Танилц! Монгол Улсын шадар сайд бөгөөд гадаад харилцааны сайд Н.Батбаяр

841
батбаярЭнэ Засгийн газрын нэр хүндийг унагаж, ард түмний нуруун дээр их өр зээл нэмсэн хүн бол Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Тийм учраас сөрөг хүчин болох МАН-аас түүнийг огцруулахыг асуудлыг хоёр дахь удаагаа УИХ-д өргөн бариад байгаа. Харамсалтай нь МАН-ынхан зорьсондоо хүрч чадсангүй өнөөг хүрэв.

    АН-ынхан Н.Батбаяр сайдыгаа улайран хамгаалсаар хоёр оныг үдэв. Ард түмний дунд нэр хүндээ алдаж байгаа гэх сайдыг бүлгээрээ нийлээд хамгаалаад байдгийн цаана ямар нэгэн асуудал бий л байх.

    Уг нь энэ намрын чуулган эхлэнгүүт хамгийн түрүүнд Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг ярих ёстой байсан. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын шинэ бүтцийг яаралтай горимоор хэлэлцүүлэх асуудлыг оруулж ирснээр энэ асуудал замхрах шинжиндээ оров. Гэвч МАН-ынхан "Засгийн газрын бүтэц, хариуцлага хоёрыг тус тусад нь ярилцья” гэсэн санаачилга гаргаад нэг л явцгүй байна.

    Учир нь эрх баригчид "угаасаа бүтцээрээ яам нь байхгүй байгаа хүнийг огцруулья гэж ярих нь зохимжгүй” гэсэн гоё тайлбараар Н.Батбаярыгаа хамгаалах шинэ стратеги боловсруулжээ. Ингэснээр Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам хоёрыг нэгтгэх шийдвэр гаргаж Н.Батбаярыг огцруулалгүй асуудлыг шийдвэрлэх уран арга нээгдсэн юм. Олон нийт ч,  сөрөг хүчин ч Н.Батбаяр сайдыг цомхотгол нэрээр ажлаасаа нэр цэвэр салахаар боллоо гэж халаглах болсон. Сонирхолтой нь тэдний төсөөлж байгаа шиг тэрээр амархан суудлаасаа салахгүй бололтой.

   
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Н.Батбаярыг Гадаад харилцааны сайд буюу Шадар сайдаар томилохоор АН-ын удирдлага шийдвэрлэсэн гэнэ. Ингэж шийдвэрлэхэд хоёр хүчин зүйл нөлөөлж байгаа бололтой. Нэгд Н.Батбаяр сайд нам дотроо нэлээд их нөлөөлөлтэйгээс гадна олон хүмүүсийг араасаа дагуулдаг аж. Бас нөхдийнхөө нэлээд "но”-г мэддэг бололтой. Ийм хүнийг сайд хэвээр байлгахгүй бол Засгийг самарна гэж айдаг гэж эх сурвалж мэдээлэв. Хоёрт Эдийн засгийн хөгжлийн яамны зарим чиг үүргийг  ГХЯ-ны мэдэлд шилжүүлсэн. Энэ бүхэн Н.Батбаярыг Шадар сайд болгон дэвшүүлэх шалтгаан болсон бололтой.

    Хэрэв Н.Батбаярыг Шадар сайд болговол М.Энхсайханыг Уул уурхай эрчим хүчний сайд болгохоор ярилцаж байгаа гэж эх сурвалж мэдээлэв. Уг нь М.Энхсайханыг Шадар сайд болгохоор урьдчилсан байдлаар тохирсон гэж яригдсан юм. Ийнхүү Засгийн газар бүтэцээ батлах гэж зүтгүүлэхийн зэрэгцээ тохироонуудаа өөрчилсөөр байна.

    МАН-ын огцруулах гэж зүтгүүлсэн Н.Батбаяр сайд огцрох нь байтугай Шадар сайд болоод мандаж өгөх сурагтай гэнэ дээ.
 
 Дэлгэрэнгүй:http://www.24tsag.mn/content/64816.shtml
 
 
 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

841 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex