“Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёлыг баривчилжээ

986

Өмнөд Солонгосын "Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёлыг өчигдөр баривчилжээ. Түүнийг орой 19.00 цаг өнгөрч байхад баривчилсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ли Жон Гёлыг баривчлах үед тэрбээр ихэд уйлж байсан гэнэ. Учир нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс Ли Жон Гёл болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нарыг энэ сарын 16-нд батлан даалтад гаргаж, гадуур байцаахаар болсон. Гэвч хэрэгт хяналт тавьж буй прокурор нь эсэргүүцэл бичсэнээр цагдан хорионы асуудлыг дахин хэлэлцсэн юм. Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар шийдвэрээ гаргаж, Б.Батзаяа болон түүнтэй хамт шалгагдаж буй Өмнөд Солонгосын "Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нарыг үргэлжлүүлэн 2 сар цагдан хорихоор болсон юм. Тодруулбал, прокуророос гаргасан хүсэлтийг үндэслэж, тэднийг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг 2 сараар сунгаснаар Ли Жон Гёлыг өчигдөр гадуур явж байхад нь саатуулжээ.

Хэргийг сануулахад, Б.Батзаяаг шинэ төмөр замтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулан шалгаж байгаа юм. Түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын "Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёлыг ч мөн шалгаж байгаа билээ.

Г.Лхагваа

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

986 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex