Цахилгааны үнийг хууль бусаар нэмжээ

806

Б.Уран

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2014 оны долдугаар  сарын 21-ний өдөр айл өрх, албан байгууллагын цахилгаан эрчим хүчний 1квт.ц үнэ тарифыг 5 төгрөгөөр нэмэгдүүлэх тухай тогтоолуудыг баталсан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.2-т заасны дагуу дээр дурдсан тогтоолуудад холбогдох аж ахуй эрхлэгчдийн цахилгааны үнэ тарифын өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгодог.
Гэтэл тус газраас зөвшөөрөл олгоогүй байхад Эрчим хүчний зохицуулах хороо нь хүсэлт гаргасан аж ахуй эрхлэгчдийн цахилгааны тарифыг мөрдөх, хэрэглэгчидтэй байгуулсан гэрээндээ тусгаж ажиллахыг үүрэг болгосон нь Өрсөлдөөний тухай хуулийн 13.1, 13.2, 13.2.7 дугаар зүйлд заасныг зөрчсөн нь тогтоогдсон байна.
Түүнчлэн Зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчид нь өөрийн бараа бүтээгдэхүүний үнэ тарифт өөрчлөлт оруулах хүсэлтийг Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлж зөвшөөрөл авах үүрэгтэй байдаг бөгөөд нэр бүхий 6 зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчид уг үүргээ зөрчин цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлсэн байна. 
Түүнчлэн хууль зөрчсөн дараах аж ахуй эрхлэгчдийг өмнөх жилийн борлуулалтын орлогын 0,5 хувиар, албан тушаалтнуудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн захиргааны арга хэмжээг авч ажиллаа.
Торгууль тавьсан аж ахуй нэгжүүд:

 "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК 89.436.259
 "Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК 48.593.255
 "Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК 23.651.190
 Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК 13.336.992
 "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК. 9.022.355
 "Хөвсгөл-Эрчим хүч" ОНӨХХК 1.490.405
 Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр 960.000
 Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Т.Ган-төмөр 960.000
 Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Р.Мягмар 960.000
 Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Бассайхан 960.000
Нийт 189.370.456

zuunii medee

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

806 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex