Жүжигчин Г.Алтаншагай “хар” захын худалдаачдыг буруутгалаа
Мөрөөдлийн театрын жижигчин, СТА Г.Алтаншагай хар захын худалдаачдыг бурутгажээ. Тэрбээр өөрийн цахим хуудастаа "Энэ хүмүүс чинь ямар новшийн болчихсон юм бэ. Юугаар үзэх нь та нарын л дур шүү дээ. Гол нь хулгайн зүйл үзсэнээ гадуур байна гэж ирээд л коммент хүртэл бичсэн байх юм, их тусч зан шүү. Угаасаа монголын нийгэм ийм байхад та нарын буруу биш байх л даа. Гэхдээ уран бүтээлчдын хувьд маш харамсалтай байдаг. Цаг наргүй хөдөлмөрлөж эцэст нь ийм байдалд хүргэдэг” хэмээн бухимдлаа илэрхийлсэн байна.