“Боса холдинг”-ийн ажилчин гараа тасдуулжээ
Өчигдөр цагдаагийн байгууллагад хөдөлмөр хамгааллын журам зөрчсөн гэмт хэрэг хоёр бүртгэгджээ. Тодруулбал СХД-ийн 22 дугаар хороо ГССҮТ-д гэмтсэн хүн ирж хэвтлээ гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчээ. Мэдээллийн дагуу очиж шалгахад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат 45 настай эрэгтэй Г гэгч "Дархан керамзит" компанийн зуурмагны машин дээр ажиллаж байгаад баруун гарын гурван хурууг зүсч ГССҮТ-ийн гар хурууны тасагт хэвтэж байгаа аж.
Мөн СХД-ийн хоёрдугаар хороо ГССҮТ-д хөдөлмөр аюулгүй байдлыг зөрчсөнтэй холбоотой иргэн ирж хэвтэн эмчлүүлсэн байна. Энэ дагуу цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгалтын ажиллагааг явуулахад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 35 настай эмэгтэй М гэгч нь БОСА ХОЛДИНГ-ийн салбар "Боса кетринг" ХХК-ийн талх баригч дээр ажиллаж байгаад баруун гарын тохой хэсгээрээ тасдсан харамсалтай хэрэг гарчээ.