“МАСК”-ЫН ЗОЛООГИЙН НАЙЗ ЗАЛУУ УЧРАЛ УУРЛАХААРАА…
"Маск” продакшны жүжигчин Г.Золзаяа олны анхааралд байдаг жүжигчин. Оюутан ахуйдаа жүжигчин О.Бат-Өлзий, Ардын жүжигчин С.Сарантуяагийн бэр болж, амин хайртай ач охиныг нь төрүүлсэн билээ. Харамсалтай нь сайхан хос гэгдэж байсан Б.Тамир, Г.Золоо хоёр салсан. Хэрэв салаагүй бол тайз дэлгэцийг чимсэн хоёр сайхан залуу нэг гэр бүл гэгдэж байхгүй юу. Сүүлийн үед нуруу, царай байвал хамаагүй гэсэн байдлаар охид бүсгүйчүүд жүжигчний мэргэжил эзэмшиж, авъяасгүй Ц.Алдармаа мэтийн юмнууд тайзан дээр гаран "баг алж”, адаг сүүлд нь эрүүгийн хэрэгт холбогдож тэнсэн харгалзах ял сонслоо. Харин тиймэрхүү жүжигчин нэртэй бүсгүйчүүдийн дэргэд нуруулаг, царайлаг, авъяаслаг Золоо ёстой Ардын жүжигчин л гэсэн үг. Өөрт ноогдсон дүрээ часхийтэл бүтээдэг Г.Золоог драмын театрт байвал тохирно гэж хүмүүс үнэлдэг. Хэдийгээр УДЭТ-т байдаггүй ч тус театрын найруулагч Н.Наранбаатарын "Зүүдэнд ч оромгүй явдал” киноны гол дүрд тоглосон.