Чингис хааны булшийг Монголоос олсоноо зарлалаа!
Зургийн эх сурвалж: Worldnewsdailyreport.com
Энэ сарын 6-ны өдөр "worldnewsdailyreport.com” хэмээх цахим сонинд Монголоос Чингис хааны бунханыг олсон хэмээн мэдээллээ. Тус сайтад мэдээлснээр, Хятадын Бээжингийн Их Сургуулийн эрдэмтэд энэ булшны шинж байдлыг Чингис хааных байх хамгийн магадлалтэй хэмээн дүгнэжээ.
Энэ бунханыг анх санамсаргүй олж нээсэн гэнэ. Монгол Улсын Хэнтий аймгийн нутагт, Онон голын орчим замын ажил гүйцэтгэж байсан хэсэг ажилчин томоохон чулуун байгууламж, түүний дээр олон хүний шарил буйг олж нээсэн ажээ. Ингээд, эрдэмтэд XIII зууны Монгол язгууртнуудын булш хэмээн итгэдэг тус газарт шүүх эмнэлгийн шинжээчид болон археологичдыг дуудан ирүүлсэн байна.
Бээжингийн Их Сургуулийн эрдэмтдийн баг чулуун байгууламжийн дээр буй олон тооны араг ясыг чулуун бунханыг бариулаад, дараа нь нууцыг задруулахгүйн тулд хороосон боолууд байх хамгийн их магадлалтай гэж дүгнэжээ. Мөн, тус газраас арван хоёр адууны араг яс олсон ба тэдгээрийг Чингис хаан тэнгэрт халихад тахилга өргөсөн адуу гэж үзсэн байна.
Зургийн эх сурвалж: Worldnewsdailyreport.com
Бунхан ихэд муудаж, юмс нь ундуй сундуй болсоноос үзвэл, энэ газар XVIII зуунд Онон голын голдирол өөрчлөгдөх хүртэл, хэдэн зуун жилийн турш голын хуучин голдирол дор байсан бололтой. Хамгийн гол нь, бунханаас нэг өндөр эрэгтэй болон арван зургаан эмэгтэй хүний шарилыг олон тооны алт, мөнгөн эдлэл, хэдэн мянган зоосны хамт олсон хэмээн "worldnewsdailyreport.com” сайтад өгүүлжээ.
Хэрэв "worldnewsdailyreport.com” сайтад мэдээлснээр, Чингис хааны бунханыг олсон нь үнэн бол, энэ нь дэлхийг шуугиулах нээлт мөн. Гэвч, дэлхийн томоохон агентлагууд энэ талаар хараахан мэдээлээгүй байна. Иймд, энэ мэдээнд шууд итгэх аргагүй юм. Үүний сацуу, "worldnewsdailyreport.com” сайт нь шуугиан тарьсан хэрнээ хуурамч мэдээ цацдагаараа алдартай гэнэ.
"Worldnewsdailyreport.com” –оос орчуулсан Аагий
Эх сурвалж: www.gashuun.mn