Т.Цогт, Г.Маралмаа нарын хэрэг удаашрав
Дөрөвхөн настай охиноо зодож, нүдэж улмаар үхэлд хүргэсэн гэх төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа хоёрыг шүүх хурал мөрдөн байцаалтад буцсан билээ. Ингэснээр тэдэнд холбогдох хавтаст хэргийг дахин шалгаж, мөрдөхөөр болсон гэсэн үг. Харин эл хэргийг мөрдөн шалгах ажиллагаа удааширч, ингэсээр байгаад хэргийг замхруулж, гол буруутан нь ял завшаад үлдэх вий гэсэн болгоомжлол хохирогчдод байна.
Прокуророос Т.Цогтод таван жил, Г.Маралмаад 25 жилийн ял төлөвлөжээ. Харин үүнийг Г.Маралмаа эсэргүүцэж "Бие давхар хүнд ийм олон жилийн ял оноосон нь шударга бус байна” хэмээсээр шүүх хурлыг мөрдөн байцаалтад буцаав.

