Чингис хааны булшийг Монголоос олсоноо зарлалаа!

1061

Зургийн эх сурвалж: Worldnewsdailyreport.com

 

Энэ сарын 6-ны өдөр "worldnewsdailyreport.com” хэмээх цахим сонинд Монголоос Чингис хааны бунханыг олсон хэмээн мэдээллээ. Тус сайтад мэдээлснээр, Хятадын Бээжингийн Их Сургуулийн эрдэмтэд энэ булшны шинж байдлыг Чингис хааных байх хамгийн магадлалтэй хэмээн дүгнэжээ.    

Энэ бунханыг анх санамсаргүй олж нээсэн гэнэ. Монгол Улсын Хэнтий аймгийн нутагт, Онон голын орчим замын ажил гүйцэтгэж байсан хэсэг ажилчин томоохон чулуун байгууламж, түүний дээр олон хүний шарил буйг олж нээсэн ажээ. Ингээд, эрдэмтэд XIII зууны Монгол язгууртнуудын булш хэмээн итгэдэг тус газарт шүүх эмнэлгийн шинжээчид болон археологичдыг дуудан ирүүлсэн байна.

Бээжингийн Их Сургуулийн эрдэмтдийн баг чулуун байгууламжийн дээр буй олон тооны араг ясыг чулуун бунханыг бариулаад, дараа нь нууцыг задруулахгүйн тулд хороосон боолууд байх хамгийн их магадлалтай гэж дүгнэжээ. Мөн, тус газраас арван хоёр адууны араг яс олсон ба тэдгээрийг Чингис хаан тэнгэрт халихад тахилга өргөсөн адуу гэж үзсэн байна.

 

Зургийн эх сурвалж: Worldnewsdailyreport.com

Бунхан ихэд муудаж, юмс нь ундуй сундуй болсоноос үзвэл, энэ газар XVIII зуунд Онон голын голдирол өөрчлөгдөх хүртэл, хэдэн зуун жилийн турш голын хуучин голдирол дор байсан бололтой. Хамгийн гол нь, бунханаас нэг өндөр эрэгтэй болон арван зургаан эмэгтэй хүний шарилыг олон тооны алт, мөнгөн эдлэл, хэдэн мянган зоосны хамт олсон хэмээн "worldnewsdailyreport.com” сайтад өгүүлжээ.

Хэрэв "worldnewsdailyreport.com” сайтад мэдээлснээр, Чингис хааны бунханыг олсон нь үнэн бол, энэ нь дэлхийг шуугиулах нээлт мөн. Гэвч, дэлхийн томоохон агентлагууд энэ талаар хараахан мэдээлээгүй байна. Иймд, энэ мэдээнд шууд итгэх аргагүй юм.  Үүний сацуу, "worldnewsdailyreport.com” сайт нь шуугиан тарьсан хэрнээ хуурамч мэдээ цацдагаараа алдартай гэнэ.   

 

"Worldnewsdailyreport.com” –оос орчуулсан Аагий

Эх сурвалж: www.gashuun.mn

 

 


 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1061 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex