С.Зоригийн тухай БАРИМТУУД

1065
С.Зориг сэрүүн тунгалаг байсан бол өнөөдөр 52 нас хүрэх байлаа. Өнөөдөртэй харьцуулахад хамаагүй ядуу ч үнэт зүйл, эрхэмлэх зорилготой байсан гэгээн цагийн билгэдэл болсон энэ хүний тухай  баримтуудыг  хүргэж байна.Улс төрийн золиос болсон энэ хүний амь насыг хөнөөсөн этгүүдийг одоо болтол Монголын төр, цагдаа олж чадаагүй байгаа. Түүний төрсөн дүү УИХ-гишүүн, ЗГ-ын гишүүн С.Оюун ч энэ талаар ярихаа больсон билээ. Энэ хэргийг илрүүлнэ гэж намм эвслүүд сонгуулийн шоугаа хийсээр  засагт гарч ирдэг тогтолцоо нэгэнт бий болжээ.

1.    зориг агсны 501962 оны 4 дүгээр сарын 20-нд Ардын боловсролын яамны орлогч сайд Санжаасүрэнгийнд хоёр дахь хүү нь төрлөө. Нэрийг нь Зориг гэж өгөв.

2.    Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн сурагч С.Зориг ялангуяа тооны төрлийн хичээлvvдэд толгой цохидог байжээ. Физикийн олимпиадад эхний байруудад орно. Чөлөөт цагаараа гимнастикаар хичээллэдэг, хөдөлгөөний эвсэлтэй хүү байв.

3.    Тэрээр Москвагийн улсын их сургуулийн философийн ангийг төгссөн. Оюутан ахуйдаа хөл бөмбөг, регби их тоглодог байжээ. Регбигийн улсын шигшээд хvртэл тоглож явжээ. Хожим суугаа ажилтай болохдоо шатраас салахаа байжээ. Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгчийн албыг ч хашиж байлаа.

5.    Ээж С.Доржпалам нь их эмч бөгөөд Оросын нэрт эрдэмтэн, монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А.Симуковын охин юм. Мөн "Сэрэлт” киноны орос эмчийн дүрийг бүтээсэн билээ.

6.    Хотын залуучуудын эвлэлийн хороонд зааварлагч, МУИС-ийн философийн багшаар ажиллаж байхад нь Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнөөс бие биенээ олсон шинэчлэгч үзэлтэй залуус түүн дээр ирж нэгджээ.

7.    зориг агсны 50Тэрээр 1990 оны 6 сард болсон анхны чөлөөт ардчилсан сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдон, улмаар Улсын Бага Хурлын гишүүн болжээ. Мөн 1992, 1996 оны сонгуулиар УИХ-д сонгогдож, "Ардчилсан Холбоо” эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт дэд бүтцийн сайдын албыг хашиж байжээ.

8.    Түүнийг ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч "Ардчилсан Холбоо” эвслээс нэр дэвшүүлж байжээ. Тухайн үед нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Н.Багабанди тухай бүрт нь буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд ерөнхий сайдыг томилж чадаагүй юм. С.Зориг хамгийн боломжтой нэр дэвшигчийн нэгээр яригдаж байв.

зориг 10

9.    Дүү С.Оюун нь 1998 оноос эхлэн Их Хуралд сонгогдон ажиллаж байгаа. Ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж нам байгуулсан нь "Иргэний Зориг” юм. Түүний нэрээр "Зориг” санг мөн нэрлэжээ.

10.  С.Зориг 1998 оны 10 дугаар сарын 2-нд гэртээ хэрцгийгээр алагдсан. 14 жилийн өмнөх энэ өдөр төр, нийгмийн зүтгэлтэн Д.Төмөр-Очирыг нутаг заагдан цөлөгдөж байхад нь  Дарханд сүхдэн хороожээ. Хэрэг илрээгүй.

11.    С.Зориг өөрөө байхгүй болсон ч түүний нэр олон хүнд улс төрийн ашиг өгсөөр байна. Өрсөлдөгчөө намнах, өөрийгөө дөвийлгөх хамгийн ашигтай хөзөр нь С.Зоригийн хэрэг болсон юм. Түүний хэргийг илрүүлнэ гэж парламентад сонгогдсон эрхмүүд ч бий.

12.  1998 оны 10 дугаар сарын 7-нд буюу хэргийн дараахан АНУ руу явсан "ард” хэмээх Я.Батсүхийг аллагад холбогдуулан 1999 онд сүр дуулиантай баривчилсан ч хуурамч диплом хийсэн хэрэг тохоод өнгөрчээ.

13.  С.Зоригийн гэх хэрэг олон жил олон үйл явдлыг араасаа дагуулсан юм. Дуулианы үргэлжлэл болох "Сентрпоинт”-ийн гэх хэргээр яллагдсан Ч.Энхайван Авдрантын хорих ангиас "Захиалагч болох М.Энхсайхан бид хоёр цаазлуулж, Ардчилсан намын нэр хүнд унаж, ирэх хоёр гурван сонгуульд МАХН дахин үнэмлэхүй ялалт байгуулснаар "С.Зоригийн аллагын захиалагч М.Энхсайханыг илрүүлэх” төлөвлөгөө хэрэгжих байсан юм байна” хэмээн бичиж байлаа.

