Төрийн ажлаар далимдуулан өөрийгөө сурталчилсан засаг ноён банга хүртэхээр боллоо

837

 

АТГ-аас хууль зөрчсөн асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Говь-Алтай аймгийн ИТХ-д албан тоот хүргүүлжээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Засаг ноён О.Амгаланбаатартай холбоотой. Учир нь тэрбээр өнгөрсөн сард иргэддээ тараахаар үйлдвэрлэсэн цэвэр усан дээр өөрийг зургийг нааж, сонгуулийн пиараа хийгээд амжсан юм. 
 
Тэгвэл түүний энэ увайгүй үйлдэл хууль хяналтынхны хараанд өртжээ. Тодруулбал, АТГ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга А.Дэлгэржаргал нарт албан бичиг хүргүүлсэн байна. 
 
Ингэхдээ Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Говь-Алтай аймгийн "Эрүүл ус" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт үйлдвэрлэсэн цэвэр усны савны шошго дээр "Бидний Алтай хөтөлбөр-Алтай нутгийн ард түмнийг эрүүл, аюулгүй ундны усаар хангахад сэтгэл зүтгэл гарган ажиллав. Говь-Алтай аймгийн АН-ын дарга, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар” гэсэн бичвэр бүхий өөрийн цээж зураг, гарын үсгийг хэвлэн байршуулсан байдаг.
 
Энэ асуудлыг АТГ авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид заасан чиг үүрэг, бүрэн эрхийнхээ дагуу хянан үзжээ. Ингээд Засаг дарга О.Амгаланбаатар нь орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил, үйлчилгээгээр дамжуулан өөрийн албаны болон намын сурталчилгааг хийсэн нь Авлигын эсрэг хуулийн долдугаар зүйлийн 7.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн байна. 
 
Тиймээс АТГ ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид заасны дагуу О.Амгаланбаатарт сахилгын шийтгэл ногдуулж, хариуцлага тооцохыг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн нь энэ аж. Уг албан бичгийн хариуд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэгээс Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт улс, орон нутгийн өмч хөрөнгөөр хийж байгаа ажил, үйлчилгээгээр дамжуулан өөрийн сурталчилгаагаа хийхгүй байхыг сануулсан талаар мэдэгдээд байгаа аж. 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

837 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex