"Чингис хаан" Гранприд зодоглох Казахстаны шигшээ баг

822

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох "Чингис хаан” Гранпри тэмцээн гурав дахь жилдээ долдугаар сарын 3-5-нд "Буянт-Ухаа" спортын ордонд болно.

Урьдчилсан байдлаар дэлхийн 50 орны 300 гаруй жүдоч мэдүүлгээ ирүүлээд байна.

"Чингис хаан” Гранприд зодоглох Казахстаны шигшээ багийн жүдочдын бүрэлдэхүүнийг танилцуулъя.

2015 оны жүдо бөхийн дэлхийн аварга Казахстаны Астана хотод зохион байгуулагдана.

Ийм ч учраас Казахстаны эрэгтэй шигшээ баг гол бүрэлдэхүүнээ дэлхийн аваргад сойж байгаа нь тодорхой. Эмэгтэй багийн хувьд бүрэн бүрэлдэхүүнээрээ долоон жинд зодоглох нь ээ.

ЭРЭГТЭЙ БАГ

-60кг Жүдо бөхийн Европын цуврал тэмцээн "Варшав-2015” нээлттэй тэмцээний шагналт VII байрт орсон Кыргызбаев Гусман

-73кг Хамза Дидар

-90кг

2014 оны Инчёны Азийн наадмын мөнгө, Азийн залуучуудын АШТ-ий мөнгө, хүрэл медаль, 2009 оны ААШТ-ий хүрэл медальт  Болатын Тимур

-90кг Ессен Самат

ЭМЭГТЭЙ БАГ

-48кг

Минскийн 2015 оны Европын нээлттэй тэмцээний алт, 2013 оны Ташкент, Алматы Гранпригийн мөнгө, 2012 оны Прагад болсон Европын цомын хүрэл медальт тамирчин Александра Подрядова

-52кг

Инчёны Азийн наадмын хүрэл, 2013 оны Азийн аваргын хүрэл, 2012 оны Азийн аваргын шагналт V байр Ленария Мингазова

-52кг Турмаханова Гаухар

-57кг

Алматы Гранпригийн хүрэл, 2008 оны Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Севара Нишанбаева

-63кг

Минскийн Европын нээлттэй тэмцээний шагналт V байр, 2015 оны Азийн аваргын хүрэл, Инчёны Азийн наадмын хүрэл медальт Мариан Урдабаева

-70кг Умиралиева Дильбар, Кударова Динара нар.

-78кг Амангелдиева Альбина

+78кг Иссанова Гульжан

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

822 сэтгэгдэл