14.  2003 оны 5 дугаар сард Дамирангийн Энхбатыг мөн аллагад сэжиглэн Европоос хулгайлж авчирчээ. Гүйцэтгэгч нь өнөөгийн АТГ-ын дэд дарга Б.Хурц байв. Хилс хэрэг хүлээгээгүй энэ хүн 2006 оны хавар С.Зоригийн төрсөн өдрөөс 2 хоногийн хойно,  шоронгоос гараад 5 хоноод нас баржээ.

15.   Д.Дорлигжав Улсын Ерөнхий прокурор болсныхоо дараа энэ хэрэгт онцгой анхаарал хан­дуулж эхэлснээ мэдэгдэж байжээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Олон улсын пар­ламентын холбооны 120 дугаар хуралд оролцохдоо С.Зо­риг агсны хэргийн та­лаар дахин танилцуулж, Гер­манд нарийн шинжил­гээнд хам­руулахаар болсон гэдэг. Гэхдээ одоо эдгээр ажлууд хэрэгжсэн, үгүй нь тодорхойгүй байна.

16.   Эхнэр Б.Булган, хүний их эмч мэргэжилтэй. Энэ эмэгтэй нөхрийнхөө үхлээс хойш өгсөн ярилцлагадаа аллагын талаар ганц үг дурсаагүй бөгөөд "Ийм сайхан хүнтэй зургаан жил амьдрахын тулд хэдэн ч жил амьдарч болно” гэж хэлжээ. Түүнийг ч мөн энэ хэрэгт сэжиглэн саатуулж байв.

17.    С.Зориг нас барахаасаа ганц цагийн өмнө оршуулгын комиссынх нь даргын хувиар шадар сайд агсан Ч.Пүрэвдоржийн гэрээр ороод харьсан байна. Харин маргааш нь өөрийг нь оршуулах комисс байгуулагдана гэж хэн санах билээ.

18.  1998 оны 10 сарын 2-нд Ерєнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баярын хамтаар УИХ-ын гишүүн Д.Энхбаатарын өрөөнд гурван цаг орчим ярьж хөөрөлдсөн гэдэг. Энэ vед С.Баяр талийгаачаас "Чи Ерөнхий сайд болчихвол Эрдэнэтийн асуудлаар ямар байр суурь баримтлах вэ?” гэж асуухад нь "Поезд ушёл” (галт тэрэг хөдөлчихсөн) гэж хариулсан тухай Д.Энхбаатар "Өдрийн сонин”-д дурдсан байдаг.

19.    Алагдсанаас нь гурав хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30 000 хүн цуглаж, эх орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж байлаа.

20.    Хамгийн хачирхалтай нь түүний үхэлд одоогийн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл мөн адил сэжиглэгдэж байсан юм. Учир нь хэрэг болсон орой талийгаачийн гэрээс Э.Бат-Үүл гишүүний малгай олдсон гэдэг.

21.    10 дугаар сарын 2 ба 4 дүгээр сарын 20-нд хэвлэлийнхэн С.Оюун гишүүнээс алуурчныг олох боломжтой үгүйг ёс юм шиг асуудаг ч тэрээр "Хэрэгтнийг олно гэдэгт итгэдэг” хэмээн хариулдаг юм.

22.    С.Зориг ”Улс төрд шийдвэр гаргахдаа дараах 4 ашиг сонирхлыг дараалж авч vзэх хэрэгтэй. Эхний ээлжинд улсынхаа ашиг сонирхлыг. Хоёрдугаарт Намынхаа ашиг сонирхолыг, дараа нь аливаа нэг санхvv эдийн засгийн бvлэгт ордог, бvлгийн сонирхолыг, хамгийн сүүлд нь хувийн сонирхлоо тавья. Энэ дарааллаа алдаж болохгүй алдах юм бол ялзрах тvвшинд орно” гэжээ.

23.    Талийгаачийн ээж хүүгээ хэн хороосныг мэдэж чадалгүй байсаар бурхны оронд одсон юм.

зориг агсны 50

24.   С.Зориг хэзээ тамхинд орсон талаар барим тавим мэдээлэл алга. Тэрээр тамхиа татангаа ном унших, шатар нүүх тун дуртай байв. Голдуу Болгарын "Стюардесс” хэмээх янжуур татна. Одоо түүний хөшөөний өмнө хааяа уг янжуурыг тавьсан байдаг.

С.Зоригийн аллагын тухай 10 баримт

Огноо: 2014 оны 08 сарын 11
1998 оны 10-р сарын 2-ны өдөр Ардчиллын анхдагчдын нэг, Монгол улсын УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зориг гэртээ онц хэрцгийгээр алагдсан. Уг хэргийн зангилаа өнөө хэр тайлагдсангүй. Гэрчгүй хэргийг ч мэргэжлийн өндөр түвшинд мөрддөг, хэрэг илрүүлэлтээрээ олон улсад ч дээгүүр яригддаг Монголын хуулийн байгууллагийн бүтэц 16 жилийн турш энэ хэргийг илрүүлж чадаагүй байна. Энэ хугацаанд түүний ээж хүүгийнхээ араас зул өргөсөөр, Монголын төр нэрт зүтгэлтнийхээ үхлийн ээдрээг тайлна гэдэгт итгэсээр бурханы оронд одсон. Монголын ард түмэн С.Зориг агсаны төрсөн өдрөөр хөшөөнд нь цэцэг өргөж, алуурчныг гэсгээх мөчийг битүүхэн хүлээсээр буй. Тагнуулын байгууллагийнханд С.Зоригийн хэрэгтэй холбоотой байж магадгүй гэх арав гаруй хүн амины хэрэг байгаа гэдгийг баттай эх сурвалж хэлсэн юм. Түүнээс тоймлон хүргэе.
1.Хэргийн газарт анх очиж н.Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч усанд осолдсон. Түүний энэ үхэл сэжигтэй байгаа гэдгийг олон хүн хэлдэг.
2.С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж, шоронд сар гаруй суугаад гарсан, одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр цонхоороо унаж нас барсан. Цагдаагийнхан энэ хэргийг шалгаж, С.Эрдэнийг сэжигтнээр татан байцааж байсан боловч түүний гэм буруутнаар тогтоогоогүй. Эхнэр нь амиа хорлох гээд цонхоор унасан болж, энэ хэрэг хаагдсан. Гадны нөлөөтэй байх магадлал өндөр байснаас л сэжигтэн шалгасан нь тодорхой байдаг. Энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан юм.
3.Хоёр алуурчныг байрнаас гараад гүйж байхыг хараад нэгийг нь таньсан төдийгүй "Болдоо” гэж нэрээр нь дуудсан нэгэн буюу маш чухал гэрч учир битүүлгээр сураг алдарсан хэвээр байна. Түүнийг дуудахад нэг алуурчин нь эргэж харсан гэдэг.
4.Дээр дурьдсан гэрчийн мэдүүлгийн мөрөөр өнөөх "Болд” гэгчийг эрэн сурвалжилж олоход өнөөх хүн нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан бөгөөд Дарханд хөлдөж үхсэн байжээ. Асуудал ийн эргэхэд ажлын хэсэг цогцсыг булшнаас дахин гаргаж, шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан нь албан ёсоор тогтоогдсон.
5.Хоёр алуурчныг С.Зоригийн гэрээс гараад шатаар санд мэнд уруудаж гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж нас барсан. Гэрийнхэн нь энэ талаар ямар ч мэдээлэл өгдөггүй. Ар гэрийнхэн нь сэтгэл санааны хүнд дарамтад байгаа нь илт анзаарагддаг. Юутай ч энэ залуу амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл "-Энэ хэргийн бүх учрыг Булган л мэднэ” гэж байсан агаад гэрийнхэн нь ч энэ бодлынхоо золиос болсон байж магадгүй гэдгийг хэлсэн байдаг.
6.Дархан-Уул аймгийн Цагдаагийн ахмад бусдад онц хэрцгийгээр алагдсан хэрэг гарсан. Түүний анус руу тосон бал чихэх зэргээр тамлаж алсан билээ. Бүр хожим энэ цагдаагийн ажилтан С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан нь ил болсон юм.
7.Хэрэг гарах үед Хууль зүйн яамны сайд байсан С.Батчулуун өвчний учир нас барсан. Гэвч зарим дотны нөхөд нь түүнийг хорлогдсон байж магадгүй гэдгийг О.Дашбалбар нараар жишээ аван хэлж байжээ.
8.Хэрэг гарахын өмнө Монголд орж ирээд хэрэг гарсны маргааш нь хилээр гарсан Мөрөн хэмээх өвөрмонгол залуу гадаадад яг С.Зоригийн аллагын байдалтай төстэйгээр амь насаа алдсан. Түүнийг Өвөрмонголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч н.Мөрөн хэмээгчтэй олон нийт андуурдаг тал бий.
9.Хоёр алуурчныг харсан гэх таксины жолооч мөн л сураг алдарсан. Магадгүй түүнийг уг хоёр хүнийг тээвэрлэсэн байж мэднэ гэж үздэг.
10.Хэргийг хянаж байсан прокурор н.Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан. Энэ бүхэн тохиолдол байсан уу, эсвэл…Ямартаа ч энэ хэрэгтэй ямар нэгэн сэжмээр холбогдсон хүмүүсийн амь нас туйлын хэврэг байсныг эндээс харж болно. Хэргийн улбаа улам бүдгэрсээр…

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1065 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex