "0” гүйлттэй, тас хар тентэй, тансаг зэрэглэлийн гурван жийп авч унаж байгаа нь төсвийн тансаглал, бүр туйлж байгаа хэлбэр мөн биз дээ. Аравхан минут алхаад бүтэн тойрчихож болох буйдхан Баруун-Урт хотоосоо бараг гардаггүй, гэр нь ажилтайгаа хаяа залгаа шахуу байдаг гурван дарга 900 сая төгрөгийн гурван жийп ямар хэрэгтэй гэж. Яах вэ, М.Идэрбат малчдадаа санаа зовоод, алслагдсан сумдаараа өдөр алгасахгүй тойрох гэхээр туулах чадвар сайтай том машингүй болчихоод, арга буюу авсан бол нэг хэрэг. Гэтэл одоо 150 орчим сая төгрөгийн үнэтэй байгаа, төсвийн цалингаар бол хүсээд ч авч чадахааргүй Nissan Patrol Y62-ийг голж, шинэ загвар болох Y63-ийг нь төсвийн 352 сая төгрөгөөр авч унаж байгаа нь яах аргагүй туйлдаа тулсан тансаглал мөн биз дээ. Өөрөөр жишээ авъя, багшийн сарын цалин 1.5 сая төгрөг. Тухайн багш 234 сар буюу 19 жил тасралтгүй ажиллаж, тэгэхдээ сар бүрийн цалингаа сохор зоос ч дутаахгүй хадгалж байж 352 сая төгрөгийн Nissan Patrol Y63 авч унах боломжтой. Өөрөөр хэлбэл, нэг багшийн насаараа нойр, хоолгүй ажиллаад ч хурааж чадахгүй мөнгө залуухан Засаг даргын тансаглалд зориулагдаж байна гэсэн үг. Ингэж Засаг дарга нар нь төсөв улайхгүй гээд тансаглаж байхад Засгийн газар нь төсөв байхгүй гэж уйлагнах нь авцалдахгүй байгаа юм. 
 
       Эцэст нь, удахгүй цас орлоо гэж өвс тэжээл тараахаар, цагаан сар боллоо гэж одон шагнал тараахаар УИХ-ын гишүүд Сүхбаатарт очиж таарна. Тэр үед л түшээдийн цувааг дагаж давхихад М.Идэрбатын 900 саяын гурван жийп нь ганц удаа хэргээ гаргах байх. Бусдаар бол Сүхбаатар аймгийн Захиргааны гадаа бензин шатааж, даргыгаа дулаахан угтах гэж нормалдсаар өвлийг барах болов уу. 
Нэмэлт: Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат 2023 оны долдугаар сард нийт 2.2 тэрбум төгрөгөөр аймгийнхаа 10 сумын Засаг даргад тус бүрд нь Nissan Patrol Y61 авч өгсөн. Ингэхдээ мөн л "Моннис”-оос авсан байдаг. Гэтэл Үндэсний аудитын газрын шалгалтаар М.Идэрбат тухайн 10 ширхэг Nissan Patrol Y61-ийг зах зээлийн ханшаас өндөр үнээр авсан нь тогтоогдсон байдаг. "Моннис”-ийн эзэн Б.Чулуунбаатар Сүхбаатар аймгийн уугуул. Тэгэхээр М.Идэрбат, Б.Чулуунбаатартай хамтран Сүхбаатар аймгийнхаа дарга нарыг төсвийн мөнгөөр "Моннис”-оос "Patrol”-жуулж, дундаас нь ашиг хүртэж байж болзошгүй сэжүүр ч гарч ирж байгаа АТГ шалгах нь зүйтэй биз ээ. 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.