Долоон сарын нэгэн бол...

996

 


 


 

 

Анх долоон сарын нэгэн бол зургаан сарын гучны марааш өдөр байлаа. Заримдаа гаарсан халуун нартай, заримдаа шаагисан хүйтэн бороотой, заримдаа зүгээр л үүлэрхэг өдрүүдийн нэг байлаа. Одоо харин өөр болсон. Тэр жил Магнайг сонгуульд шорооддог жилийн долоон сарын нэгнээс хойш өөр болсон. Хүмүүс сүүлийн хэдэн жилийн долоон сарын нэгнээр дандаа галын наадам хийдэг болсоны нэг шалтгаан нь тэр жилийн "галын наадам”-аас болсон хэрэг. Тэр жилийн галын наадмаар "ах” намын байрыг ашиглалтын хугацаанаасаа талийж одсон нас сүүдэртэй юм байна гэж үзээд, сонгуулийн сунгаанд унасан нөхөд жирийн иргэдтэй нийлээд шатаачихсан. Тэр жилийн долоон сарын нэгнээс хойш тэр байр улам гоё болсон.Түүнээс өмнөх долоон сарын нэгний өдрүүд бол наадам хүлээдэг, наадамдаа бэлддэг жирийн л нэг долоон сарын нэгэн байлаа. Одоо харин "яана даа” гэж боддог, "юун наадам” гэж угтдаг долоон сарын нэгэн болсон. Өнөө жилийн долоон сарын нэгэн урьд урьдынхаас ёслол төгөлдөр болно. Яагаад гэвэл долоон сарын нэгнийг угтсан "том том” үйл явдлууд шунгинаад өнгөрлөө. Долоон сарын нэгнийг угтаж, баруун зүүний магнайн тухай асуудал хурцаар хөндөгдөв. Урьд өмнөх өшиглөлдөөнөө ч санагалзав. Аа, мөн бүр нэг том асуудал бол, Чингис хааныг тэнгэрээс буулгаж ирэх гэсэн оролдлого байлаа. Баяр наадмын төв талбарт ямартаа ч Чингис хаан тодрохгүй гэв. Уг нь Чингисийн талбайд буулгах байсан ч хэлсэн амандаа хүрээгүйгээс нь болсон уу, "Ханхүүг сэвтээчихнэ гээд хаан зарлигаа буцаасан” учраас шинэ Чингэс тодорсонгүй гэдгийг "албаны эх сурвалж” төв цэнгэлдэхийн яг гол хоймроос мэдээлэв. Зарим хүн "их хаан шүхэрчин биш яаж цэнгэлдэхийн төвд буух вэ дээ” гэх нь ч сонсогдов. Харин зарим далдыг ухамсарладгууд нь ямар нэг гишүүний дүрээр буусан байж мэднэ гээд Өвөрхангайгаас тодорсон эрхэмрүү ихэд нихуур ширтсэн гэнэ. 99 уртын дуучин дуулаад, эрднийн морин хуураан татаад байхад Чингэс буусангүй шүү дээ. Хунтайж ч шинэ Чингэс мэндлэх сургаар хилэгнэн догширсон билээ. Тэрбээр маш урт хэмжээний өргөдөл гомлыг бичиглэн олон түмэнд толилуулав. Тэрбээр, хунтайж амьд байхад хаан эцгийг дур мэдэн буулгах гэлээ гэж ширүүнээр гомдолложээ. Бид инээдмийн баярын өдрөө хаврын хавсарганаар тэмдэглэж байхаар өнөө жилийн зургаан сарын сүүл долоон сарын эхээр тэмдэглэчихсэн бол сүртэй байх байж. Гадаадаас олж ирсэн Чингистэй хөшөө ч бас долоон сарын нэгнийг угтсан үйл явдалд өөрийн үнийн жишгээр өндөр хувь нэмэр орууллаа. Сүхбаатарын хөшөөтэй байр суурийг нь булаацалдаж, хоёр намынханыг эгээтэй л зодолдуулсангүй. Энэ мэтчлэн гоё гоё үйл явдал өрнөсөөр долоон сарын нэгний өглөөний нарыг үзлээ дээ. Өнөөдөр болох үйл явдал бол Чингисийн талбайд хүмүүс үсээ хусуулна. Хамгийн түрүүнд МУГЖ дуучин Самандын Жавхлан олон жилийн нөр их тэвчээрээр ургуулсан үсээ хусуулж олныг манлайлах юм. Гэхдээ тэрбээр зөвхөн толгойныхоо үсийг хусуулна гэдгээ зарлаад байгаа. Ер нь Үүнээс хойших долоон сарын нэгнийг "толгойн үсээ хусуулах албан ёсны сар” болгон өргөн дэлгэр тэмдэглэх нь дамжиггүй.

 

                                                                                                                                    Ноён хэг ёг

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

996 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex