Зодож нүцэглээд хөөжээ
Хятадын Пуян хотод нэгэн эмэгтэйг гэгээн цагаан өдөр олны нүдэн дээр зодож, нүцгэлсэн хэрэг гарчээ. Эл хэргийг дөрвөн эмэгтэй нийлж үйлдсэн бөгөөд хохирогч 38 настай Лин Яо Ли халдлага үйлдсэн эмэгтэйчүүдийн нэгийнх нь нөхөртэй сүүлэрсэн аж. Тэд эмэгтэйг дагаж явж байгаад хувцасны дэлгүүрээс гарч ирэхэд нь барьж авч зодон хувцсыг нь урж тасдаж хаясан байна. Хохирогч эмэгтэйг эмнэлэгт хүргэхэд хөх, хэвлий, цавин тус газраа хүнд бэртэл авч гүн шоконд орсон байжээ. Хятадын хэвлэлүүдийн дамжуулж буйгаар сүүлийн үед эрчүүдийн нууц амрагтай болох нь огцом нэмэгдэж, иймэрхүү байдлаар сүүлэрсэн эмэгтэйд халдах явдал бараг энгийн үзэгдэл болоод байгаа аж. 


