As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

Уусан үедээ харзны усанд орвол зүрх хаагдах эрсдэлтэй

0
АШУҮИС, Улаанбаатар. 2026 оны 1 дүгээр сарын 19. АШУҮИС-ын физиологийн тэнхимийн багш М.Жадамбаа. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Монголчууд идэр есийн хүйтэн эхэлсэн энэ үед хүйтний эмчилгээ болох харзны усанд ихээр ордог. Харзны ус нь гадаа -30 хэмээс дээш зааж байхад 0-10 хэмийн хүйтэн байдаг гэдгээрээ онцлог аж. Тэгвэл харзны усанд орох нь ямар ач холбогдолтой, юуг анхаарах шаардлагатай талаар АШУҮИС-ийн физиологийн тэнхимийн багш, Анагаах ухаан /АУ/-ы магистр М.Жадамбаагаас тодрууллаа.


АШУҮИС-ийн физиологийн тэнхимийн багш, АУ-ны магистр М.Жадамбаа:

-Харзны ус нь хэт хүйтэн эмчилгээний нэг төрөл. Өөрөөр хэлбэл, хэт хүйтнээр буюу богино хугацаанд хүний биед эерэг нөлөө үзүүлдэг. Улмаар харзны усанд орсноор биеийг хасах цэнэгтэй ионоор цэнэглэж, сэргээж өгөхөөс гадна цусны эргэлтийг сайжруулж, судасны бөглөөсийг арилгаж, биеийн зарим хэсэгт бий болсон үхжилтийг сааруулж, сэргээж өгдөг. Мөн харзны хүйтэн усанд орох нь эмэгтэй хүний арьс болон суларсан булчинг чангалахаас гадна бодисын солилцоог сайжруулж, биеийн жинг хасахад эергээр нөлөөлнө. Харзны усанд орохдоо хэд хэдэн зүйлийг анхаарах шаардлагатай.

Тухайлбалархаг хууч өвчтэй, өндөр настай, биеийн жин хэт бага болон бөөрний ямар нэг эмгэгтэй, даралт ихэсдэг, зүрхний хэм алдагддаг бол харзны усанд орохыг хориглодог.

Мөн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ харзанд орох нь аюултай буюу зүрх хаагдах эрсдэлтэй. Сүүлийн жилүүдэд заавал харзны ус гэхгүй энэхүү хүйтний эмчилгээг олон аргаар орлуулдаг болсон. Тухайлбал, хүйтэн шүршүүрт орж болно. Мөн мөстэй хүйтэн усанд орох гэх мэт аргуудыг хүмүүс хэрэглэдэг болоод байна. Хэт хүйтний эмчилгээг сонгож буй бол мөстэй ус, хүйтэн шүршүүр, харзны ус алинд ч орох байлаа гэсэн маш богино хугацаанд ороод гарах хэрэгтэй. Зарим хүмүүсийн хувьд удаан байх нь илүү үр дүнтэй гэж боддог, гэтэл хэт хүйтэн усанд удаан байснаар эргээд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэдгийг анхааруулмаар байна. Харин анх удаа хүйтний эмчилгээнд орж байгаа иргэд 5-10 секунд, дээд тал нь нэг минутаас дотогш хугацаанд ороход хангалттай. Харин спортын мэргэжлийн тамирчид энэ эмчилгээнд нөхөн сэргээх зорилгоор түлхүү ордог. Тамирчдын хувьд дээд тал нь таван минут ордог. Энэ заасан хугацаанаас дээш орвол эсрэгээрээ аюултай. Гэхдээ харзны усыг сонгож орох гэж байгаа бол эхлээд хүйтэн шүршүүрт орж хэвшиж, биеэ хүйтэнд дасгах хэрэгтэй. Хэт хүйтэн усанд орохоор маш богино хугацаанд хүйтний стресс үүсэж, судас нарийсч, зүрхний цохилтын тоо олширч, мэдрэлийн сэргэлт хурдан явагддаг. Улмаар уснаас гарсны дараа судас дахин тэлэх үед эд эрхтэнд очих цусны урсгал сайжирч, бодисын солилцоо хурдан явагдаж биеийг сэргээдэг. Харзанд орж гарч ирсний дараа шууд хэт халуун газар орж болохгүй. Бүлээн дулаанд дасгах хэрэгтэй. Ерөнхийдөө дээр хэлсэн харзны усанд орох нь хүйтний эмчилгээний нэг төрөл.

Тиймээс байнга харзны усанд орох боломжгүй бол хүйтэн шүршүүр, мөстэй усанд орох зэргээр орлуулж долоо хоногт 1-2 удаа гэх мэтээр тогтмол орох нь илүү үр дүнтэй.

Гэхдээ аливаа зүйлийн тун хэтэрвэл хор болдгийн адил дээр хэлсэн богино хугацаанд орох нь чухал. Харзны усанд заавал ес эхэлсэн үед орно гэсэн зүйл байхгүй.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.