Асбестын улмаас жил бүр 107 мянган хүн хорт хавдраар нас барж байна
Асбесттай харьцдаг ажилчид, үйлдвэрийн эмч, улсын байцаагч нар сургалтад хамрагдсан байна. Хөдөлмөр, Эрүүл мэнд, спорт, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Гаалийн ерөнхий газар асбесттай холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, импортоор оруулах тусгай зөвшөөрөл, аюултай хог хаягдлыг зайлуулах, хилээр орж ирж байгаа бүтээгдэхүүний хэмжээ, төрлийн талаар танилцуулж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хийсэн судалгааны дүн, аюулгүй ажиллагаанд баримтлах зарчмын талаар хичээл заав. Мөн Хөдөлмөрийн яамны боловсруулж байгаа аюулгүй ажиллагааны журмын төслийг хэлэлцэн, хэрэглэгч байгууллагуудаас санал авсан байна.
Олон улсын хавдрын эрдэм шинжилгээний агентлаг асбестыг хавдар үүсгэдэг бодисын ангилалд оруулсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2010 онд гаргасан судалгаагаар дэлхийд 125 сая хүн асбесттай харьцдаг бөгөөд жил бүр 107,000 хүн хорт хавдраар, үүний 4000 нь маш ховор тохиолддог цээж, хэвлийн гялтан хальсны хортой хавдрын улмаас нас барж байна.
Манай улсын хувьд хорт хавдар үүсгэдэг химийн бодисыг 40 гаруй жил ашигласан, аюулгүй ажиллагааны болон ажилтны эрүүл мэндийг хамгаалах талаар тогтоосон дүрэм, журам хангалтгүй байгаагаас эрсдэлд орж болзошгүй байгаа юм.