“Исламын улс”-ын лидерүүдийн “толгой”-г 20 сая доллараар үнэлнэ

1068

“Исламын улс”-ын лидерүүдийн “толгой”-г 20 сая доллараар үнэлнэ

 

АНУ-ын Төрийн департамент "Исламын улс” бүлгийн дөрвөн лидерийн нуугдаж буй байршлын талаарх мэдээллийг 20 сая доллараар шагнана хэмээн амлалаа гэж Associated Press агентлаг уламжлав. Лалын босогчдын удирдагч Абд аль-Рахман Мустафа аль-Кадулийн тухай мэдээллийг долоон сая доллараар үнэлжээ. "Исламын улс” бүлгийн харилцаа, хэвлэл мэдээллийг хариуцдаг Абу Мохаммед аль-Аднаны байгаа газрыг зааж өгвөл таван сая доллараар шагнах аж. Сирийн хойд хэсэг дэх босогчдыг байлдааны үйл ажиллагааг удирдаж байгаа гүрж гаралтай толгойлогч Тархан Тимурович Батирашвили мөн таван саяын "үнэ хүрчээ”. Сири, Туркийн хил дээр тулалдаж буй "Исламын улс” бүлгийн дайчдыг удирдагч

Тарик бен аль-Тахарын "толгой”-г гурван сая доллараар үнэлжээ. Шагналын мөнгийг "Хууль эрх зүйн шагнал” хөтөлбөрийн хүрээнд төсвөөс гаргах юм.

 

АНУ-ын Техас мужийн Гарленд хотод лалын шашныг үндэслэгч Мохамедийн шог зургийн үзэсгэлэн дээр болсон халдлагын хариуцлагыг "Исламын улс” бүлэг хү­лээ­сэн хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Тавдугаар сарын 3-нд хоёр этгээд үзэсгэлэнгийн төвийн авто­машины зогсоол дээр гал нээж нэг хамгаа­лагчийг шарх­дуулсан юм. Цагдаа нар балмад этгээдүүдийг буудаж устгасан байна.

 

Сири, Ирак улс дахь дотоодын тэмцэл, мөргөлдөөний улмаас эрх баригч дэглэм су­ларч муудсаны дараа "Исламын улс” террорист бүлгийнхэн 2014 онд эдгээр улсын үлэмж хэсгийг эзэлж хяналтдаа авсан юм. Америкийн Тагнуулын төв газрын мэдээллээр, "Исламын улс” бүлгийн талд дотоод, гадаадын 30 мянган иргэн байлдаж байгаа аж.

 

2014 оны наймдугаар сард АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эв­­сэл Сири, Ирак дахь лалын жихад дайчдын эс­рэг цэргийн ажиллагааг эхлүүл­жээ. Ажиллагааны эхний найман сард Ирак дахь босогчид 17 мянган кв км газар нутгийг хянал­таасаа алдсан хэ­мээн Пентагон үзэж бай­на. Харин Сири дахь "Ис­ламын улс” бүлгийн байр суурь хэвээр байгаа ажээ.


Н.МӨНХЖИН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1068 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex