"Чингис хаан" Гранприд зодоглох Японы эрэгтэй баг

950

Долдугаар сарын 3-5-нд "Чингис хаан" Гранприд зодоглох Японы жүдо бөхийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Бүх Японы аварга шалгаруулах тэмцээн Токио, Фүкүока хотноо зохион байгуулагдсан. Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчдын хувьд тив, дэлхийн өрсөлдөх эрхээ авдаг.

Бүх Японы аваргаас медаль хүртсэн тамирчдаа Кувейт улсад зохиогдсон ААШТ-д сойсон байгаа.

Тэгвэл "Чингис хаан" Гранприд мөн л Бүх Японы аварга болон 2015 оны Азийн АШТ-ээс медаль хүртсэн жүдочдоо илгээжээ.

-73кг-д Бүх Японы аваргад финалдсан Соичи Хашимото, Дой Такэши нарын дэлхийн аваргыг хэн зорих давхар сорилгыг "Чингис хаан" Гранприд хийж байгаа бололтой.  

-66кг

"Наньжин-2014" залуучуудын олимпийн аварга, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн залуучуудын аварга, Токиогийн Их дуулгын аварга, 2015 оны Бүх Японы аваргын хүрэл медальт Хифүми Абе

-73кг

2015 оны Бүх Японы аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, Кувейтийн ААШТ-ий хүрэл медальт, Европын нээлттэй тэмцээний аварга Соичи Хашимото

-73кг

2015 оны Бүх Японы аваргын мөнгөн медальт, хэдхэн хоногийн өмнө болсон Нагояагийн Зүүн Азийн АШТ-ий аварга Дой Такэши

Зүүн гар талаас Дой Такеши, Сойчи Хашимото

-81кг

Бакугийн Их дуулгын хүрэл медальт, Зүүн Азийн наадмын хүрэл медальт, Бүх Японы АШТ-ий 2013 оны алт, хошой хүрэл медальт Гоки Марүюама

-100кг

Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, Бүх Японы залуучуудын АШТ 2014 оны аварга Аарон Волф

+100кг

2015 оны ААШТ-ий хүрэл медальт, Бүх Японы аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт, Чиндао Гранпри хүрэл медальт Кэнта Нишигата

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

950 сэтгэгдэл