Малайзын MH17 онгоцны аймшигт сүйрлийн Бичлэг ил боллоо (Видео)
Энэ оны 7 дугаар сарын 17-ны өдөр Малайзын иргэний тээврийн MH17 дугаарт Бойнг 777 нисэх онгоц Зүүн Украйны нутагт сүйрч, тус онгоцоор зорчиж явсан 283 зорчигч болон нисэх багийн 15 хүн бүгд амь үрэгдсэн юм. Украйны засгийн газар энэ осолд Оросыг дэмжигч зүүн нутгийн босогчдыг шууд буруутгасан бол босогчид үүний эсрэгээр сүйрэлд Украйны засгийн газар холбоотой хэмээн мэдэгдэж байв.